Сөрөг хүчний байр суурин дээр “хатаж” байгаа МАН-ын хамгийн том тогоо болох Нийслэлийн намын хороог хагарч, халих нь гэх “бор шувуу” хаа сайгүй жиргэх болсон. Нийслэлийн намын хорооны даргын суудалд тухлаад хоёр дахь хавартайгаа золгох гэж буй Ц.Сандуйг унагаж, УИХ-н гишүүн Д.Сумъяабазар орыг нь залгах тухай ойр холын хов жив дуулдах болоод удсан. Гэвч “хүнд” үед галыг нь сахиж, замыг нь засч яваагийнхаа хувьд харин Д.Сумъяабазар, Ц.Сандуй хоёрын хэн хэн нь хүмүүжилтэй хүүхэд чимээгүй харж, сонсч суусан билээ. Тэгвэл тэд Нийслэлийн МАН-ын хорооныхон харин ч эв түнжинтэй, итгэл, зорилготой байгаа шүү гэдгээ харин ч нэг харууллаа. Тодруулбал, тэд өчигдөр АСА циркэд “Итгэлцэл, эв нэгдэл-Нэгдэгтүн” гэсэн уриатай “Намын анхан шатны байгууллагуудыг дэмжих жилийн ажлын нээлт, Намын ажилтны зөвлөгөөн” зохион байгуулав. Уг арга хэмжээнд намын удирдлагууд болох намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь намын бүлгийн дарга С.Баямбацогт болон парламентад суусан жил, хэлдэг үгээрээ аргагүй л “акул” болсон Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нараа урьсан харагдана. Мөн УИХ-ын гишүүн асан одоо намын Ахмадын холбооны дарга хийж буй С.Төмөр-Очирыг хүртэл иржээ.
Намын даргаасаа эхлээд УИХ-ын гишүүд, намын анхан шатны байгууллагын идэвхитэн сонгуультнууд цугласан энэхүү арга хэмжээг “Нийслэлийн МАН-н хорооны шинээр, зөв, үр дүнтэй ажиллахын муугүй эхлэл” хэмээн нэрлэмээр бодол төрсөн юм. Юуны өмнө намын даргын хэлсэн үг, өгсөн захиас хийгээд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй хоёрын тавьсан илтгэл ингэж хэлэхэд хүргэсэн хэрэг.
Тэд хамгийн гол нь намын анхан шатны байгууллага, түүнээс гарсан санал санаачилга хамгийн үнэн, үнэтэй хийгээд ялалт амжилтын суурь үндэс гэдгийг хэлэлцэж байна. Гэвч энэ чухал зүйлийг анхаарч, анзаарч амжаагүйдээ алдсан гэдгийг намын дарга нь хэлж, хүлээн зөвшөөрч байна билээ. Энэ нь ч үнэн. Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар илтгэлдээ “Аль нэг намын гишүүн байна, түүний төлөө ажиллана гэдэг хүнээс маш их ухаан шаардсан, сэтгэл нэхсэн зүйл байдаг” хэмээн онцлоод “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй”-г сануулан, “Хариуцлагагүй байдлаас салах цаг болсон”-ыг уриалж байсан юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 27, 2014 2:08:12 pm )
kk kommunistuudaa gej, horvood tsuuhun uldlee dee
-
Anonymous (February 27, 2014 3:17:18 pm )
ih saikhan zuvluguun bolson shuu
-
BI (February 27, 2014 4:44:57 pm )
ULS ORNOO TUIVEESEN ED NARIIG HARKHAAR UUR HUREED BAIKH ZAASHAA ZAASHAA. HAIRAN 20-D JIL.
-
111 (February 28, 2014 10:41:31 am )
Uneheer shinechlegdej bgaa ni haragdaj bsan shuu
-
туулай (March 01, 2014 9:58:19 pm )
МАН-ынхан сайн ажиллах хэрэгтэй. АН-ын улс орныг нурааж б.а өөрсдөө л баяжаад ард түмэн ядуураад б.а МАН засаг барьж байхдаа ядахдаа л цалин тэтгэвэрээ нэмчихдэг байсан. АН-ын шударга байгаа нь хаа б.гаа юм. Итгэл хүлээлгэж болохгүй улс б.а АН-ынхан
-
duudee (March 02, 2014 8:00:26 pm )
kommunistuud duusaj bn daa
-
Zochin (March 04, 2014 5:36:49 pm )
Ed nariin shinchleh gej yu bsan um ulam lomhiirood bhad odoo sn uls torch bhgui neg boh nogooh ni gazariin naimaachin manai nam MAXH taigaa negdeh heregtei shuu ta nariin nam bolj togloh hugtsaa duusaj bgaa MAXH mandtugai ura ura ura
7 Comments