antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2013 20 comments

Ар Монгол асуудалтай байна. Хэсэг 2. Хүчтэй төр хэрэгтэй… Ерөнхийлөгч Элбэгдорж оо, байна уу?

нийтлэсэн Admin
527-1377593182zuragЕрөнхийлөгч Элбэгдорж оо, энэ удаад би нилээд хатуухан асуудал бичлээ шүү. Энэ тухай толгойгоо ажиллуулаарай. Ерөнхийлөгч болдгоо боллоо. Таныг би их дэмжсэн. Одоо Та ажилаа хийх л чухал. Түрүүчийн 4 жилд хийгээгүй зүйлээ хийх л чухал. Таныг шүтэн биширч магтах гэж би дэмжээгүй. Таныг ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа олигтойхон хийхийг шаардаж л дэмжсэн. Таны саруул ухааныг шаардаж байна. Төргүй бол дуусаа. Төр ард түмэндээ үйлчилэхээр даалгавар авсан.
Төр ард түмний эсрэг бүх гэмт этгээдүүдэд төмөр нүүр гаргах ёстой. Та төрийг тээгч шүү. Хүчтэй төр хэрэгтэй гэдгийг бүгдээрээ сүүлийн 20 жилд харлаа. Гадны туслалцаагаар болон хоёр хөршийн ачаар л явж ирлээ шүү дээ. Бид өөрсдөө бол дэндүү даварлаа шүү дээ. Улстөр гэж ёстой л хөгийн явж ирлээ.
Ерөнхийлөгч Элбэгдоржоо, Та Америкийн улстөрийн онолч Фукуяамагийн Англи хэл дээр “The Origins of Political Order” орчуулбал “Улстөрийн журам бүтээсэн анхдагчууд” гэсэн 2011 онд хэвлэгдсэн номыг уншсан уу? Энэ ном дэлхийн улс оронууд үүссэнээс хойш улстөрийн журам хэрхэн үүсэж хөгжсөн тухай бичжээ. Тэр л журмуудыг одоо Та ирэх 4 жилд тогтоох чухал боллоо.
Фукуяама улстөрийн гурван журмыг хэлэхдээ нэгдүгээрт: эрх мэдэл төвлөрүүлж чадсан хүчтэй төр, хоёрдугаарт: хуулиар нийгмийн дүрмийг тогтоон бариж чадах, гуравдугаарт: эрх мэдэлтэнүүд болон албан тушаалтанууд хариуцлагаа хүлээх. Монгол оронд гурвуулаа байхгүй. Харин Хятад орон бүр эрт дээр үед хүчтэй төртэй болжээ. Энэтхэг орон бас л эртний хуулийг маш сайн нийгмийн дүрэм болгож иржээ. Эцэстээ Англи орон бас эртнээс эрх мэдэлтэн болон албан тушаалтануудыг маш сайн хариуцлагад тооцож ирсэн түүхтэй гэжээ. Тиймээс Англи оронд өнөөдөр ч сайд байх гэдэг үнэхээр тамтай гэнэ.
Ар Монгол өнөөдөр олон зүйлийг эрэгцүүлж бодох тийм хариуцлагатай үе иржээ. Юуны түрүүнд өчигдөр, өнөөдөр бас маргааш үргэлжийн хөрш явах Орос, Хятад хоёртой цоо шинэ улстөрийн хамтын ажиллагаа эхлэх цаг болжээ. Түүх яриад одоо юу хийх вэ? Орчин үе ярих цаг болжээ. Эрин үеэсээ тасраад 20 гаруй жил зан заншил уламжлалт ёс ярилаа.
Үр хүүхдүүд бөө болцгоож хичээлдээ явахаа ч болихнээ. Одоо жинхэнэ улс орноо хөгжүүлж эхлэх түүхэн үе ирлээ.Үүний автор Та болох учиртай. Цаг үе Ар Монголоос насанд хүрэхийг шаардаж байна. Хоосон магтаж, худлаа хөөрөгдөж, мадлаж, мэхлэж, залидаж, хуурч 20 гаруй жил болцгоолоо. Цэг тавих цаг болсон. Сүүлдээ галзуурч өөрсдийгөө эрхэм гэж нэрлэдэг болжээ.