antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2014 2 comments

Эмчлэх нэрээр эрхтэн худалдаалав уу?

нийтлэсэн Admin

chumug.jpg.300x0_q85_crop_upscaleСүүлийн жилүүдэд монголчууд гадаадад, ялангуяа Солонгост эрхтэн шилжүүлэх мэс заслыг ихээр хийлгэх болсон. Гэвч мэс заслын үсд бусад эд эрхтнээ алдсан нэгэн тохиолдлыг Цагдаагийн еронхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эмнэлгийн байгууллагатай хамтран шалгаж байна. Одоогоор эрхтнээ алдсан үйлчлүүлэгч болон эмнэлгийн нэрийг нууцалж байгаа бөгөөд уг үйлдэл зохион байгуулалттай гэмт хэрэг  байж болзошгүй аж.

Уг явдлыг тодруулбал, манай улсын иргэн оны өмнө бөөр шилжүүлэн суулгуулахаар Солонгос улсын нэр хүндтэй нэгэн эмнэлгийг зорьжээ.

Мэс заслын өмнөх эмчилгээний явцад солонгос эмч нар өвчтөнд өөр эрхтэнийг нь авах шаардлагатай болсон гэжээ. Тэд ийм маягаар хоёр үйлдэл хийсний эцэст манай улсын иргэнийг бөөр шилжүүлэн суулгах боломжгүй боллоо хэмээн нутаг буцаажээ. Өвчтөн эх орондоо ирээд мэргэжлийн эмч нараас тодруулахад бөөр шилжүүлэх мэс засал  бусад эрхтэнийг нь авах шаардлагагүй байсан гэжээ. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж эмчилгээний явцад авсан эрхтэнийг нь ямар зорилгоор авсныг тодруулахыг хүсчээ.

Ийм хэлбэрээр манай улсын иргэд гадаадад хохирч байгаа тохиолдол гарч болзошгүй. Тиймээс өөрийн улсын эмч, эмнэлгийн байгууллагынхнаас сайтар зөвлөгөө авч явах, тэдэнтэй эргэж холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • mmm (February 28, 2014 8:05:26 am )

    ямар ямар эрхтэнгээ алдчаад амьд яваад байна аа? арай дэгсдүүлээд байгаам бишүү

    • зочин (February 28, 2014 9:52:23 am )

      дэгсдүүлээгүй байхоо, эмч нар нь ямарыг нь авч болох ямарыг нь авбал үхэхийг нь мэдэж байгаа шүү дээ, жишээ нь элгийг бол хэсгийг нь тайрсан ч амьд явна шүү дээ, нэг бөөрийг нь авахад л амьд явна шүү дээ

antalya rent a car