2008 оны долоодугаар сарын 1-нд цагаан хоолой барьчихаад “МАХН-ын луйварчин, дээрэмчидтэй тооцоо бодох цаг болсон, дайраад” хэмээн хоолойгоо цахиртал хашхирч явсан гудамжны хувьсгалч О.Магнай суга дэвшиж ШӨХТГ-ын дарга болонгуутаа нийгэмд хүлээгдэж байсан гайгүй хэдэн тушаал, шийдвэр гаргаж татвар төлөгчдийн зүгээс “Магнайд хэлнэ шүү” хэмээх шагналын гуншин сонссон юмдаг уу даа. Удалгүй шинэчлэгч О.Магнай даргын шийдвэр, тушаал баахан буруу тийш хадуурах болж “Магнай бацаан мангартаад эхэллээ” гэх ёозгүй ярианаас салахаа больсон юмдаг уу даа.
Саявтархан л “Одооноос эхлээд такси компаниуд эхний километрт 1500, дараагийн километрээс 1000 төгрөгөөр явах болно. Хувийн машинтай баагийнууд өнөөдрөөс эхлээд халтуур хийнэ гэж бодож байгаа бол гонжийн жоо, голионы жогорхой мэдэв үү. Энэ тушаалыг зөрчвөл бөндгөртэй нь ярина” хэмээн лүндэн буулгасан юмдаг уу даа. Тэгмэгц нь эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын хувийн машинаараа хүн тээвэрлэж, халтуур хийдэг баахан нөхдүүд эвлэлдэн нэгдэж, долоо хоног эсэргүүцэн тэмцсэний хүчинд О.Магнай даргын хандыг хага дарсан юмдаг уу даа.
Ямартай ч үгэнд нь ордоггүй, ардчилал, хүний эрхээр бялуурсан Улаанбаатарын хувийн машинтай халтуурчин иргэд, хөдөлмөрчдийн сүрт эсэргүүцэлд хулхи нь бууж, бөмбөгнөтөл айн чичирсэн О.Магнай дарга санд мэнд мэдэгдэл хийж “Том толгой гарган яаран шийдвэр гаргаж, юу юуны духанд хүрэлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан манийгаа ард түмэн та нар минь өршөөж хайрла” хэмээн уйлан дуугарсан юмдаг уу даа. Манайхаас түрүүлээд хөгжиж, тасраад явчихсан улсуудыг харж байхад Засгийн газрын нэг жижигхэн агентлагийн дарга нь цээжээ урагш нь түхийлгэн том, том дуугарчихаад дараа нь удалгүй шалдаа бууж “Ард түмэн минь өршөөж хайрла. Дахиж л ингэж хаа хамаагүй бурахаа болъё, чи минь” хэмээн арчаагаа алддаггүй юмдаг уу даа. Тэгээд ч ард түмнээсээ уучлал гуйдаг нь арай л өөр зиндааны цагаан захтан байдаг бололтой юмдаг уу даа. Харин монголын тухайд “Үлдэж байгаа гурван жилд үсэртэл нь хөгжүүлнэ дээ” гээд байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг л тун удахгүй “Эдийн засаг элгээрээ хэвтэх нь ээ, та минь. Баруун, солгойгүй мөнгөө үрсэн манийгаа уучилж өршөө ард түмэн минь” гээд зогсож байж магадгүй болсон юмдаг уу даа. Шинэчлэлийн Засгийн газрын “саалийн ганц үнээ” болсон Чингис бонд хариугүй дуусах шахаж байгаа юмдаг уу даа.
Н.Алтанхуягийн Засгийн газар Чингис бондын 500 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, таван жилийн хугацаатай бондыг жилийн 4.125 хувийн хүүтэй авсан юмдаг уу даа. Харин нэг тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 10 жилийн хугацаатай бондыг 5.125 хувийн хүүтэй авчээ янз нь.
Хүүг хагас жил тутамд нэг удаа төлөх ба эцсийн төлөлт 500 сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр, нэг тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр ам өчгөө өгч байж бадар барьсан юмдаг уу даа.
Эхний таван жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар, 2013 оны зургаадугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.доллар төлсөн юмдаг уу даа. Гуйж гувшиж байж олж ирсэн Чингис бондын мөнгөнөөсөө Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая, Гудамж төсөлд 200 сая, “Шинэ төмөр зам” төсөлд эхний ээлжинд 200 сая, “Авто замын төсөл” буюу аймгийн төвүүдийг нийслэлтэй авто замаар холбох нийт 1800 км авто замын ажилд 570 тэрбум хүртэлх төгрөгийг, Ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар, “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцийн асуудлыг шийдэх асуудалд 200 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн юмдаг уу даа. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 27.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөлд 45 сая ам.долларыг тараагаад өгчихсөн юмдаг уу даа. Ер нь л жаахан базаахгүй явдлууд ар араасаа цуврах шинжтэй болсон юмдаг уу даа.
