antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2013 12 comments

Буруу нь зөв болсон С.Тунгалаг хэний нөмөрт багтсан бол

нийтлэсэн Admin

1003058_419652561476977_22715714_nЭрүүл мэндийн даатгалын сангаас ихээхэн хэмжээний мөнгө  завшсан нэгэн эмэг­тэйн хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ. Тод­руулбал эл хачирхалтай  гэгдэх хэргийг үйлдсэн хүн нь Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга асан С.Тунгалаг. Тэрбээр  эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө зав­шиж байсныг нь  түүний удирдлаган дор ажилладаг байсан нэгэн эмэгтэй  ил­чилснээс болж уг хэрэг ил болсон юм. Тухайлбал тэрбээр  огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ,  өвчтөний түүхийг хуурамчаар үйлдэж төсвөөс  200 сая 700 мянган төгрөг  завшсан хэрэгт  эрүү үүсгэн улмаар Улсын мөрдөн бай­цаах газарт шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл бүтэн хоёр жил гаруй хугацаанд шалгасан эл хэргийг Чин­гэлтэй дүүргийн шүүхэд хэлэл­цээд хэ­рэгсэхгүй бол­гожээ.

 

Тиймээс шүүхээс гаргасан шийдвэрт улсын яллагч  “Хүлээн зөвшөөрөхгүй хэ­мээн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эсэр­гүүцэл бичин анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгөхийг” хүссэн юм.  Энэ сарын сүүлээр С.Тунгалагт холбогдох хэр­­гийг дахин тус шүүх хэ­лэл­цэж улсын яллагчийн эсэр­гүүцэл хэр үндэслэлтэй бо­лохыг хэлэлцэхээр болсон.

 

Чухам яагаад хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэхийг  зарим эх сурвалжаас  асуухад “Хуурамчаар үйлдсэн өвч­төний болон, тухайн үед тус эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнүүдийн түүхийг суд­лах шаардлагатай болсон” гэж байв. Уг нь эл хэрэг мөрдөн байцаалтын шатанд хянагдаж байхдаа хангалттай нотлох баримттай байсан гэдэг. Тиймээс ч хоёр жил гаруй шалгасан уг хэргийг улсын яллагч хангалттай нотлох баримт цугларсан хэмээн шүүх рүү шилжүүлж байсан аж.

Нотлох баримт хангалт­тай байсан уг  хэрэг яагаад хэрэгсэхгүй болов гэдгийг эмч ажилчид маш ихээр  гайхаж байсан юм.

 

С.Тунгалаг 2002 оноос эхлэн ЧД-ийн ЭМН-ийн даргаар ажиллаж байсан.  Тэрбээр ажиллах хугацаан­даа дээрх  мөнгийг хувьдаа авсан нь нотлох барим­таар тогтоогджээ.  Түүнч­лэн МҮЭХ, НДЕГ-аас байгуу­­­­­лагд­сан ажлын хэсэг  барим­тын шалгалт хийж түүнтэй  хол­боотой сан­хүү­­­­­­­­­­­гийн ба­римтыг  шал­гаж дүгнэлт гаргахдаа “С.Тунгалаг мөнгө завш­сан нь олон баримтаар нотлогд­сон” гэж дүгнэжээ. С.Тунгалаг өөрөө ч  200 сая 700 мянган төгрөгийг завш­­­сан гэдгээ ч  тухайн үед хүлээж байсан аж. Өөрөөр хэлбэл  тус газрын 2009, 2010 оны  баримтад шалгалт хийхэд нийт 94752 хүн хэвтэн эмчлүүлж байсан  баримт байсан аж.  Ингээд эл баримтуудыг тул­гаж үзэхэд 20194 хүний материал зөрчилтэй болох нь шалтгалтаар тогтоогдсон.

 

Уг нь иргэд эрүүл мэндийн даатгал гэж сар бүр цалингаасаа суутгал өгч байсны төлөө жилдээ 200 мянган төгрөгийн эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Гэтэл С.Тунгалаг энэ мэт зүйлийг овжноор ашиглаж эмнэлэгт хэвтээгүй хүний нэр дээр өвчтөний хуурамч түүх зо­хион бичиж эрүүл мэндийн даатгалын сангаас  ийнхүү мөнгө завшиж байсан нь хөдөлшгүй баримтаар  тог­тоогдсон  байдаг.  Тэрбээр асуудал үүссэн цагаас  эхлэн өөрийгөө “Гэм буруугүй хэмээн өмгөөлж   байсан нь эл хэргээс хуурай гарахаа ч мэ­дэж байсан  гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.  Түүнчлэн “Хэргээ хэ­рэг­сэхгүй болгуулах та­лаар  холбогдох хүмүүстэй уул­­заж ихээхэн хүч гар­гасны хүчинд өдгөө ямар ч мөнгө завшаагүй нэгэн болж хувирлаа” хэмээн эх сурвалжууд ч  хэлж байсан юм.

 

Тухайлбал,  хэрэг хоёр жил гаруй мөрдөн бай­цаалтын шатанд явж байхад  тэрбээр “Би гэм буруугүй юм чинь юу гэж ял авах вэ дээ. Миний мууг үзэх гэсэн хүмүүс намайг яаж гарах нь вэ гэдгийг хараарай” хэмээн их л бардам дуугарч байсан аж.

