antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2014 3 comments

Буянт-Ухаад байртай болох мөрөөдөл замхарлаа

нийтлэсэн Admin

03.03aХямд үнэтэй орон сууц нэрээр олон нийтийг тохуурхаж байна

Иргэд хямд үнэтэй орон сууцанд орох боломж бүрдлээ хэмээн алгаа үрчин, баярлаж байлаа. Бүр бүртгэлийн хугацааг нь хүлээн, ТОСК-ийн гадаа бараг л хонож, өнжихөөр төлөвлөж бай­сан.

Гэвч энэ долоо хоногийн эхнээс бүртгэл эхлэхтэй зэрэгцэн иргэд учрыг нь тодруулж, хужрыг нь тунгаагаад, эцэст нь Буянт-Ухаа хороолол гэдэг нь төр, засгаас зохион байгуулж буй ээлжит тохуурхал гэдгийг ойлгов бололтой.

Тус хороолол руу нийс­лэлчүүд хошуурч буй ганц шалтгаан нь нэг м.кв-ыг 1.280.000 төгрөг байхаар зохицуулсанд бай­гаа юм. Гэтэл ёстой л хү­сэхэд хясна гээч болж янз бүрийн шалтаг шалтгаанаар өнөө­гийн нийгэмд хийж бүтээж яваа иргэд бүртгэлд ч хамрагдаж чадахааргүй болж байна.

Хамгийн түрүүнд энэ хорооллын орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувь буюу 700 орчим байрны 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан за­хиалга авч, худалдан борлуулахаар болсон.

Иргэд хямд үнэтэй орон сууцанд орох боломж бүрдлээ хэмээн хэсэгтээ л алгаа үрчин, баярлаж байлаа. Бүр бүртгэлийн хугацааг нь хүлээн, ТОСК-ийн гадаа бараг л хонож, өнжихөөр төлөвлөж байсан.

Гэвч энэ долоо хоногийн эхнээс бүртгэл эхлэхтэй зэрэгцэн иргэд учрыг нь тодруулж, хужрыг нь тунгаагаад, эцэст нь Буянт-Ухаа хороолол гэдэг нь төр, засгаас зохион байгуулж буй ээлжит тохуурхал гэдгийг ойлгов бололтой. Тус хороолол руу нийслэлчүүд хошуурч буй ганц шалтгаан нь нэг м.кв-ыг 1.280.000 төгрөг байхаар зохицуулсанд байгаа юм. Гэтэл ёстой л хүсэхэд хясна гээч болж янз бүрийн шалтаг шалтгаанаар өнөөгийн нийгэмд хийж бүтээж яваа иргэд бүртгэлд ч хамрагдаж чадахааргүй болж байна.

Хамгийн түрүүнд энэ хорооллын орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, 40 хувь буюу 700 орчим байрны 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулахаар болсон.

Энэхүү төлөвлөлтөөс харвал төрд зүтгэж мань мэтэд үйлчилж байгаа хэсэг хүн, залуу насаа эх орны бүтээн байгуулалтад зориу­лаад, хөрөнгө хурааж чадаагүй хөгшчүүд болон эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалаад хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэд хананаасаа халуун ус хэрэглэх боломжтой болохоор байгаа юм. Гэвч энэ нь сэрэхгүй бол сайхан зүүд гэдгийг иргэд мэдрээд байна. Мэдээж унжаад байхаар унаад ирээсэй гэдэг шиг зүгээр сууж байгаад байртай болохгүй. Тиймээс бүртгэл эхлэхийг хүлээж байсан иргэд бүгд л бичиг баримтаа бүрдүүлэхээр судалгааны марафонд гарлаа.

Шалгуур л бол шалгуур. Тиймээс байртай болохыг хүсэгчид Засгийн газраас гаргасан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд заасны дагуу материалаа бүрдүүлж, Төрийн орон сууцны корпорацийн эхний шалгуурыг давах учиртай. Анхны мэдээллээ ТҮЦ машинд зөв бөглөж, эхний шалгуураа давсан ч бүртгүүлсэн иргэдийн тоо орон сууцныхаас давсан тохиолдолд азандаа найдах хэрэгтэй болох юм. Хоёр­дугаар шатанд шалгаруулалт явуулах сугалааг хэрхэн зохион байгуулахыг одоогоор шийдвэрлээгүй. Тиймээс азтай аавын хүү, ээжийн охин байртай болчихно гэвэл ёстой л давааны цаана даваа гэдэг л болно.