Д.Түвшин
Холбоотой мэдээ
-
Хангай (September 03, 2013 12:44:54 pm )
Хай юу гэхэв дээ. Ардчилсан нам угаасаа л Засгийн эрхийг авах болгондоо ингэж банк памдууруулж, валютийн ханшийг өөд нь татаж Монгол орныг элгээр нь хэвтүүлдэг шүү дээ. Одоо дээр нь Чингис бонд. Зүгээр авсан юм шиг цацаж цацчихаад ********ан өр үүсгээд төлөх болохоор Монголын ард түмэн бидний нуруун дээр татвар төлөгчд ийн мөнгөөр төлнө. Одоо Монголын хүн бүр 5 сая төгрөгний өртэй болчихоод байгаа гэдэг ч үнэн шүү дээ. Дараагийн сонгуулиар Ардчилсан намыхан бүгд баяжаад гадаадад гараад явчихна. Их л хариуцлага тооцдог хүмүүс байх нөгөө Баярцогтыгоо Их хурлын гишүүнээс татах яалаа. Өөрсдөө бүгд адилхан луйварчид болохоор хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ.
-
зочин (September 03, 2013 1:27:24 pm )
Ёстой тэнэг юмаа. Хүн чинь хэлэхээсээ өмнө боддог байтал хэлчихээд дараа нь бодож, уучлал гуйгаад байхдаа яахавдээ. Үнийн хөөрөгдөлийг жинхэнэ утгаар нь хийж байх шивдээ, АН олигтой боловсон хүчин байхгүй юм аа
-
аааааааа (September 03, 2013 2:13:38 pm )
2 жилийн дараа бөөн өрөн дунд ямар ч мөнгөгүй гээд л явж байх болно. ард түмний хэтэвчийг тэмтрээд л ядарна даа ард түмэн. энэ засаг 1996-2000 онд иймэрхүү зүйл хийж цалин тэтгэвэр тавьж чадахаа байсан юмдаг. бөөн өрөн дунд ард түмнээ хаяна ойлгомжтой.
-
taij (September 03, 2013 6:25:33 pm )
Magnai mini ehleed bog soo zob archaad surchaach daraa ni shvdee ugaagaad surchih nusaa niigeed surchih nuuhaa ceberleed surchih tegeed svvld ni hazahiinhaa omno yag yu hazaj bgaagaa haraad surchih,,,,,,,,, yana da DVNHVV mini ee surah yum ih bna da mon ch amarhan archaagaa alddag er shv 07sariin 01niig yu bolgoj zabaarlaa ecest ni hariuc*****s zugataj archaagaa aldaad ANd biye vnelee biz de AI CHAABAAS
ALIA SALBADAI yum da chi -
taij (September 03, 2013 6:34:25 pm )
orifleimiin oyungerel ta 2 yag taarah yum bna niileed sanaaniiha zorgoor saihan chalchihgvi yu 1hi delhii sonoogood ooroo ger barij amid vldeed nogooh ni ulsiin darga bolchihson bvgdiig ooriinhoo duraar hiigeed l………
ta 2 amidarbal bvr yanziin ger bvl garch ireh ni ee
BUJIGNUULNA da -
tuulhan (September 03, 2013 11:10:14 pm )
magnai ****** batsaan mini **** teky yadarsan bidend byy gai bol darawgaraa medj yaw
-
иргэн (September 04, 2013 10:31:35 am )
Магнай ард түмний өмнөөс эрх ашгийг нь хамгаалж шудрага биш үнийн хөөрөгдлийг хянах ёстойгоо ойлгодоггүй юм шиг байна. Чи үнийг нэмдэг хэн бэ. Яасан гэж таксины үнийг нэмж байгаа юм бэ. Ер нь төрийн оролцоо ихдэхээр л хамаг юм болохоо больдог шүү дээ. АН боловсон хүчин ******тай шүү дээ. АН юмны учир мэдэхгүй хүмүүсийн толгойг угааж дэмжлэг авдаг юм шүү дээ. Анх гарч ирэхдээ л элгээр нь хэвтүүлнэ гэж байсан одооч тэр үзэлдээ үнэнч байх шиг байна.
-
жижиг амт (September 04, 2013 1:50:24 pm )
амаа амаа амаа мэд заавал ч үгүй даравгар гэхээрээ дураараа хийгээ гаргадаг юм уу хүүхэнтэй үнсэлдвэл цаадах нь амьсгаа авч чадах болов уу хи хи хи
-
зөв (September 05, 2013 11:22:04 am )
ёстой ёстой. 2012 онд арай л буруу сонголт хийсэн юмдаг уу даа. ард түмэн амаа барих цаг нь ойртсон юмдаг уу даа
9 Comments