 

Хангалттай нотлох баримт цуглуулсан мөрдөн байцаагч болон улсын яллагчийн ажлыг талаар нэг тараасанд тэд түүнтэй холбоотой ба­римт материалуудыг дахин нэгтгэн шүүхэд хүргүүлж байгаа аж.

Харин С.Тунгалаг хамт ажилладаг нөхдөө эл хэр­гийг ил болгосон хэмээн ил далдаар ихэд дарамтласан хэвээр байгаа гэнэ.

Өнөөдөр жирийн иргэн хүн өлссөндөө болоод 5000 төгрөг хулгайлсныхаа тө­лөө ял аваад шоронд явж байдаг.

 

Гэтэл 200 гаруй сая төгрөгийн залилан хийсэн албан тушаалтан ийнхүү сул чөлөөтөй хоёр жил яваад хэрэг нь  хэрэгсэхгүй болж байгаа ч “яагаад” гэсэн  хард­лагыг  олон  ний­тэд төрүүлж байна.

Ямартай ч эл хэргийн улсын яллагч нь Нийслэлийн давж  заал­­дах шатны шүү­­хээр С.Тунгалагийн үйлдсэн гэмт хэргийг  зөв  шийдвэрлэх байх хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр  буруу нь зөв бол­сон С.Тунгалаг хэний нөмөрт багтсан бол.

 

Р.Саруул

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ооо (September 06, 2013 9:58:26 am )

    ene hunee unen zovoor shiidej ulsiig hohirolgui bol*****ee.ard tumnii eruul mendiin daatgaliin mongiig hen durtai avch ashiglaj bdag yu ve

  • llll (September 06, 2013 10:00:24 am )

    ajillaj ajillaj avsan tsalingui eruul mediin daatgal tolood bdag ene metiin zalitanguud avch ideed ajillaa hgeed suudag bdag.

  • kk (September 06, 2013 10:04:35 am )

    ene avgai eruul mendiin gazar ajillaa hgeed suuj bnalee.kkk

  • kkrrr (September 06, 2013 10:09:13 am )

    hulgaichiig bariad tavidag bolj dee ene system

  • irgen (September 06, 2013 10:16:12 am )

    iim hun odoo eruul mendiin gazart ajil hiigeed yawj bna shdee eruul mendiin saidaa. tegeheer manai eruul mendiin sistem yaj hugjih yum be iimerhuu humuus emch ajilchidiig udirdaad suuj bna geed boddoo ushuu yaj heden tugrug ideh be geed l bodood yawj bga biz

  • Зочин (September 06, 2013 2:48:42 pm )

    Энэ эмэгтэйдээ би ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Нэг цаг уулзаад д би энэ эмэгтэйг улсын мөнгөнөөс овоо юм туудаг гар байна даа гэж бодож байсан юм. Миний санахын ах дүү хүргэн нь тус эмнэлгийн бас бус дарга нар байсан. Сүүлд нэр дэвшсэн явж байсан. Нүгэл нь нүдээрээ гарах өдөр ирэлгүй дээ.

  • Уншигч (September 06, 2013 3:19:46 pm )

    Ийм хүмүүс ажиллаад л байгаа бол, эрүүл явах баталгаа алга даа. Нийтлэг дүр төрх юм байна л даа. Сайд дарга нар нь юу бодож явдаг бол . . . Бас өрөөсөн дугуйн уу?

  • Judgment (September 06, 2013 7:54:14 pm )

    Altanhuyg esyl Ebegeegiin hamaatan l biz. Oilgomjtoishtee

  • zochin (September 06, 2013 11:27:02 pm )

    iim ih mongo idcheed bhad yagaad huchingui bolgoson gej arai ch de yduu humuus hiisen bol deelee nomorood aabin haalga tatah bsan bha mongotei humuus erh medeltei humuus tsaanaasaa torchih yumaa

  • Anonymous (September 07, 2013 1:07:57 am )

    Ham heregten ni Halamjiin darga dogolon Bayarsaihnii ehner nogoon Narantuya sh de . Niigmiin daatgaliin heltest ajilladag balair jaijgii ***r awgai bdiin . Arhangaigaas guilgachin 2 yum orj irj bsan hulgai hiigeed ih bayajsan da .

  • Anonymous (September 07, 2013 1:11:39 am )

    Ham heregten ni hudylmur halamjiin agentlagiin zahiral Davaagiin Bayarsaihan geed dogolon halamjaas mungu hulgailsan arhichin har yumnii ehner nogoon Naraa geed bas ulsiin mungu hulgailsan balair avgai bdiin. Ter bas hariutslaga vvreh estoi. Odoo tom tom yum yariad jaijignaad l yawj bdiin . Niigmiin daatgaliin heltest ajilladag . Ichmeer avgai bii .

  • Anonymous (September 07, 2013 10:46:35 am )

    хууль мөнгөтэй хүнд үйлчилдэг нь МОНГОЛЫН ХУУЛЬ.

antalya rent a car