Гэхдээ сүүлийн даваа буюу банкны шалгуур бол тухайн иргэн байранд амьдрах эсэхийг шийдвэрлэх эцсийн боломжийг олгоно. Хямд үнэтай орон сууцыг төрөөс зохион байгуулж бариулан, хүсэлтийг мөн л төр мэдэж байгаа ч санхүүжилт нь арилжааны банкуудын мэдэлд байгаа.

Тэгэхээр банк эрсдэл үүрэхгүйн тулд иргэдийн хүсэлтийн ихэнхийг чагтална /#/ гэдэгтэй иргэд санал нэг байна. Энэ айдсыг нь үргээхийн тулд Буянт-Ухаа хорооллын байранд орохын тулд банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүсэх боломжтой гэдэг нэг шинэ гарц уг нь нээж өгсөн.

Зорилтот бүлэг урьдчилгаа төлбөрөө төлөх чадваргүй

Иймэрхүү байдлаар төр, засаг манийгаа “Орон сууцтай болох эсэх нь өөрөөс тань болон гэр бүлээс чинь шалтгаална” гэж эвтэйхэн аргалчихаж байгаа юм. Зорилтот гэр бүл гэж тодорхойлоод байгаа өрхүүд урьдчилгаа төлбөр болох 30 хувийг хуримтлуулсан эсэх нь юу л бол. Үнэн хэрэгтээ “Буян”-гийн Жаргалсайхан “багачууд нь ТҮЦ-т, томчууд нь банканд өртэй” гэж хэлж байсан шиг өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад зээлгүй өрхгүй гахам болчихоод байгаа. Бүр тодруулбал зорилтот бүлгийн иргэдийн ихэнхийнх нь тэтгэврийн болон группын дэвтэр тэтгэврээ авдаг банкны салбарынх нь сейфэнд байгаа.

Түүгээр ч зогсохгүй Үндэсний статистикийн хорооноос “Өрхийн нийгэм, эдийн засгийн 2013 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж орлого нэмэгдсэн” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Тэгэхэд өнгөрсөн жилийн эцсийн байдлаар нэг өрхийн дундаж орлого 893.5 мянган төгрөг болсон хэмээж байлаа. Харин Буянт-Ухаа хорооллын орон сууцнууд 33.47-66.88 м.кв хэмжээтэй байгаа юм.

Энэ тохиолдолд хамгийн бага буюу 33.47 м.кв байртай бо­лохын тулд 42.841.600 төгрөг шаардлагатай. Зээлд хамрагдахаар урьдчилгаа төлбөр болгож 30 хувь болох 12.852.480 төгрөгийг ТОСК-д тушаах хэрэгтэй болно. Хэрвээ банк зээл олговол 15 жилд хуваан тооцоход сард 286.592 төгрөг тушаах учиртай. Өөрөөр хэлбэл дундаж буюу 893.5 мянган төгрөгийн орлоготой айл урьдчилгаа төлнө гэдэг нь үнэндээ боломжгүй, чадамжгүй асуудал. Тэр тусмаа зорилтот бүлгийнхний өрхийн сарын орлого 800 мянгаас илүү байх нь юу л бол. Тухайн өрхийн хэн нэгэн тэтгэвэр эсвэл тэтгэмж авч байгаа тохиолдолд хэзээ ч гэр бүлдээ илүүчлэх боломж байдаггүй. Ихэнхдээ өөрсдийн асаргаа, сувилгаа, эмчилгээндээ л арай ядан хүргэдэг.

Харин залуу гэр бүлүүдэд орон сууцны квот олдох сургаар өмнө нь 500 мянган төгрөгийн тэтгэмж авахын тулд хуурамчаар буюу гэрлэлтийн баталгаа гэх цаасан дээр гэр бүл бологсодын тоо олшрох вий. Тэгээд ч өнөөгийн нийгэмд амьдарч буй 35 хүртэл насны залуусын хэдэн хувь нь тогтсон гэр бүлтэй, санхүүгийн хуримтлал үүсгэж амжсан байх бол. Ингээд бодоход Буянт-Ухаа хороололд орохоор зүтгэх буухиа тун удахгүй зогсох бололтой.

