Эдийн засгийн хямралын давалгаа Монгол Улсад үргэлжилсээр байна… Бас авдар авдраараа Монгол руу урсах ам.долларын бараа бараг тасарчихлаа.
Нөгөөтэйгүүр гадаадын шууд хөрөнгө оруулалт 37 хувиар, үүнээс Оюутолгойн хөрөнгө оруулалт нийт 46 хувиар буурав. Харамсалтай нь хөрөнгө оруулагчдаас манай улсын халаасанд орж ирдэг нийт ам.долларын 65 хувийг “Рио Тинто”-ийн хөрөнгө оруулалт эзэлдэг.
Тэгвэл хөрөнгө оруулалт яагаад ингэж буурав, гадныхны сэтгэл юунд гонсойв гэдэг нь том асуулт болж байна. Уг нь эдийн засагчид, шинжээчдийн тайлбараар бол “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлахгүй удааснаас болж хөрөнгө оруулагчид гараа татчихлаа” хэмээж байсан. Энэ хариулт нэг талаараа үнэн аж. Гэтэл өөр бас нэг том шалтгаан гадныхныг “үргээх”-д хүргэчихжээ. Тодруулбал, сүүлийн хэдэн хоног дотоод, гадаадад шуугиан тариад буй “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Ц.Сэдваанчигийн “Рио Тинто” компанийн удирдлагууд руу илгээсэн захидал. Эл захидлыг тэрбээр өнгөрсөн долоодугаар сарын 19-ний өдөр илгээсэн. Тэгтэл уг захианаас үүдэн маргаашаас нь эхэлж “Оюутолгой” компанийн олон улсын зах зээл дэх хувьцааны ханш шууд 10 хувиар унасан байна. Улмаар гадаадын хэвлэлээр манай улсын холбоотой сөрөг утгатай мэдээллүүд цацагдаж, Монголд хөрөнгө оруулах гэж байсан бизнесменүүд хүлээлтийн байдалд шилжжээ.
ИХ ХҮЛЭЭЛТ ЗАХИДЛААС БОЛЖ АЛДРАВ
Тэгвэл захиаг Ц.Сэдваанчиг захирал яагаад илгээв, ямар утга, агуулгатай байв гэдэг нь сонирхол татна. Өнөөдрийг хүртэл захианы бүрэн эх нь олон нийтэд ил болоогүй байгаа ч гол утга нь тодорхой болжээ. Үүнд “Рио Тинто” компани Оюутолгойн гүний уурхайг ажиллуулахын өмнө санхүүгийн том бэрхшээлтэй тулгарсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордод хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт хийх мөнгө тус компанинд байгаагүй аж. Тиймээс “Рио Тинто”-ийнхон олон улсын томоохон 10 гаруй арилжааны банкнаас зээл авахаар болсон байна. Гэвч тэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зээл авах чухал нөхцөл нь бүрдэх байсан гэнэ.
Тиймээс компанийн удирдлагууд “Бидэнд ийм зээл хэрэгтэй байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд нэмэлт санхүүжилтийг дэмжсэн захидал хийж өгөөч” гэжээ. Харамсалтай нь манай талаас “эрсдэлтэй, үгүй” гэсэн хариулт өгсөн учраас “Рио Тинто”-ийн зүгээс дарамт үзүүлж эхэлсэн юмсанж.
Гэтэл Ц.Сэдваанчиг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын хувьд Засгийн газрыг төлөөлж тус компани руу бичсэн захидалдаа “Та бүхний банкуудаас авах гэж байгаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжих боломжгүй. Төслийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газар бус УИХ шийднэ” хэмээх хариултыг дурьджээ.
Уг нь “Рио Тинто” компани арилжааны банкуудад энэ сарын дундуур зээл авах эсэхээ шийдэж хариу өгөх байжээ. Ийнхүү эл компанийн хүсэлт бүтэлгүйтсэн тул өнгөрсөн долоодугаар сарын 29-нд “Рио Тинто” компани “Оюутолгой” төсөл зогсох болсныг албан ёсоор мэдэгдэв. Хачирхалтай нь энэ мэдэгдлээс болж монголчуудын гэгээлгээр мөрөөдөж байсан их хүлээлт алдарч орхилоо. Гадны бусад жижиг хөрөнгө оруулагчид ч гэсэн хөрөнгө оруулах гэж байсан төслүүдээ цуцалж, зарим нь ирэх оныг хүртэл хүлээх байдалд шилжсэн аж. Үүний хажуугаар хөрөнгө оруулагчид нэгэнт байхгүй болчихсон улсад ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом өсөх дохиог өгөв. Тодруулбал, захиа очиж байх үед 1460 орчим төгрөг байсан “ногоон”-ны ханш наймдугаар сарын 8 гэхэд төв банкнаас зарласан ханш нь 1575 төгрөг хүртлээ огцом өслөө. Учир мэдэхийнх нь хэлж буйгаар эл өсөлт “Рио Тинто”-ийн мэдэгдэлтэй салшгүй холбоотой гэдэг тооцоо гаргажээ.
