antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2014 1 comment

Татвар төлөгчдийн мөнгийг урсгасан хэвлэл мэдээллийн нууц байгууллагууд

нийтлэсэн Admin

darhan site0307Дархан-Уулын давуу эрхтэй сайтууд цаасан хэвлэлийг булшилж байна

Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагууд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах бо­ломжийг сайжруулах шаардлага хэрэгцээнд дө­рөөлөн өөрсдийн эрх мэдлийг ашиглан өнгө­лөн далдлалт хийсэн хэв­лэл мэдээллийн нууц бай­гууллагыг бий болгодог болжээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тө­рийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй бай­хыг хориглож, төрөөс олон нийтийн мэдээлэлд хяналт буюу цензур тавихгүй бай­хаар заасан байдаг.

Гэтэл Дархан-Уул айм­гийн ЗДТГ нь дэргэдээ Мэдээлэл технолгийн алба гэгчийг байгуулан жилд 54 сая 407.3 мянган төгрөгийг үр ашиггүй шахам урсгаж байна. Тус алба нь төсвийн мөнгөөр www.e-darkhan.com хэмээх цахим сонинг эрхлэн хөтөлдөг.

Үүнтэй барьцан өрсөл­дөж байгаа мэт аймгийн ИТХ болон Иргэний танхим нь www.Darkhanith.com ца­хим сонин гаргаж байгаа бол Дархан сумын ЗДТГ нь www.Darkhan.mn сайтыг ажиллуулах болсон.
Тэд 1993 онд батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг баримтлан төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгосон бололтой.

Энэ хуулийн 34 дүгээр зүйлд “Хот радио, телевиз, сонин, сэтгүүлтэй байж болно” хэмээн дурьдсан нь бий. Тиймээс л аймаг, сумын Засаг дарга нар иргэдэд төрийн мэдээ, мэ­дээллийг түргэн шуурхай хүргэж байна гэдэг халхавч зүүнсэн хэрэг.

Харин Дархан бол хот биш. Аймгийн статустай. Тэгэхээр дээрх хуулийн заалт аймагт бол хэрэгжих боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Түүгээр ч зогсохгүй төрийн байгууллагын мэ­дэлд байгаа эдгээр сайтад редакцийн хараат бус байд­­­лыг баталгаажуулсан зо­­­хицуулалт байдаггүй. Ажил­­лаж буй сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө нь зөрчигдсөөр байгаа юм. Сэтгүүлч гэсэн нэрээ тө­рийн албан хаагч гэгчээр халхавчлан даргын үүрэг даалгавар, дарамт шахалтан дор эрх чөлөөгөө хасуулан ажиллаж байна.

Тиймээс эдгээр сайтууд нь төрөөс санхүүжиж, харьяа­лагдаж байгаа хэв­лэл мэдээллийн “далд” бай­гууллага болж аймаг, сумын дарга нарын болон төр за­хиргааны бай­гууллагуудын ажил үйл­чилгээг сурталч­лах үүргийг хүлээж байгаа юм.

Түүнчлэн мэдээллийн дээрх хэрэгслийг үзэл сур­тал, бизнесийн нууц сур­талчилгаа, нөлөөллийн далд хэрэгсэл болгон ашиг­лаж байна гэж хардах үндэслэл илэрхий байдаг.

Учир нь төрийн мэдэлд байгаа давуу эрх бүхий цахим сайтууд нь монопол байдлаа ашиглан арилжааны теле­визүүдээс бусад чөлөөт хэв­лэл мэдээллийн хэрэгсэл болох цаасан хэвлэл буюу сонин, сэтгүүл, “FM” радио, цахим сайтуудын чөлөөтэй ажиллах, оршин тогтнох орон зайг хумих шалтгаан болоод байгаа юм.

Хатуухан хэлбэл тө­рийн мэдлийн давуу эрх­тэй сайтууд нь Дархан-Уул аймагт цаасан сонин, сэтгүүлийн нэр хүнд, ач холбогдлыг үгүй хийж, булшилж байна.

Хэдий цахим эрин үе хэмээн цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдлыг өндөр үнэлж байгаа ч төрийн мэдлийн монопол эрхтэй байгууллага байж таарахгүй.

Төрөөс санхүүждэг ца­хим сайтууд байх нь зөв үү буруу юу гэдгийг хууль журмаа баримтлан бодолцох хэрэгтэй болов уу. Угтаа бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг үгүйсгэн, Хот тосгоны эрх зүйн байд­лын тухай хуулийн алдаатай заалтыг мөрдлөгө болгож байгаа нь дээрх хоёр хуу­лийг харшилдуулан ашиг­лаж боломгүй санагдана.

Шударга өрсөлдөөний хуульд “Татвар төлөгч ир­гэдийн мөнгөөр дарга нарын хийсэн ажлыг магтан дуул­сан сурталчилгаа хийж бо­лохгүй” гэж заасан байдаг.

Гэтэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Шу­дарга өрсөлдөөний ту­хай хуулиудыг зөрчин тө­рөөс санхүүжиж байгаа хэв­лэл мэдээллийн нууц бай­гууллага болсон дээрх сай­тууд хараат бус, чөлөөт хэв­лэл мэдээллийн бай­гуул­лагуудыг залгих айм­шигт том мангас болон хувирчээ.

С.Цээл

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (March 07, 2014 12:54:29 pm )

    ene vnen sh dee Darkhand yamarch medeelel uls toriin vvdnees hiigddeg. MAN heterhii ikh oorsdiigoo toriin mongoor reklemdaj bna. Aimgiin medeelliin alba ter ikh mongooroo yuu hiideg yum bas DBS telebiz bol tcewer darkhanii MAN-n telebiz sh dee

antalya rent a car