Иргэд яагаад бухимдаж байна вэ

Төрийн албан хаагч хийгээд зорилтот бүлгийнхнийг ийн тохуурхаж байгааг дэргэдээс нь харж, төрийн хишиг хүртэх боломжгүй хэмээн бараг л хүний тооноос хасагдсан олон гэр бүлийг хэрхэх вэ. Монголчууд 40 нас хүрээд амьдрал жигдэрдэг гэдэг. Энэ нь ч өнөөгийн нийгэмд биелэлээ олж 35 хүртэл бус 35-аас дээш насныханд арайхийн нуруугаа тэнийлгэн амьдрах боломж бүрдэж байгаа нь нууц биш. Тэд ихэнхдээ хувийн хэвшилд ажиллаж, хөдөлмөрлөснийхөө хэрээр хөлсөө авч байгаа. Мөн насны мөрөөдөл нь мэт үр хүүхдээ орон сууцтай болгочихоод нүд аних юмсан хэмээн үглэх, олсон хэдийгээ өдрийн хэрэглээнээсээ хасан байж хуримтлуулсан байдаг.

Харамсалтай нь тэд буюу дундаж амьдралтай иргэдийн байр­тай болох хүсэл Буянт-Ухаа хорооллын тухайд бол хөөс болон замхрах болоод байгаа. Бусдын адил баян, тансаг биш учраас тэд өндөр үнэтэй орон сууц авах байтугай түүнийхээ зээлд ч хамрагдахаар хөрөнгөгүй. Хямдыг бодоод шинэ хороолол руу зүтгэе гэхээр төрийн албанд ажиллах, эсвэл ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болох хэрэгтэй болж байгаа юм. Бүр арга ядвал хүүхдийнхээ үеийн хэн нэгэнтэй гэрээгээ хийж гэрлэлтээ батлуулаад залуу гэр бүлийн тоонд орох болох нь.

Энэ мэт гэр бүлийн дэргэд өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж бас бий. Нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлж, гэр бүл, үр хүүхэд гээд бүхнийг амжуулсаар ирсэн “гялалзуур, шаламгай” бүсгүйчүүд Монголд, нийслэлд олон байгаа. Тэд төрөөс халамж нэхэж, хошуу цорвойгоогүй ч бусдын л адил байртай болох мөрөөдлөөр дүүрэн байгаа. Үр хүүхдээ хүний гар харуулахгүй өсгөчих юмсан гэсэн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хэчнээн агуу хүч байдгийг шийдвэр гаргагчид андахгүй мэднэ. Гэвч тэднийг орон сууцанд амьдруулж, хөлийг нь жийлгэж амраах цаг нь болоогүй бололтой. Энэ мэтчилэн хямд орон сууцны хөтөлбөр үнэн хэрэгтээ зорилгодоо хүрч, эзэндээ очихгүй нь гэдэг нь эртнээс харагдаж байна.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • aagii (March 13, 2014 10:54:25 am )

    snuu odoriin mend ta vneheer vnen bichij tor zasagiin tohuurhal zoriltod bvlgiin hvmvvs uridchilgaa toloh bolomjgvi deer ni 1764 hvnees heterwel sugalaa sug**** gd ni hudlaa sugalaa sug**** neriitleer tor zasagiin baychuud ooriin ah dvv amrag sadanaa oruulah gesen neg sanaa ym bolowuu gj bodoj bn

  • ganga (March 13, 2014 12:25:40 pm )

    gongiosoorl bhuu

  • irgen (March 15, 2014 3:14:06 pm )

    Narangerlee setguulchee chamshig ymnuudaas bolood niigemd buruu oilgolt turuuleed bga bhgui yu.Ene chini ajiliin ehlel shdee.Shuud buh hund hurheer bair barih mongo ulsad bhgui **ee.ene olson mongoro daragiin eeljiin bairaa barina.Dandaa hiisen ymaa buruutgahaa boliochee.

antalya rent a car