antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2014 5 comments

Онгоцны ойлгомжгүй байдал лавширч байна

нийтлэсэн Admin

6c6840723acad753bigЭрлийн багууд алга болсон онгоцыг Малайзын хойгийн хоёр талаар, Өм­нөд Хятадын тэнгист бо­лон Малаккийн хоолойд хайсан ч амжилт олоогүй байна.

Холбоо тасрахын өмнө чиглэлээ өөрчилсөн онгоц­ноос ямар нэгэн ул мөр олдохгүй байгаа нь ойл­гомжгүй байдлыг лавш­руулж байгаа юм. Буцаад эргэсэн нь онгоц Куала-Лумпур руу ниссэн байж магадгүй аж.

Вьетнамын засаг за­хиргаа түр хугацаанд эр­лийн ажлыг зогсоосны да­раа үргэлжлүүлж эхэлснээ мэ­дэгдлээ. Түүнчлэн тус улсын дорно зүгийн нутагт агаарт шатаж байгаа зүй­лийг шал­гуулахаар онгоц ил­гээсэн гэнэ. Есөн ор­ны эр­лийн багууд “Boeing 777-200” онгоцыг тав дахь өдрөө хайж байгаа ч ямар нэгэн зүйл олоогүй байна. Хайх ажлыг одоо Андаманы тэнгис, Энэтхэгийн далайд хийж эхэлжээ. “Malaysia Airlines” компанийн удирд­лага Энэтхэгийн засаг захиргаанаас эрэлд тус­лахыг хүссэн бөгөөд Энэтхэгийн арми онгоцыг хаа­гуур хайх нь тодорхойгүй аж. Зорчигчдын ар гэ­рийнхэн тав хоногийн хуга­цаанд ямар ч сураг байх­гүйд уур­лаж байгаа юм.

Түүнээс гадна онгоцыг олсон гэх худал мэдээлэл гарсан нь хүмүүсийн сэт­гэл санаанд нөлөөлжээ. Онгоцны хувь заяа хэрх­сэнийг таамаглах ямар ч сэжүүр олдохгүй байна.

Н.Тунгалаг

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй, тог цахилгаан, (March 13, 2014 10:59:43 am )

    СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй, тог цахилгаан, дэд бүтэц сайтай эрүүл тэгшхэн 5 ГА газар яаралтай зарна. Утас: 99084179

  • зочин (March 13, 2014 11:37:48 am )

    олчихсон байхад юун хоцрогдсон мэдээлэл вэ

  • үл мэдэгч (March 13, 2014 12:35:54 pm )

    Олдсон гэж худлаа мэдээлэл байна лээ. Зарим сайтууд арай л дэндүү байна шүү. Янз янзын худлаа мэдээлэл тавих нь хэнд хэрэгтэй юм болдоо.

  • мн (March 13, 2014 2:07:18 pm )

    Олдоогүй байхад юун итгэмтгий юм, үзэж хардаг, бөө удган, дэлхий дээр нэвт шувт хардаг улсууд байгаа штээ тийм хүнээс асууж үзээчээ

  • Anonymous (March 13, 2014 4:07:20 pm )

    Etsiin etsest jg ter ongots nissen jm uu?Esvel Amerik,Omnod Solongos k***r tsergiin surguulilt khiij baigaad puujindaj orkhichikhood khudlaa erj baigaa dyr yzyyleed baigaa jm uu?

antalya rent a car