antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 8, 2013 16 comments

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн “хуяг, цайз”-ыг хэн сэтлэх бол…

нийтлэсэн Admin

bilegts“Новш гэж”…Хууль зүйн сайдын учир битүүлгээр цухалдан хэлсэн үг цахим ертөнцөд лав нэгэнт “Хит” болчихож.  Монгол Улсын хууль зүйн салбарын түүхэнд анх удаа сайд нь ЦЕГ-ын даргатайгаа түнжин хагарсан тохиолдол гарсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нарын хоорондын нууцхан зөрчил олны анхаарлыг татсан. Үнэндээ сүүлийн 20 гаруй жилд үе үеийн Хууль зүйн сайдууд ЦЕГ-ын даргатайгаа эвийн цавуугаар наасан мэт эв түнжинтэй хамтарч ажилладаг байсан болохоор арга ч үгүй юм. Х.Тэмүүжин сайдын хувьд албан тушаалаасаа хагацан салахаас үл эмээн шударга үнэний төлөө зүтгэх том төлөвлөгөөтэй байгаагаа олон нийтэд байнга шахам зарладагаараа онцлогтой. Тэрбээр сайдын ажлыг авсныхаа дараахан буюу 2012 оны наймдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүн солих нь асуудал биш. Шинэ удирдлагуудыг Х.Тэмүүжиний хүн гэж хардах хэрэггүй. Зөвхөн шилдэг мэргэжилтэн байх болно” хэмээн мэдэгдсэн. Үүнээс тавхан хоногийн дараа ЦЕГ-ын даргаар Бригадын генерал Б.Билэгтийг томилсон юм. Мах бэлтгэлийн коннторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слейсарь, СОТ-2 барилга трестэд нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 1990-ээд оны эхэнд “сэргэн мандсан” сэргэлэн нэгэн билээ. Түүнээс хойших Б.Билэгтийн намтар үнэхээр “гоё” шүү.

МоАХ, “Ардчилал” сонинууд түүний нэрийн хуудас болж улмаар тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын дарга, Монголын радио телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга…Цагдаагийн ерөнхий газрын дарга. Энд Б.Билэгтийн гэнэт асаж эхэлсэн түүх сонин болохоос мэдлэг боловсрол багатай гэсэн хэрэг биш. Харин Х.Тэмүүжин сайдын хэлсэнчлэн “Миний томилгоо-Зөвхөн шилдэг мэргэжилтэн” гэх тодотголд хэр нийцэх бол. Төрийн албанд 12 жил ажилласан гэхээс өөрөөр “гялтайх” зүйл түүний танилцуулгад байгаагүй. Энэ нь ч томилогдсоных нь дараахан салбарынхаа “асс”-уудын “аллерги”-г хөдөлгөж зарим нь түүний урьд хождын паянгаас аль сөргийг нь эргэн сануулахад хүрсэн. Уг нь ЦЕГ-ын шинэ удирдлагууд, тэр тусмаа дэд дарга болон яамны аппаратын ажилтнуудын сонголт “престиж” байж чадсан нь үнэн. Гэтэл улс төрийн “хүч, дарамт” үл мэдэг ханхалсан дээрх томилгоонд л олон нийт эгдүүцсэн хэвээр буй.

Ямартай ч Х.Тэмүүжин сайд, Б.Билэгт дарга нарын хэн хэн нь одоохондоо чимээгүй байхыг хүсэж байна. Гэхдээ тэдний “нүд, чих” хаа сайгүй ажлаа хийж яваа нь тодорхой. Ийнхүү нам жим байтал мөнөөх дуулиант “эрүүдэн шүүх хэрэгсэл буюу тамлагааны сандал”-ны асуудал мандсан. Яг тэр үед Хууль зүйн сайд маань ЦЕГ-ын даргад бус тус газрын тэргүүн дэд даргатай хариуцлага тооцоод халчихсан нь олон нийтийг гайхашруулсан. Төд удалгүй “Тэр малыг тэвчих арга алга….Новш” гэх алдарт хараалаа “айлдсан” юм. Үүнийг хэнд хандаж хэлснийг улс төрийн хүрээнийхэн хуулийнхнаас ч илүү хурдтайгаар “эрэн сурвалжилсаар” ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд хаягласан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Нээрээ ч байж болох хувилбар.

