Хэнтий аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт уржигдар буюу энэ сарын 18-нд зургаан настай хүүхдүүд нэгнийгээ буудаж хөнөөсөн эмгэнэлтэй хэрэг гарчээ. Тодруулбал, зургаан настай хүүхдүүд айлд тоглож байгаад калибрь буугаар биенээ буудаж, нэгнийхээ амийг хөнөснийг албаныхан тас нуусан бололтой.
Хэрэг гарсан өдөр буудуулан нас барсан зургаан настай хүү хөрш айлдаа тоглохоор орсон байна. Гэрийн эзэд орон доогуураа буугаа даавуунд боогоод хийчихсэн байжээ. Талийгаач найзтайгаа тоглож байхдаа орон доороос уг бууг гарган найз руу чиглүүлээд гохыг дарахад гацсан тул найздаа өгчээ. Найз нь бууг аваад гохыг нь дартал гацаа нь гарч буудсан байна. Ийнхүү хоёр хүүхэд тоглож байгаад нэгийнхээ толгойн тус газар буудаж амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
Бууны сум хүүгийн толгойгоор нэвт гарсан тул газар дээрээ нас барсан байна. Орон нутгийн цагдаагийн хэлтсийнхэн, бууг сумтай нь хадгалж байсан айлын эздийг ч шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
xarz (August 20, 2013 9:12:07 pm )
estoi ter buug sumtai n orhison nohriig ooriig n buudval taarna.
1 Comment