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, Ар Монгол өвөг дээдэсдээ биш, элэнц хуланц даа биш, Буддын шашинд биш, ноёд феодалуудад биш, хар шар лам нарт биш харин “Хиагтын гэрээ” гэсэн Ар Монголыг үлдээсэн тэр алдарт гэрээнд баярлаж явах хэрэгтэй гэдгийг Танд уламжлах байна. Ар Монгол ердөө л Өвөр Монгол, Буриад Монгол цаашлаад олон Монголоос үлдсэн цөөнх гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Тийм ч учраас Фукуяама номондоо Ар Монголыг дуридаагүй өнгөрсөн. Одоо Та “Хиагтын гэрээ” гэж юу байсан цаашлаад хэрхэн шинэ гэрээ хийх тухай төрийн хар хайрцагны бодлого явуулах нэн чухал боллоо.
Ерөхийлөгч Элбэгдорж оо, Танд зориулж ганц хоёр зүйлийг дор хатуухан бичлээ. Үнэн үгэнд хүн дургүй гэж явсан цаг өнгөрсөн. Үнэн үг биднийг аврах тийм цаг ирсэн шүү. Мэдээж Ар Монгол өнөөдөр өдий зэрэгтэй хүрсэнийгээ Орос, Хятад хоёрын тусламж гэдгийг ухаарч чадах мэдлэг боловсрол дутуу явж ирсэн. Хэзээ л Монгол хүн ном уншиж оюуны өндөр түвшинд толгойгоо ажиллуулж явлаа.
Ганц соён гэгээрүүлэгч хүн байхгүй шүү дээ. Хүний урманд ганц төрийн онол бичсэн хүний ном алгаа. Байгаа хэдэн эрдэмтэн, мэргэд, агуу эсвэл суут нэртэй хуруу дарам хэд хүн Монгол хэлний, түүхийн эсвэл яруу найрагч нэртэй урд өмнө хоёр хөршөөсөө ганц хоёр ном сурсан хүмүүс л шүү дээ. Ар Монголын дошин дээрээс номтой хүн төрсөнгүй. Том физикч эсвэл том социологч төрсөнгүй.
Өнөөдөр хүртэл Ар Монгол оршин тогтож бид “байна шүү” гэж байгаагаа дуулгаж чадаж яваадаа их юм бодох хэрэггүй. Дэлхийгээр таран Монгол төргүй, Монгол үндсэн хуульгүй, Монгол бурхангүй, Монгол этикгүй яваа хөх толботой энэ олон сая хүмүүс юугаараа нийлж, юугаараа хамтарч, юугаараа бахархах вэ? Хүн төрөлхтөнд харуулчих ганц роман байна уу, ганц философийн ном байна уу?, ганц биологийн ном байна уу? Хүн төрөлхтөнд зориулж хийж бүтээсэнээрээ бахархах хэрэгтэй болов уу.
Орос, Хятад хоёр хүн болоогүй Монголчуудыг 20-р зууны эхнээс хүн болгох гэж их ч үйлээ үзсэндээ. Өнөөдөр 21-р зуунд бас л бөөн асуудалтай явцгааж байна шүү дээ. Хийж бүтээсэн зүйл алга. Наадмаар Хятадын торго дурдан байхгүй бол ямар үндэснийхээ дээлийг өмсөх билээ. Өнөөдөр Оросуудын байгуулж өгсөн эмнэлгүүд байгаагүй бол юун 3 сая Ар Монголчууд байх байтугай орших билээ.
Ар Монгол яана даа. Ухаан суух цаг болсон шүү. Саруул ухаан байгаагүй шүү дээ. Хэрвээ байсан гэвэл тэр ёстой ёгтлол. Ном унш гэхээр Монгол хүн өнөөдөр ч толгойтой үсээ арзайлгаж нурууны хөлсийг чийхруулдаг. Ном уншихгүй тэгээд хаачих гээв. Хоосон толгой сэгсрэхэд хөнгөхөн гэх гээ юу. Ном уншиж л ухаан саруул болно шүү дээ. Мэдээж чанартай ном унших. Гэтэл түүнийгээ уншихгүй хоосон түүх, хоосон хүний намтар эсвэл бурхан шашны гүн ухаан нэртэй тархины хомсдолд оруулсан номууд л хэвлэцгээдэг шүү дээ. Хэзээ үүнийг үтэр түргэн зогсоох вэ. Оюуны гэмтэлд орж дууслаа шүү дээ.
