antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

Бусдын биед үл мэдэгдэх тариа шахжээ

нийтлэсэн Admin

Үл мэдэгдэх тариа бусдад  тарьсан хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 13-ны 12.00 цагийн үед  үл таних залуус  бусдын биед тариа тарьсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн I хороо, Нарангийн голын  128 дугаар гудамжны 47 тоотод оршин суух О-гийн биед үл мэдэгдэх бодис тарьжээ. Эх сурвалжийн мэдээллээр уг хэргийг үл таних 30 орчим насны хоёр залуу үйлдсэн байна.

Эдгээр залуус хохирогчийг гэрээс нь дуудан гаргаж ирээд улмаар барьж аван тариа тарьсан аж. Энэ хэргийн талаар хохирогчийн ар гэрийнхэн “Манай дүүгийн булчинд тариа тарьсан байна. Одоо биеийн байдал нь маш муу байгаа” хэмээн  цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ.

Цагдаагийнхан энэ мэдээллийн мөрөөр шалгаж хохирогчоос мэдүүлэг авсан байна. Одоогийн байдлаар хохирогч О “Тэд надад “Чамайг далд хайрлаж явдаг. Үүнээс хойш уулзаж байя” хэмээн дагуулан явж гудамжинд гаргаад баруун гарын булчинд хүрэн өнгөтэй тариа хүчээр тарьсан” гэж мэдүүлээд байгаа гэнэ.

Бидэнд олдсон мэдээллээр хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүний биеийн байдал сайнгүй байна. Бусдын биед ямар шалтгааны улмаас тариа тарьсныг тогтоохоор цагдаагийнхан шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж : “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car