Тариаланч, хадланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орно.
2013 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн ихэнх утгаар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 градус дулаан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.