Тухайн үедээ Хиагтын гэрээ арай гэж зөвшөөрөгдөж Орос, Хятад хоёр зөвшөөрөх гэж арай гэж ёстой л наашаа харж инээж цаашаа харж уйлсан болов уу. Яагаад бидэнд итгэл алдардаг вэ гэхээр бид бүтээсэн зүйлийг нураачихдаг шүү дээ. Яг л хувичлал нэрийн дор Орос, Хятад хоёрын байгуулж өгсөн аж үйлдвэрээ нураасан шигээ бас Оросын Лениний хөшөөг нураасан. Энэ бүгд Хиагтын гэрээг доромжилсонтой адил.
Хятадуудын торго дурдангаар дээл хийж өмсчихөөд Хятадуудыг хараагаад яахав дээ. Наадмаар тэгээд хөдсөн дээл өмсөх гээ юу. Монгол гэр ч гэсэн эсгий гэр шүү дээ. Сүүлд Оросууд цагаан даавуу өгч эсгийгээ хучиж байж нэг цагаан өнгөтэй болсон шүү дээ.
Монгол хүн Монгол хүнээ л балладаг. Гадаад оронд Монгол хүн Монгол хүнээсээ л хол явах аминд тустай. Монгол хүн Монголынхоо элчин сайдын яаман дээр очвол тэгээд л ямар ч ажил бүтэхгүй. Яасан заяагүй хүмүүс вэ? Хаа газар Монголыг төлөөлдөг нэртэй элчин сайдын яамны үүдийг татаад ордоо. Одоо ингээд л дуусаа. Хүн танихгүй бол аймгийнхаа хүнтэй уулзахгүй бол дуусаа. Энэ бол үнэн нүүр.
Орос, Хятад хоёр Улаанбаатар хотыг байгуулж өгсөн тэдний буруу юу. Сталин төмөр замыг бариулсан тэгээд түүний буруу юу. Хоёр хөршийнхөө тусыг мартаж хоорондоо л их юм болцгооно. Боксоор эсвэл жүдогоор сайн яваа бол Оросууд л спорт гэдэг зүйлтэй танилцуулаа биздээ. Ширээний теннис сайн тоглодог бас Хятадууд зааж өгөө биздээ. Монголчууд өөрсдөө аймаг болж талцана, үндэстэн ястан гэж хуваагдана.
Феодалын хүүхэд явсан, ламын ач гуч явсан гэж омгорхоно. Өвөө хэлмэгдсэн гэж хэнээс өшөө авах гээд байна вэ? Монгол хүн Монгол хүнээ л хэлмэгдүүлдэг шүү дээ. Монголчууд л хоорондоо гэртээ ч гадаа ч гадаад оронд ч зодолддог шүү дээ. Өнөөдөрч Орос, Хятад хоёр хэнийг ч хэлмэгдүүлээгүй Монгол Монголыгоо л хэлмэгдүүлдэг. Яагаад?
Яагаад гэвэл боловсрол өгч чадах хүнийг хүн болгож чадах университэт алга байна шүү дээ. МУИС анх ямар байлаа. Гэтэл түүнийгээ тараагаад техникийн салбар ч үгүй анагаахын салбар ч үгүй болгож хаясанаа мартаагүй биздээ. Бас Монгол Монголыгоо л балласан. Бусдын байгуулж өгсөн юмыг олигтой авч явж чадаагүй. Хэрвээ олигтой ганц университэттэй тэндээ психологи, социологи, философи, антропологи, пэдагоги, улстөр, түүх, хэл, болон байгалийн мэдлэг гэх жинхэнэ хүчинтэй мэдлэг босгож түүнийгээ түгээж чадсан бол өнөөдөр насанд хүрчих л байсан.
Гэтэл тэр бүгдийг хийж чадаагүй. Харин бүр худлаа, буруу, алдаатай, гэнэн, ухамсаргүй, ерөөсөө хэзээ ч бодож толгойгоо ажиллуулж яваагүй тийм хүмүүс лекц нэрээр залуусын тархийг оюуныг гэмтээсээр.
Гэмтэл учруулдаг номуудаас зах зухыг танилцууллаа шүү. Мэдлэгийн биш сэдвүүдээр бичсэн номууд гээд олон арван номуудыг би яг өмнөө тавиад харж сууна. Түүхийн ном гээд зүгээр л тухайн хүний зохиол байна шүү дээ. Бэлэгдэл зүй нэртэй эрүүл хүн бичсэн гэхэд хачин ном байна шүү дээ. Сэтгэл зүй нэртэй сэтгэл байтугай мэдрэл ойлгоогүй хүний ном байна шүү дээ. Хэл шинжлэл нэртэй ямар ч олон улсын хэлний боловсролгүй хүний ном байна шүү дээ.
