antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2013 6 comments

Чөлөөтийн ДАШТ ба медалийн боломж

нийтлэсэн Admin

3356Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн дараа Унгарын Будапешт хотод эхлэх гэж байна. Манай улсын хувьд энэ удаа шинэ залуу болон хашир туршлагатай тамирчдын холимог баг илгээхээр тооцжээ. Эрэгтэй, эмэгтэй нийт 14 тамирчнаас найм нь дэлхийн аварга өрсөлдөж байв. Үүнээс хамгийн олон удаа оролцсон нь гавьяат тамирчин Ц.Энхжаргал. Тэрээр ес дэх удаагаа 48 кг-ын жинд эх орноо төлөөлөр дэлхийн аваргад өрсөлдөх гэж байна. Будапештын дэвжээнээс 1985 онд А.Энхээ, Б.Болд нар мөнгө, Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, хамгийн сүүлд 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртсэн. Түүний авсан медаль манай эрэгтэйчүүдийн хувьд сүүлийнх байлаа. 2005 оноос хойш чөлөөтийн эрэгтэй тамирчид олимп, дэлхийн аваргаас нэг ч медаль зүүгээгүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөр. Ц.Энхжаргал гавьяатаас хойш тэдний амжилтын буухиа тасраагүй. Бүр дэлхийн аварга болсон. Тэгвэл эрэгтэйчүүд хар цувралаа зогсоохоор, эмэгтэйчүүд медалийн буухиагаа үргэлжлүүлэхээр энэ цаг үед шилдгийн тоонд багтаж яваа 14 тамирчин Будапештыг зорихоор бэлтгэлээ үндсэндээ хангасан бөгөөд Унгарын визэндээ ороод амжжээ

Ингээд Унгарыг зорих бүрэлдэхүүнийг дахин танилцуулж, ямар авах боломжтой эсэх дээр урьдчилсан дүгнэлт хийснээ хүргэе.

Эрэгтэй

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр өрсөлдөхөөр болов. Уг нь энэ жинд сорил хийх ёстой байсан залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирсэн Б.Номин, түүний багш О.Пүрэвбаатар нар үүнээс татгалзжээ. Учир нь, богино хугацаанд жин хассан ч амжилт гаргах магадлал багатай. Тиймээс өсч яваа шилдэг залуучуудын нэг Э.Бэхбаярт боломж олгохыг хүссэн гэнэ. Ингээд тэрээр ямар нэгэн сорилгүйгээр дэлхийн дэвжээнд өрсөлдөх нь. Залуучуудын дэлхийн аварга болсон тэрээр насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцох гэж байна. Түүний багш А.Энхээ Будапештын дэвжээнээс 47 жилийн Будапештаас хүрэл медаль хүртэж байсан нэгэн. Харин Э.Бэхбаярын хувьд медаль хүртэх боломжтой тамирчны тоонд багтаж байгаа. Түүнд бяр чадал, хурд бий. Гагцхүү туршлага дутаж магадгүй гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Багшийнхаа амжилтыг буухиалах үгүйг 10 хоногийн дараа харах болно.

60 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир оролцохоор болов. Тэрээр сорил тэмцээнд Б.Цогтбаатарыг ялснаар Будапештыг зорих эрхээ олж авсан. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа оролцохоор болсон нь энэ. Туршлага, барилдааны арга барил гээд түүнд дутах зүйл үгүй ч төгсгөлөө тааруу хийдэг гэмтэй. Төгсгөлөө сайн хийж чадвал Э.Ням-Очир медаль хүрэх магадлалтай тамирчны тоонд багтаж байгаа юм.

66 кг-ын жинд спорт сонирхогчид хамгийн их найдлага тавьж байгаа. Медаль хүртэх итгэл хүлээлгэсэн бөх нь олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран. Азийн наадмын аварга, Универсиадын хүрэл, тивийн аваргын хошой мөнгөн медальтай тэрээр олимп, дэлхийн дэвжээнээс л медаль зүүх дутуу байна. Хурд сайтай түүний бэлтгэл энэ жил онцгой сайн байгаа гэдгийг багш нар ярьж байсан. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа оролцож байгаа болохоор туршлага тодорхой хэмжээнд суусан байж таарна. Ер нь манайхнаас хамгийн өндөр амжилт үзүүлэх магадлалтай тамирчин гэдгийг спортын хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг билээ.

74 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр Будапештыг зорих нь. Дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа түүнийг медаль авна гэдэгт найдах хэрэггүй. Битүү бөх гэдэг шиг бэлтгэл хэр сайн байгааг тэмцээнээс л харъя. Ер нь бол бага гурван жиндээ гол найдлага тавьж байгаа гэхэд болно.

84 кг-д олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцох нь. Олимпийн наадамд оролцсон ч өрсөлдөгчдөө эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Бөхийн спорт сонирхогчдоос багагүй шүүмжлэл хүртдэг тэрээр энэ жил хэр өнгөтэй байгааг Будапештаас харж болох нь. Дэлхийн аваргад анх удаа оролцоно.

96 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга өрсөлдөнө. “Универсиад” наадмын хүрэл, Азийн аваргын хошой хүрэл медальтай тэрээр жингийнхээ бөхчүүд дундаа хамгийн туршлагатай нь. Гэхдээ дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа. Мөн л үзэгчдээс багагүй шүүмжлэл сонсдог.