Мэдээж Х.Тэмүүжин сайд тэрхүү сандлыг захиалсан, тараасан эздийг олж хариуцлага тооцоход тулбал нэг гарын үсэг олдож таарна. Тэр нь арай ч тэргүүн дэд даргынх биш болов уу. Тэгэхээр ЦЕГ-ын дарга Б.Билэгт гайтай сандлыг захиалсан албан бичигт гарын үсэг зурсан төдийгүй Хууль зүйн сайдын “хариуцлага тооцох ээлжит бай” болсон байж мэдэх юм. Гэтэл өнгөрсөн 20 гаруй жилийн турш АН-ыг өнгөтэй өөдтэй яваа цагт “өрмийг нь хусч” хамгийн ашигтай албан тушаалыг “зайдалсаар” ирсэн Б.Билэгт “шударга” Х.Тэмүүжинээс айх уу. Түүнд улс төрийн хамгаалалт, Х.Тэмүүжинг “дуугүй байлгах” хүч, нөлөө байхгүй гэж үү.

Магадгүй хамгийн том хамгаалалт нь МоАХ-ны “лидер”-үүд ч байж болох юм. Ингээд амаа таглуулж, эрх мэдлээ бүрэн дүүрэн эдэлж чадаагүй сайд хараал урсгаад хоцорсон байж болох юм. Гэвч “шаардлагатай масс” түүнийг мэдэрч байгаа. Х.Тэмүүжин ч сайдын ажлаа ширүүхэн эхэлсэн. Эрчимтэй өрнүүлж яваа. Хэрэв ажлаа өгөхөд хүрвэл тэр нь улс төрийн шалтгаан байх болно гэдгийг “шударга ёсоор цангасан” фенүүд нь хэзээд ойлгоно. Харин салбарын сайд нь ЦЕГ-ын даргатайгаа таарамж муутай байгаа ийм нөхцөл байдлыг ойрын үед “амсаагүй” харьяа агентлагийнхан л “шархаа хөндүүлсэн” мэт таагүй байна. Иймд Б.Билэгтийн “хуяг, цайз” мэт улс төрийн хамгаалалтыг хэзээ, хэн, хэрхэн сэтлэхийг хүлээсээр байгаа бололтой.

 

У.Оргилмаа

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • ШУУРХАЙ (August 08, 2013 10:38:28 am )

    ЗӨВ ШҮҮ

    • Omed (August 14, 2013 12:53:30 pm )

      That’s a cunning answer to a chlneangilg question

  • irgen (August 08, 2013 10:45:21 am )

    elbegdorjoo boliocheeee tsgadaagiin eronhii gazriin dargiiig turshlagatai mergejliin hun taviacheee bolildoo.arai bisheeee.ard tumen elbegdorjid itgel uzuulsenshdee

  • zochin (August 08, 2013 11:03:32 am )

    Mongoliin tsagdaag udirdah olon sain bolobson huching tsergiin tetgeber nereer ajillaas ene halj tsagdaag udirdah yamarch chadbargui Bilegteer udirduulan tsagdaad beltgegdsen olon zaluuchuudiig gants negen darga naraar dalailgan tetgebert gargasan enen Temuujingiin hamgiin tom aldaa

    • зочинСансар (August 10, 2013 10:01:07 am )

      Сансарын хулигаан Билэгт

    • Soni (August 13, 2013 3:55:20 pm )

      Your post captures the issue petylcref!

  • zochin (August 08, 2013 11:09:37 am )

    TSERGIIN TETGEBER NEREER GARGASAN SHILDEG ZALUUCHUUDIIG TETGEBERIIG ENE ZOGSOOGOOD TSAGDAAD ENE ABCH ARD TUMNII TOLOO AJILLUULAH HEREGTEI TORIIN TUSGAI ALBA BOL HEN NEGEH GUIJ IREED HIIDEG AJIL BISH TUUNIIG BELTGEJ ARD TUMNII TOLOO AJILLUULAN GEDEG BOL TOM BODLOG

    • Inggo (August 14, 2013 7:08:52 pm )

      What I find so innesertitg is you could never find this anywhere else.