Философийн сурах бичиг гээд галзуу хүний өдрийн тэмдэглэл байна шүү дээ. Одоо ингээд 9 сарын 1-нээс энэ номуудыг МУИС-д лекц нэрийн дор оюутан залуучбуудын тархийг хордуулна. Яанаа.
Сүүлийн 20 гаруй жил Ар Монгол 3 зүйлийг орхигдуулж ирлээ. Нэгдүгээрт: сурган хүмүүжил, хоёрдугаарт: төрийн онол, гуравдугаарт: Монголын бурхан. Социализмын сурган хүмүүжил устсан тул өнөөдөр сайн мууг ялгах тийм ухамсар устжээ. Төрийн онолгүй тул юуны тулд яах гэж Үндсэн хуультай гэдгээ ухаарах тийм төрийн албат байтугай иргэн алга. Тиймээс энэ л бүх төрийн гэмт хэргүүд хийгдэж ямар ч ял авахгүй шүүхийн гадуур явдаг хүмүүсийн арми үүсжээ.
Яагаад Монголын бурхан хэрэгтэй вэ гэвэл боловсрол гэсэн үнэт зүйлийг үнэлэх тийм хойч үе устжээ. Боловсролыг шашинтай холиж хутгаж ирлээ. Шашин бол боловсролын нэг л салбар болохоос өөрөө боловсролыг олгодог газар биш. Өнөөдөр 21-р зуунд ид шид, ер бусын, хувийн заяа, хувийн тавилан гэсэн эртний ойлголтууд устах ёстой атал харин ч мухраар сүсэглэж шүтэж түүндээ бүр итгэж найддаг болжээ.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, Монгол хэлэндээ ганцхан сайн байх дэндүү хангалтгүй. Эх хэлээс гадна боловсрол хэрэгтэй. Мэдлэг хэрэгтэй. Уран үг урсгаж шүлэг уншиж онгод орж мансуурах оройн цагаар л амарч суухад хийдэг ажил болохоос биш цаашдын ирээдүйн хөгжил дэвшилд тус байтугай харин ус болно. Монгол хэл дээр унших, бичих болон ярих тийм боловсрол дутагдана. Профессор нэртэй хүмүүс боловсролтойгоор уншиж, бичиж, яриж хэлж чадахгүй байна шүү дээ.
“100 ухаарал” нэртэй миний бичсэн ном дотор танин мэдэхүй болон хүмүүнлэгийн номууд тайлбарласан. Тэр номнууд хүн төрөлхтөнийг өөрчилсөн номнууд. Гэтэл тэр номонд жагсаасан номуудыг МУИС-ын танхимд ярилцаж ойлгож тайлбарлах тийм Англи хэлтэй дэлхийн нэртэй университэтэд цол хамгаалсан мэдлэг боловсролоор ханасан хүн олдохгүй ерөөсөө гараад ирэхгүй байна шүү дээ.
Монгол хүн “Би” гэж хэлэх чадвар дутагдана. Маш их сул “Би” тэй гэхэд болохоор. Хүчтэй төр яагаад хэрэгтэй вэ гэвэл Монгол хүний “Би” хүчтэй болох хэрэгтэй. Хүчтэй төргүй тул хүчтэй “Би” үүсэхгүй. Сулхан “Би”-нүүд өөртөө итгэлгүй өөрийн ухаангүй тул хулгай, дээрэм, хуурах, мэхлэх, залидах, сэргэлэнтэх, эрхүүд, дураараанууд Улаанбаатар хотоор дүүрлээ шүү дээ. Буцаад бүдүүлэг хоцрогдсон Да Хүрээ болжээ. Хүчтэй төр нэгтгэнэ. Зөвхөн эвтэй байгаад хүчтэй биш харин нэгдэлтэй байвал хүчтэй шүү.
Фукуяамагийн бас нэг ном “State Building” орчуулбал “Төрийг бүтээн байгуулах” гарчигтай номонд өнөөдөр 21-р зуунд ямар төрийг байгуулах вэ гэдэг тухай бичжээ. Ар Монгол үнэхээр өнөөдөр орчин үеийн төр бүтээн босгох цаг иржээ.
