antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 6, 2013 Comments are off

Их аварга Д.Дагвадорж спортын 12 төрлөөр хүч сорино

нийтлэсэн Admin

bf54b8c44c8a4217bigСоёл, спорт, аялал жуулчлалын яам болон “А-Capella” энтертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Энэхүү нэвтрүүлгийн гол оролцогч нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд спортын 12 төрлөөр хүч үзэх аж.

Тодруулбал, сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, уртын харайлт, гар бөмбөг, спорт загасчлал гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна. Их аварга Д.Дагвадорж дээрх спортын төрлүүдээр төрөл болгоны аваргууд болон мастеруудтай хүч үзэх юм байна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Н.Ялалт ажиллах бол 3-5 телевизийн сувгаар цацахаар төлөвлөөд байгаа юм байна.

Уг нэвтрүүлэг үндэсний болон  орчин үеийн урлаг, спортыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд долоо хоногт нэг удаа эфирээр цацагдах аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car