Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ны хооронд жүдогийн ДАШТ болно. Энэхүү тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор тамирдынхаа нэрсийг тодруулжээ.
Энэ жилийн дэлхийн аваргын нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдана. Өмнө нь ДАШТ-д оролцож буй улсуудын хувьд нэг жинд тус бүр хоёр тамирчнаа сойх эрхтэй байсан бол энэ жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус есөн тамирчнаа оролцуулах юм. Харин аль жинд хэдэн тамирчин оролцуулах эсэхийг тухай улсын жүдогийн холбоо нь шийдэх аж.
Шигшээ багийн тамирчид О.Балжинням, Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор дэлхийн аваргад барилдахаар ажээ.
ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг: Ц.Наранжаргал
78 кг: Т.Мөнхтуяа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
АТГ (August 07, 2013 1:14:06 pm )
Tsagaanbaatar odoo boliochee shavar haagaad hudlaa medal avahguin bj tsaana chin zunduu zaluus bgaa shdee
-
Зочин (August 07, 2013 1:57:36 pm )
Цагаанбаатар одоо болноо миний найз. Цааш дамжуулж хэлээрэй. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг юмаа гэж.
2 Comments