Чухам Ц.Сэдваанчиг дээрх захидлыг илгээсний гайгаар “Монголын эдийн засгийг хямралын “шок”-нд оруулах бас нэгэн үндсийг тавьчихлаа” хэмээн ундууцах нь ч бий болов. Магадгүй Оюутолгойн гадаад удирдлагуудтай тэрсэлдээгүй байсан бол хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалт нь болох таван тэрбум ам.долларын зөвхөн нэг тэрбум ам.доллар нь манай улсын халаасанд орж ирэхэд төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлтөөс сэргийлж чадахаар байжээ. Нөгөөтэйгүүр гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтыг тоон мэдээллээс харвал 34 сая ам.доллар хүртэлх орлого өнгөрсөн оныхоос 19 хувиар буурсан байна. Мөн 35-195 сая ам.доллар хүртэлх нь бүр 40 хувиар буурсан аж. Түүнчлэн 190 сая ам.доллараас дээш ганц хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” компанийх бүр 81 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Мэдээж хэрэг энэ бүх бууралтын гол буруутнаар эрх баригчид, шийдвэр гаргагчид тодроод буй. Үнэндээ гадаад нөхцөл байдал уруудах, Оюутолгойнхтой тэрсэлдэх хандлага өнгөрсөн 2011 оны есдүгээр сараас хойш эхэлснийг энэ салбарын удирдлагууд хэлж байсан санагдана. Гэвч даарин дээр нь давс гэгчээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Ц.Сэдваанчиг асуудлыг улам хурцацтгаж улмаар эдийн засагтаа нэмэр биш нэрмээс болчихлоо. Угтаа тэрбээр захидлаа нухацтай, учир утгыг нь зөв гаргаж бичсэн бол Монголын эдийн засагт үүсээд буй ам.долларын хомсдолыг үүсгэхгүй ч байсан юм билүү.
Л.Баатархүү

Эх сурвалж: ipost.mn
Холбоотой мэдээ
-
зочин (August 27, 2013 8:11:01 pm )
зөв захиа явуулман байна , эх ороноо ажилаа мэддэг нь мэдсэн шиг хандсан байна зөв зөв бүсээ чангалж ард түмэн чаднаа
-
Anonymous (August 28, 2013 9:37:03 am )
Сэтгүүлч Л.Баасхүү гуай зайл аа. Оюутолгойгоос мөнгө авч амаа таглуулж тэдний хүссэнээр бичиж байна уу. Зөв захиа илгээсэн байна. Гэрээнийхээ дагуу ажиллахыг шахах нь Монголын Засгийн газрын зөв. Чам мэтийн худалдагдсан компьютерийн ард суугч нар /чи сэтгүүлч биш шүү/ нийгэмд цочроо өгөх гэж л оролдож байгаа биз. Амжих уу хоосон толгойтоо. Чи миний эрх ашгийг хөндөж ийм нийтлэл оруулсан тул хариуг нь бичиж байгаа шүү. Монголоороо бай чи
-
Enzo (August 28, 2013 11:13:59 am )
Zuv zahia bn
-
jj (August 28, 2013 11:50:51 am )
Zov zahia bichsen bna
-
Батбаяр (August 28, 2013 1:22:33 pm )
Маш зөв захиа бичсэн байна.. Тэд манай нутгаас гартлаа холоо байна даа Ийм баялагын захаас барьж авсан хүмүүс тийм амархан салдаггүй л байхгүй юу Салсан ч дараагынх нь мангасууд вагон вагоноороо хүлээж байгаа Харин тэдэнтэй бол ухаалаг харьцах хэрэгтэй дээ. Нөгөө юмны эзэн сумны занги гэдэг шиг л харьцах хэрэгтэй Монголын минь заяа буян их эээ хө
-
DOGSHIN---AVATOR (August 29, 2013 2:56:30 pm )
MONGOLCHUUDIIG TENGER ETSEG, MONGOLCHUUDIIN OWOG DEEDES, HUNNUCHUUD, HUNNU GURENII HAADUUD, HUNNUGIIN DOGSHIN ATILLA HAAN HAMGAALDAG YUM !!!! MONGOL ULSIIG TS.ELBEGDORJ N.ALTANHUYAG 2 MEDDEGGUI YUM!!!! TIIMEES rio tinto MONGOLOOS NEN DARUI ZAILAH HEREGTEI !!!! Rio tinto MONGOLOOS GARCH YWAHGUI BOL TENGER GAZARIIN HUULI ZORCHSON YAL SHIITGELEER rio tintog OORIINHON ULS GURENTEIN HAMT GESGEEL BUULGAJ DELHIIGEES UURD ARCHIJ GAZARTAIN TEGSHILEH BOLNO! Rio tinto BUU CHALCH !!!! BUU DONGOS !!!!. EZEN NI YMAA MEDEJ , EREG NI USAA HASHDAG YUM !!!!!!!!!!!!!!!! MONGOL ULSAAR OROLDWOL rio tinto OORSDIIN TOLGOIG TSUSDANA!!!! OORIIN ULS GURENEE GAZARTAIN TEGSHLUULJ USTANA!!!! DELHII DEER 120 JILIIN IH TSEWERLEGEE YWAGDAJ BAIGAA GEDEGIIG rio tint-d HATUU ANHAARUULJ BAINA!!!! DELHII 120 JIL BOLOOD NEG UDAA IH TSEWERLEGEE YWUULDAG. ENE TSEWERLEGEEGEER BAIGALI DELHIITEI BURUU HARITSSAN BUH HUMUUS, ULSUUDIIG DELHIIGEES SEGSERCH HAYDAG !!!! GAZAR DELHIIN HUULI MASH HATUU BAIDAG!!!! BAIGALIIN AGUU IH HUCHINII OMNO rio tinto OVDOG SOHROH BOLNO!!!! BAIGALIIN AGUU IH HUCH GEDEG NI : ( HUCHTEI HAR SALHI, AIMSHIGTAI GAZAR HODLOLT, TSUNAMI GEH MET ).
6 Comments