  • Үзэн ядаж байна (August 08, 2013 12:56:57 pm )

    Цагдааг шинэчлэх талаар Билэгт даргын толгой, мэргэжил хомсдохболов уу. Өөрийн дураар, ардчилалын нэрээр муйхарлавал зөрчил ихсэнэ. Муу бацаан гэж партизан маягаар хандалгүй хамтарч ажиллах нь зүйтэй байх. Элбэгдорж уулын цаад руу бууж яваа хүн, Тэмүүжин уул өөд дөнгөж мацаж байгаа ирээдүйн Чингэс ч байж чадах шийртэй эр. Тэмүүжинд баг хүчирхэг фракцийн дэмжлэг гарцаагүй дутаж байна. Тэр нь МоАХ биш бололтой. Ерөг бол МоАХ,Соцдек, Мүдняк гэсэн гурван угшил илүү хүчирхэг. Зүүнхойдууд оюунлаг мөнгөтэйч их хуралд хүчгүй. Кроун, нэг ардчилал, шонхор бол цоохор команд хэзээч эргээд бутарч ирсэн газруулагаа сурсан дуугаа дуулаад буцахад бэлэн учраас язгуур угшилтай зууралдаж аваад ханзалж өгөх хэрэгтэй . Одоогоор Мүдняк гамшиг Фортунагаас болж бараг бут үсэрсэн. Хамгийн эвгүй дайн болвол гэнэт цуглараад тайван цаг ирэхлээр түр таран байрлаад байдаг алтангадасаар цөмөө хийсэн соцдекүүд тун эвгүй гарууд яаж ийгээд л хөвөөд гараад ирдэг. МоАХ-аа дагуулж тонгороод ам мэх хийгээд холдохлоор нь ойртоод, ойртохлоор нь холдоод яваад байдаг энэ эрхэмүүд монолын улс төрийг хордуулж тодорхойлж байдаг. Эдний замаар мэхээр явж байгаад МАХН-МАН сүйрсэн нь үнэг арслангийн явдлаар явбал түргэн үхнэ гэдэг үлгэр биелсэн хэрэг. Тэмүүжинд яг одоо түшиг хэргтэй байнадаа

  • үМКРнэнманайхан (August 09, 2013 12:10:07 am )

    халагдаж шарлахсан хэдэн авилгач идээч хурандаа нар сайн яас хаяая гэж бодож байгаалдаа тэд тэнэг биш болхоор МАН хөл гар болсон хөгийн новшнуудийн идшинд автахгуйл болов уу хэзээ Билэгт дарга болсон тэр сандал хэзээ ирсэн гэдгийг бүгд мэдхийн дээдээр мэднэ дээ Нямка ба Сандаг аа нартай тооцоо боддоо

    • Raja (August 13, 2013 4:59:29 pm )

      Thank God! Soomene with brains speaks!

  • Zoo him (August 09, 2013 4:10:19 am )

    Orchid orchid bilegt bandana yahav dee.toriin albig cyiryylj ban,yadaj hyaline ch medehgyi,huulig Luanda gishgesen notorious doo.gehdee tenge ricin nohdyyd zaluu bolo son hychind Basra tavij ooh heregtei shade.gaagii maadii Metiin … Avgai nar odoo emerge hiiisen in deer dee.saihan bolovsroltoi zaluus zondoo l ban dag.

  • Anonymous (August 09, 2013 12:08:39 pm )

    temuujin amjlt i.

  • Anonymous (August 09, 2013 12:09:31 pm )

    Temuujin amjilt husie..

  • zochin (August 09, 2013 12:09:54 pm )

    Temuujin amjilt husie..

    • Joey (August 14, 2013 4:12:36 am )

      This is just the pecfret answer for all forum members

antalya rent a car