Би Ар Монголоо эх орон гэж боддог. Өвөр Монголчууд бас эх орон гэж нутгаа нэрлэж байгаа. Буриад Монголчууд ч гэсэн өөрийн өссөн төрсөн нутгаа эх орон гэдэг л байлгүй. Мэдээж гурван Монгол удам угсаа нэгтэй ойр явцгаасан даа. Одоо ч сэтгэл холджээ. Тиймээс 21-р зуунд гурвуулаа хэрхэн хамтран сэтгэл ойртож хэн хэнийгээ дэмжиж Азийн хойд өндөрлөг дээр орчин үеийн амидралаар амидарч ирээдүйгээ төсөөлж төлөвлөх тэр ухамсарт цаг үе иржээ. Гурван Монгол эрин үеэ мэдэрч нэгэн зорилгоор явах цаг иржээ. Өнгөрсөн түүх одоо яриад юу хийх вэ. Өнгөрсөн л бол өнгөрсөн.
Мэдээж Буриад Монгол Улан-Үд хотдоо хайртай үүнтэй адил Өвөр Монгол Хөх хотдоо хайртай. Би ч бас Улаанбаатар хотдоо хайртай. Би 33-р сургуулиас авахуулаад 48-р мөн 24-р сургуулиудад бүр хөдөөний сумын сургуульд ч сурч явлаа. Би МУИС-ын Герман хэлний бэлтгэлд 1 жил суралцаж оюутан хүртэл явж намрын ажилд татагдаж эх орондоо туслаж явсан дурсгалт бахархалт үеүд бий. Орос оронд сурсан Та нар намрын ажилд явж үзээгүй дээ.
Өнөөдөр ч би эх орондоо туслана. Би эх оронч хүн. Анх Герман явахдаа би төрийн далбааг үнсэж тангараг өргөсөн. Хэдийгээр тэр социалист төрийн далбааг устгасан ч миний чин зоригийг хэн ч устгаж чадахгүй. Бараг 20 жил Германд сурч ажиллаа. Гурван их сургуульд судалгааны ажил хийж хоёр ч компанууд байгуулалцсан. Хаа ч хүчинтэй мэдлэг эзэмшсэн. Тиймээс би Танд сургамж болгож Ар Монголын асуудлуудыг бичиж сууна.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, улс орон даяар ном уншиж ярилцах хөдөлгөөн зарлах цаг болжээ. Ном уншихгүй бол толгой хоосон шүү. Ном уншихгүй бол үнэнгүй. Ном уншихгүй бол зөвгүй. Ном уншина гэдгээр онол хэрэгтэй л гэж хэлж буй. Хамгийн түрүүнд төрийн онол бүтээх тийм хариуцлагатай цаг ирлээ.
Миний бичсэн номуудад төрийн онол ямар их хэрэгтэй тухай бичсэн. Уншина биздээ. Төрийн онол хэрэгтэй болжээ гэж дахин анхаарулах байна. Бага байхад задгай мөнгөний нэг талд төрийн сүлд нөгөө талд мөнгөний тоог буулгасан байдаг. Бид социализмын үед төрөө анхаарч тоог анхаараагүй. Ардчилалын үед мөнгөний тоог анхаарч төрөө хаяжээ. Өнөөдөр төр болон тоо хоёрыг хослуулах цаг иржээ. Үүнийг төрийн капитализм гэж нэрлэх ч боломж бий. Энэ тусдаа сэдэв.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, хүчтэй төрөө босгох хариуцлагатай цаг ирлээ. Ар Монголын ардчилал төрд халтай явж ирсэн шүү. Нэг үгээр хэлэхэд Ардчилсан нам \АН\ төрд халтай даа. Үүнийг залруулж хүчтэй төртэй болох цаг болжээ. Тэгэхээр Та хүчтэй төртэй болохын тулд онол болон практик ажлаа өөрийн намаасаа эхлэх зөв болов уу. Ерөнхийлөгч Элбэгдорж оо, байна уу? Ажлаа хийнэ шүү.
Төрийн онолч С. Молор-Эрдэнэ \доктор инжэнер, доктор философи\

