Дандаа шахам ялалтын туг намируулж, дэмжигчдийн уухайгаар даруулж асан улстөрийн ууган хүчин МАН сонгуулиас хойш хэрэндээ “эргэлдэв”. “Сөрөг хүчин, цөөнх байх ухаанаа олохгүй байна” хэмээх хатуухан үгийг олон нийт хийгээд эрх баригчид, улстөрчид тэдэнд залхтал хаяглалаа. Тэгвэл тэд эхнээсээ зүгээ олж эхэлж буйгаа харуулав уу гэмээр нэгэн үйл явдал АСА циркэд болж өнгөрөв. Ингэж өгүүлэхийн учир тэд сүүлийн хэдэн сонгуульд дараалан ялагдал хүлээсний гол шалтаг нь эв түнжингүй, итгэлцэлгүй, нэгдэлгүй байсных гэдгийг ойлгосноо ярилцаж байна. Уг нь өчигдөр биш бүр өмнө нь “ухаарах” хэрэгтэй байсан юм.
Нөгөөтэйгүүр дарга гэдэг “ганган” үгэнд хэтэрхий шүтэж, намын анхан шатны байгууллагууддаа “хойт эцэг” шиг хандаж байснаа ойлгожээ. Үүний дүнд тэд “Итгэлцэл, эв нэгдэл-Нэгдэгтүн” хэмээх уриатай “Намын анхан шатны байгууллагыг дэмжих жилийн ажлын нээлт, Намын ажилтны зөвлөгөөн” гэдэг урт нэртэй арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн МАН-ын хорооноос зохион байгуулсан тус арга хэмжээнд намын удирдлагууд нь ч багагүй анхаарал хандуулсан нь дарга М.Энхболд Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нараа дагуулан ирснээс харагдаж байна. Намын Ахмадын хорооны даргаар ажиллах болсон УИХ-ын гишүүн асан С.Төмөр-Очир хүртэл “санаа тавихаа” мартаагүй байна билээ.
Хамгийн гол нь “зүгээ олж эхлэв үү” гэсний учир энэ удаад урьдын уламжлалт, уйтгартай, хэв маягаас татгалзсан, илүү өөрийг ярьж, шинийг уриалж байснаас нь үүдсэн хэрэг. Албархуу нээлтийн үг, өөрийн намаас өөр “гайхамшиг” байхгүй мэт бялдууч илтгэл энэ удаад харагдаж, сонсогдсонгүй. Тэр дундаа намын дарга М.Энхболдын арга хэмжээг нээж хэлсэн үг олныг бодогдуулж, ирээдүйгээ цэгнэх ухааныг гишүүддээ өгөх шиг харагдсан. Тэрбээр нийслэлийн намын хороонд хаяглан “Хүн амын талаас илүү хувь нь оршин амьдардаг нийгмийн том цогцолборын хувьд Нийслэлийн намын хороо ачааны хүнд, хариуцлагын ихийг үүрэх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй. Энэ ондоо төдийгүй, ирэх жилүүдэд та бүхэн нарийн төлөвлөгөө, чамбай хэрэгжилттэй, нийгмийн болон улс төрийн нөхцөл байдлыг нарийн гярхай ажиглан мэдэрч ажиллаж гэмээнэ амжилтад хүрнэ шүү” хэмээсэн юм. Мөн намын анхан шатны байгууллага бол амжилт, ялалтын суурь гэдгийг намын даргаасаа жирийн гишүүд, идэвхитэн сонгуультнууд хүртэл хэлж байлаа.
Ийнхүү 90 жилийн түүхтэй “их” намынхан ирээдүй хойч, эв нэгдэл, итгэл зүтгэлээ нэгтгэн тунгаалаа.
Холбоотой мэдээ
-
shijir (February 27, 2014 10:05:34 am )
****
-
Anonymous (February 27, 2014 12:05:35 pm )
Яг алиалагч нар ээлжит жvжиглэлт эргээд гараад ирвэл ард тvмэн минь наад балиар ******нууд та нарт салаавч амруу хийнэ
-
Bold (February 27, 2014 1:42:14 pm )
Нийслэлд нийт хүн амын талаас илүү хувь нь биш, нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байгаа.
-
Зочин (February 27, 2014 1:57:50 pm )
Дүүргийн намын хороонуудаа шинэчлээгүй байж яаж амжилтанд хүрэх гэсэн хүмүүс вэ. Онигоо 7 хүн дүүргийн нэг хороон дээр 2 мандатын төлөө өрсөлдөхөд 6-р байранд орсон дүүргийн МАН-ын дарга, засаг дарга байж байхдаа сонгуульд ийм амжилттай оролцож намаа ялагдалд хүргэсэн нөхөр дүүргийн намын хороогоо толгойлоод байж л байгаа юм байна шүү дээ. Арай дэндүү ямар ч ард түмний дэмжлэггүй засаг байхдаа ард түмнээрээ ажилаа иймэрхүү дүгнүүлчихсэн нөхдүүд ахиад босгоно гэж худлаа.
-
hun monggol (February 27, 2014 2:48:12 pm )
TONIL CAASHAA
-
Anonymous (February 28, 2014 9:43:23 am )
ХАХУУЛИЙН УУТ ЛУЙВАРЫН МАНЛАЙ НАР БОЛОН ТОМ ЛУЙВАРЧАДЫН
БӨХӨСИЙГ АРЧАН БАЙЖ АЛБАН ТУШААЛД ХҮРСЭН БӨХӨС ДОЛООГЧ
ИДЭМХИЙ БЭЛТЭРГҮҮД БА ТӨРИЙН АЛБАНД МАН ИЙН НЭРЭЭР ШУРГАЛСАН ХАХУУЛЧАД ДОЛДОЙ БУУНИЙ НОХОДИЙН НАМ БОЛ МАН
ЭНЭ НАМ ХЭЗЭЭЧ ШУДРАГ БОЛОХГҮЙ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН МУУ МУУХАЙ БҮХНИЙГ БИ БОЛГОСОН НАМ УАГААН БОЛХООР ХЭНИЙГЧ БАРИЭЖ ИДЭХ ХҮМҮҮС БИДНИЙГ БАЙТГУЙ ЭЦЭГ ЭНХБАЯРААН
БАРИЖ ИДСЭН НАМ ЧӨТӨРҮҮДИЙН НАМ ЭХ ОРНОО ГЭСЭН
ЖЭРИЙН ГЭШҮҮД НЬ МАХН ДАА ҮЛДСЭН ХАРИН АЛБАН ТУШААЛ ГОРДОГЧ ДОЛДОЙ ЗАРИМ НЬ ЭНЭ ТЭГҮҮГЭЭР ОЛОЖ ХАЙЖ ЯВАА
6 Comments