Шүүхээс ял сонсч байсан нөхөр ИТХ-д суух ёсгүй” гэж үзэн эргүүлэн татахаар гарын үсгээ зураад эхэлсэн аж
Шүүхээс хорих ял сонсож байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ц.Содхүүг албан тушаал болон ИТХ-ын төлөөлөгчөөс нэрийг нь татах тухай асуудал хүчтэй яригдаж эхэллээ.
Ийн ярих болсон нь тус дүүргийн ИТХ-д өнгөрсөн 2012 онд сонгогдож Засаг даргын орлогч болж байсан, түүнийг өөрийнхөө чадлаар бус намын тохироогоор албан тушаал авсан гэж олон хүн хэлдэг төдийгүй албан тушаалд очихоосоо өмнө “Бүгд найрамдах” уншуулж нэлээд шуугилж байсан нэгэн гэдэг.
Тиймээс түүнтэй хамт мөр зэрэгцэн суугаа нөхөд нь “Шүүхээс ял сонсч байсан нөхөр ИТХ-д суух ёсгүй” гэж үзэн эргүүлэн татахаар гарын үсгээ зураад эхэлсэн аж.
Түүгээр ч барахгүй түүний но-той, ноцтой үйлдлүүдийнх нь холбогдох бүх бичиг баримтыг цуглуулж хуулийн байгууллагад өгөхөөр болжээ.
Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын төрсөн дүү гэдгийг хүмүүс мэднэ. Тиймдээ ч тэр өнөөдөр МАХН-ын тохиролцоогоор тус дүүргийн орлогчийн суудалд томилогдож байсан.Өөрөөр хэлбэл Ц.Содхүүгийн ард нөлөө бүхий нэгэн эрхэм байдаг учраас түүний бүхий л хууль бус үйлдлийг цээжээрээ, хамгаалж өмгөөлдөг учраас тэрбээр даргын зөөлөн суудалдаа улам ихээр шигдэн зууралдаж суудаг аж. Тиймээс Ц.Содхүүг ИТХ-аас эргүүлэн татах болсон магадлал бүхий шалтгаантай ажээ.
Тодруулбал тэрбээр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ намаасаа ИТХ-ын нэрсийн жагсаалтад багтаж оржээ. Гэтэл түүнтэй холбоотой анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд Сүхбатаар дүүргийн шүүх дээр болж түүнд Эрүүгийн хуулийн 96.2.5 бусдын биед бүлэглэн хүнд гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн 153.1 дэх хэсэг болох банкны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хоёр үндэслэлээр анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож байжээ.
Ингээд түүнд оноосон эл ялыг Улсын Дээд шүүх хэлэлцээд өршөөлийн тухай хуульд хамруулснаар хорих ялаас мултарч байжээ. Тиймээс түүнийг мэдэх ойрын хүмүүс нь “яагаад чухам өршөөлийн хуульд хамрагдах болов, тус хуульд хамрагдах болсон үндэслэл зэрэг нь юу байв гэж ихээхэн сонирхож байгаа” юм билээ.
Хамгийн гол нь Ц.Содхүү хэдийгээр өршөөлийн хуульд хамрагдаж ял зэмгүй болсон нэгэн хэдий ч түүнийг эргүүлэн татах нэлээд хэдэн үндэслэл нь хуулийн заалтад тусгагдсан байдаг байна.
Тухайлбал “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах” тухай, “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13.1.4 гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол ажлаас чөлөөлөгдөх ёстой” гэж заасан байдаг байна. Эл хуулийн заалтыг задалж маш энгийнээр ойлгоход “аймаг, сум, иргэдийн хуралд нэр дэвшигч ял шийтгэлтэй болсон нөхцөлд төлөөлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалт өдгөө Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль.
Товчхондоо бол өнгөрсөн оноос шуугиж эхэлсэн энэ эрхмийн тухай яриа тэгсхийгээд замхардаг нь хэр сүйхээтэй хүн болохыг нь ч нотлоод өгч байгаа юм.
Тиймээс энэ удаа тус дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч уг асуудлыг намжаахгүй, харин ч түүнтэй холбоотой зарим нэг нөлөө бүхий улстөрчийг олонд зарлах болно гэдгээ ч мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр өөрийнхөө нэр дээр авч байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэлээн том хэмжээний газрыг таван жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтаар эзмшинэ гэж бүртгүүлж байжээ. Гэтэл уг газартаа амины орон сууц биш бетон зуурмагийн үйлдвэрийн барилга бариулсаны улмаас маргаан үүсч эхлэсэн тухай яриа ч гарч эхлээд байна.
Хамгийн гол нь иргэд төрийн албаны тухай хуулийг сайн мэддэггүй учраас шүүхээр хорих ял сонссон хүн төрд ажиллаж болдог юм уу гэж асуудаг. Тэгэхээр Ц.Содхүү дарга эл асуултад хариулах цаг нь ирсэн бололтой гэж хэлэх байна.
Ямартай ч төрийн албаны хурган дарга нар өөрсдийн хууль бус үйлдлээ нуун дарагдуулж иргдэд ямар заавар зөвлөгөө өгч байгаа нь бас л сонирхууштай хэрэг. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэгчээр хариуцлагагүй энэ эрхэм хэдий болтол хариуцлагатай албан тушаалд тухлах юм бол.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Шантажлаж чадахгуй (March 07, 2014 12:22:17 pm )
Баабарт гай болоод байвал Украинаас мэргэн авчирч буудуулах хэрэгтэй. Оюутолгойн дахин зээл хэдэн хуний амь насны унэтэй юм.
1 Comment