Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа хоёр дахь алитан медалиа зүүлээ.
Тэрээр Ираны Тегеранд болж буй буудлагын Гран-при тэмцээний 25 метрт алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл хийн гар бууны 10 метрийн дасгалд дахин алтан медалийн эзэн болсон сайхан мэдээлэл байна.
Ингэснээр буудлагын Ираны Гран-при тэмцээнд хос алт хүртэж, нийт 6000 еврогийн мөнгөн шагнал хүртсэн байна.
Энэ тэмцээний дараа олон улсын буудлагын холбооны шинэчилсэн чансаа гарах бөгөөд О.Гүндэгмаа гавьяатын чансаа ахиж магадлал өндөр байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.