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Отгонбаатар (August 27, 2013 8:10:04 pm )

    Молор-Эрдэнийг гайгуй юм байх гэж бодсон чинь ийм мулгуй байсан юм уу?
    Чи жинхэнэ Монголоо мэдэр ,өвөг дээдсийнхээ арга ухаанаас суралц,ядахнаа БатОтгон багшийн шавь эхлээд бол , дараа нь Төрийн онолоо ярь,Үнэндээ авах юм бараг алга

    • Anonymous (August 28, 2013 8:41:01 am )

      Зөв асуудлыг л гаргаж тавьсан байна.

  • zochin (August 27, 2013 8:57:14 pm )

    teneg pizda ve. Yamar nom unshaad tolgoi n ardaa gartsan gar ve. Nom unshaad chamshyg bolchdog bol unshaagui n deer..MGL d uuruus chine uur uhaantai hun alga yum bna tee…bid iim doroi bga n soyol, yos judgaa aldaj humuujigdseniih za. Hun chanar, hariutslag, eh oron elgen sadan undestnee gesen bidnii uridiin setgelgee sain sergehgui tohioldold hugjij saihan amidrahgui n todorhoi. Uuniig oilgohyn tyld ors hujaagiin hort yavuulgand l yaj bga urtiiduu gej tolgoigoo gashilgaj suuna. Delhiigeer hujaa baraa tugsen baidag yumshuu dashramd helehed.

  • Huurhii bid (August 27, 2013 9:09:36 pm )

    Mooeoo guai turiin onoloo turgehen bichnuu.

  • zochin (August 28, 2013 6:05:48 am )

    unen l ium bichsen baina sh dee. tarhigui tahianuudaa.

  • zochin (August 28, 2013 8:34:17 am )

    ортой л зүйл бичсэн байнаа гэхдээ хэт нэг талыг барьж туйлширч болохгүй зөв замаар зөв явна гэвэл харинч өнгөрсөн түүхээсээ сургамж авч болохгүй зүйлийг орхиж болох зүйлийг улам сайжруулах хэрэгтэй монгол орны монголчуудын туулж ирсэн давж гарсан тэр хүнд бэрх олон асуудлыг үнэн зөвөөр нь ойлгох залуучууд ховор байгааг анхаарах хэрэгтэй тэгж байж л аливаад зөв дүгнэлт өгч зөв замаар алдаа багатай явах болов уу

  • Anonymous (August 28, 2013 9:10:54 am )

    zov bichsen bna minii hyvid ene huniig hundelj yavdag gehdee mongoloo gesen unen setgeltei l bh heregtei hydlaa yarih hereggui l bh

  • Amanda (August 28, 2013 9:11:25 am )

    zov bichsen bna minii hyvid ene huniig hundelj yavdag gehdee mongoloo gesen unen setgeltei l bh heregtei hydlaa yarih hereggui l bh

  • ганаа (August 28, 2013 9:44:04 am )

    Энэ нөхөр нэлээд юмтай юм шиг санагддаг.Гэхдээ би эмч биш.Дэлхийн улс орнуудын хөгжлийг харж байхад мандан буурч,харилцан хамааралтай байдаг.Тэр хятад торго,орос эмнэлэг ч яахав байдаг л зүйл.Эндээс лаг эрдэмтэн төрөөгүйн тухайд хүмүүнлэг талдаа бол өөрөөс чинь мундагчуул дэндүү олон.Байгалийн ухааны хавьд бол мөн олон төрж байна ерөнхий математик,онолын физик,нарийн химийн олон хүмүүс бий.Чанартай номын тухайд гэвэл наадах чинь боловсролын асуудал энэ тусдаа сэдэв.БиЭлбэгээд хайртайдаа биш гэхдээ Орос,Хятадын харилцаанд эрэгэн харах зүйл бий ч Манай улс өдий зэрэгтэй яваадаа баярлаж бахархах ёстой шүү нөхөр минь.