120 кг-ын жинд өрсөлдөх Ж.Чулуунбатыг манайхан хэзээний л медаль авах боломжтой бөхийн тоонд оруулдаг. Түүнд боломж бий. Барилдааны эхлэлийг тун хийдэг. Гэвч төгсгөл нь муу. Үүнийг бид бүхэн Лондоны олимпоор харсан. Дэлхийн аваргад өмнө нь гурван удаа оролцож байсан хашир тамирчин. Хүнд жинд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа цорын ганц бөх юм. Тиймээс Ж.Чулуунбатыг олон хүн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээсэй гэж бодож байгаа нь лавтай.

Эмэгтэйчүүд багаар бодоход 3-4 медаль хүртэх боломжтой

Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд нэг биш нэлээд хэдэн медаль хүртэх боломжтой гэж тооцоолж байна. Яагаад гэвэл долоон тамирчны тав нь дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

48 кг-ын жинд өрсөлдөх гавьяат тамирчин Ц.Энхжаргал ес дэх удаагаа дэлхийн аваргын дэвжээнд хүч сорих гэж байна. Зарим хүн түүнийг их спортоо орхих цаг нь болсон гэж үздэг ч үнэндээ залуу тамирчдаас Ц.Энхжаргал гавьяатыг дийлэх хүчтэн одоогоор алга. Тиймдээ ч тэрээр өнөөдрийг хүртэл дэлхийн аваргад эх орноо төлөөлсөн хэвээр… Чөлөөт бөхөд олон жил зүтгэснийх хүрэл медалиа ихэрлүүлбэл гэсэн бодол спорт сонирхогчдод байдаг биз. Тэрээр өөрийгөө бэлтгэл сайтай байгаа гэж байсан. Дэлхийн дэвжээнд орон орны шилдэг залуучуудтай хэрхэн барилдахыг харах үлдлээ.

51 кг-д Э.Сумъяаг сойхоор болов. “Универсиад” наадмаас мөнгөн медаль хүртэж байсан тэрээр анх удаа ДАШТ-д оролцох гэж байна. Амжилт үзүүлэх боломж өндөртэй.

55 кг-д сүүлийн үед гарч ирж байгаа шилдэг залуу тамирчдын нэг нь олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэнг илгээх нь. Энэ жиндээ Монголдоо л босоо байгаа тэрээр Лондоны олимпод хүч сорьсон удаатай. Азийн аваргаас хүрэл медаль хүртсэнээс өөр тодрох амжилтгүй түүнийг ирээдүйтэй бөх хэмээн үнэлдэг. С.Бямбацэрэн одоохондоо 55 кг-ын жинд Монголдоо л босоо байгаа. Медаль хүртэх бүрэн боломжтой.

59 кг-ын жинд өрсөлдөх олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа манайхны хамгийн сүүлийн медалийг эх орондоо авчирсан. Богино хугацаанд амжилт гаргасан түүнийг хүрэл медалиа ихэрлүүлэх боломжтой гэж дасгалжуулагч нар нь үнэлдэг. Харин энэ жил хэр сайн бэлтгэлтэй байгаа бол…

63 кг-д мэдээж гавьяат тамирчин С.Батцэцэг өрсөлдөнө. 2010 онд Москвагийн дэвжээнээс аваргалж байсан тэрээр энэ жил цолоо хамгаалж, дэлхийн аваргын медалиа хослуулах уу гэдгийг хэдхэн хоногийн бид харна. Түүний хувьд Лондоны олимпоос хойш бэлтгэл сайтай байгаа гэдгийг спорт сонирхогчид сайн мэднэ. Медаль авах хамгийн өндөр магадлалтай хоёр тамирчны нэг. Дэлхийн шилдгүүд түүнээс айж байгаа нь ойлгомжтой.

67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа өрсөлдөнө. Жиндээ дэлхийд тэргүүнд явдаг түүнийг бусад орны тамирчид хэдийнэ судалж эхэлсэн нь ойлгомжтой. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа хүртэх тамирчны тоонд О.Насанбурмаа гавьяатыг зүй ёсоор багтааж байна. Дэлхийн аваргад долоо дахь удаагаа оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

72 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Бурмаа энэ тэмцээнд тав дахь удаагаа оролцох гэж байна. Данийн Хернинг хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан тэрээр медалиа хослуулах зорилготой гэнэ. Түүнд гол гурван өрсөлдөгч бий. Хэрвээ тэднийг давж чадвал медальд хүрэх боломжтой аж.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН”

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • tamir (September 06, 2013 10:21:08 am )

    ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна.
    Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр,
    холбоо барих хаяг:
    ***[email protected]
    ***[email protected]

  • baterdene (September 06, 2013 10:48:07 am )

    yoo yoo ene odoo yu bichtsen yum be. hunii tsag avsan ****l demii yum bichij bh yum.

  • zochin (September 06, 2013 3:17:25 pm )

    eregtei 55kg 74kg ym duulganaa….

  • Ganzo (September 06, 2013 3:50:12 pm )

    Jil bolgon l yum duulganaa l gedeg. Hooson l irdeg humuus dee.

  • ZOCHIN (September 06, 2013 11:07:22 pm )

    za MANAI EREGTEICHVVD GOL NI MEDALI ABAH HEREGTEI BN, NUTAGIIN NER BAASDABAA……..

  • zochin (September 08, 2013 10:36:05 pm )

    96 -d yagaad ene jiliin ulsiin abarga bolson batmunkhiig yabuulahgvi bgaan turshilga ene ter gej balai vum yarij jinhene chadaltai ulsuudiig n hohirooj baih vum daa tiim l turshilgatai vum bol ulsiin abarga bolchih n yaasan vum

antalya rent a car