Хөвгvvдийн анхны дөрвөл “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд Монголын урлагийн ертөнцөд цоо шинэ урсгалыг гаргаж ирсэн хөдөлмөрч дайчин залуу. Тиймээс түүний хөдөлмөрч зан чанарыг үнэлж улсаас “Төрийн соёрхолт” хэмээх эрхэм алдарыг хүртээсэн билээ. Гэвч залуугаараа “Төрийн соёрхолт” авсныг нь дургүйцэж, шүүмжлэх хүн цөөнгүй бололтой. Учир нь эдгээр шүүмжлэгчид Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайтай Д.Болдыг жиших ажээ.
Саяхан “Facebook”-ийн нэгэн хуудсанд сэтгэгдэл бичсэн эмэгтэйд Төрийн шагналтан гэхээр санаанд нь Д.Лувсаншарав гуай буудаг бөгөөд түүний хажууд Д.Болд бараг хэн ч биш гэнэ. Үүнд нь дуучин залуу багагүй гомдсон уу, хариу сэтгэгдэл бичсэн байна.
Эх сурвалж: Newsline.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.