  • zochin (August 28, 2013 9:51:41 am )

    мэдрэл муутай муу хаашаа юм манай улсыг олон улсад ч Ар Монгол гэдэггүй биз дээ

  • naruto (August 28, 2013 10:07:30 am )

    zuv uu odoo yarih bus hiiih tsag ni bolson huuli durmee ejuen harj zarimd ni hariutslaga toots Altanhuyagaa odoo shoudahaa boli chaddag hund ni ajlaa ug

  • Anonymous (August 28, 2013 11:30:31 am )

    odoo Mongold uuriig ni jaahan shuumjleheer aimaar dogshin bolj uurladag humuus ih bna. iim baihad hugjil yarihad hetsuu yum daa, ene hund ch bas hamaatai gej bodoj bna.

  • Зочин 2 (August 28, 2013 11:51:30 am )

    Үнэхээрийн зөв юм хэлж дээ. Маш хурц хэлсэн нь зарим хүмүүст таалагдаагүй бололтой.

  • zochin (August 29, 2013 8:42:27 am )

    Shizotoi ulsuud hurts, yamarvaa neg umand avyastai baidag. Ene nohor yah argagui shizotoi. Gehdee zov. Mongolchuudiin unen dur torh!
    Iimerhuu uls Ih surguuliin bagsh havitsaa l baidag. Heree medehgui N.Enkhbayariig dagaj ih muu um uzsen. Germand togsson heden shizotoi nohduud bii. Ter Saruul geed huuhen baina. Zov um heldeg gehdee umiig zovhon uguisgej bolohgui.
    Odoo uneheer ene uls mohliin irmegt irseen.

  • zochin (August 29, 2013 8:42:27 am )

    Shizotoi ulsuud hurts, yamarvaa neg umand avyastai baidag. Ene nohor yah argagui shizotoi. Gehdee zov. Mongolchuudiin unen dur torh!
    Iimerhuu uls Ih surguuliin bagsh havitsaa l baidag. Heree medehgui N.Enkhbayariig dagaj ih muu um uzsen. Germand togsson heden shizotoi nohduud bii. Ter Saruul geed huuhen baina. Zov um heldeg gehdee umiig zovhon uguisgej bolohgui.
    Odoo uneheer ene uls mohliin irmegt irseen.

  • зочин (August 30, 2013 1:00:58 pm )

    Зөв бичсэн байна. Хатуу үг уншиж бас сонсож сурах цаг болсон. Заавал ямар нэг юманд хамаатуулж, туйлширч байх юм эрхэм уншигсад минь

  • emch (August 30, 2013 11:39:09 pm )

    Шизо их олон төрөл, шатлалтай. Монголд 4 хүний 2 нь мэдрэлийн ямар нэг хүнд хөнгөн хэлбэрийн өвчин гажигтай юм. Ерэн хэдэн онд 4 хүний 1 нь байсан.

  • Biligt (August 31, 2013 8:24:16 am )

    Yaag unen bichjee. Yund n uurlanav. Erdemteniihee heleer bichvel hir olond hureh vee dee . Bidnii yaridag heleer uunees iluu todorhoi setgeliin hurts hudluld orohoor bichne gedeg chin 20 jil gadaadad amidarsan hunees garsan ondor chadvar shuu. Bidniig negtgeh tur heregteii bna

  • Anonymous (September 02, 2013 5:04:29 pm )

    ТҮМЭН СОЛИОТНЫ ДУНД ГАНЦ ЭРҮҮЛ НЬ СОЛИОЛТООРОО ДУУДУУЛАХ ЮМ. ХӨӨРХИЙ МОЛОР-ЭРДЭНЭ! МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ НЬ ДУУГАЙ СУУЛГАДАГГҮЙ БАЙХ ДАА.

  • Уншигч (September 02, 2013 5:09:13 pm )

    Монголчууд тархиа угаалгасаар байгаад бүгд учраа мэдэхээ байсан. Эргүү үхэр сүрэг болчихсон шдээ.

antalya rent a car