antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 2 comments

“Саятан” хэмээх хочит Ж.Мягмаржаргал гэгч хэн бэ?

нийтлэсэн Admin

-ТЭР “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЮМ БАЙНА-

БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” гэдэг хоёр компани нь “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулан залилсан болохыг хууль хяналтынхан тогтоосон билээ. Энэ хэрэгт Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг буруутган шалгаж байгаа юм.

Дээрх хоёр компанииг төлөөлөн Ж.Мягмаржаргал гэдэг хүн зуучлан хэд хэдэн удаа гэрээ хийсэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй. Энэ хүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын хамаатан гэдэг бөгөөд “саятан” хэмээн хочилдог аж. Иймд Ж.Мягмаржаргал гэгч хэн бэ гэдгийг бид эрэн сурвалжиллаа. Жамбалын Мягмаржаргал “Жаргалан” хотхонд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг аж. Увс аймгийн Өндөрхангай суманд 1963 онд төрж өсчээ. Хуульч мэргэжилтэй гэх боловч ямар хуулийн сургууль төгссөн нь тодорхойгүй гэнэ. Түүний ах нь Улсын заан Ж.Ганболд юм байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн талын хамаатан аж. Тодруулбал О.Цолмонгийн болон Ж.Мягмаржаргалын ээж, аав нар ах дүүс буюу үеэлүүд. Ж.Мягмаржаргал нь тодорхой эрхэлсэн ажил хийж яваагүй бөгөөд сүүлийн жилүүдэд “Helon Company Ltd”, “Great global international” компанийн захирал гэж явах болжээ.

Хонконгод очин “Helon Company Ltd”, “Great global international” гэдэг хоёр компани байгуулжээ. Тэгээд Монголд ирээд БНХАУ-ын Хонконгод бүртгэлтэй компани “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх ажилд зуучлах гэрээ хийх боломж олдлоо. Би зуучилж байгаа юм” хэмээн албаны хүмүүсийг хуурч гэрээгээ батлуулдаг байсан гэнэ. Энэ маягаар “Эрдэнэт” үйлдвэр рүү Н.Энхбаярын тусламжтайгаар зуучлагч болж шахааны бизнес хийдэг байжээ. Үүний нэг тод жишээ нь Н.Энхбаярын гар хөл болж өнгөрсөн жилүүдэд түүний гэрээ кантрактууд, хамаг муу муухай зүйлийг нь хийж үр дүнгээс нь шалтгаалан хувь авч ирсэн гэх баримт ч байгаа юм. Түүний ах Улсын заан Ж.Ганболд нь Спортын төв ордны ард байрлах хуучин соц нийгмийн үед “Тамирчдыг нөхөн сэргээх төв” байсан байрыг хувьчилж авч байжээ. Энэ хувьчлал хууль бус байсныг тухайн үед хэвлэлийнхэн гаргаж тавьж байсан удаатай. Мөн анх “Зууны мэдээ” сонины тодорхой хувийг эзэмшиж байсан юм.

Ж.Мягмаржавт хууль хяналтынхан Эрүүгийн хуулийн 148-ын дөрөвт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 148-ын дөрөв нь “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл” хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Ж.Мягмаржаргал нь Хонконгод бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” компаниудыг үүсгэн байгуулж ган бөмбөлөг  нийлүүлэх урьдчилгаа төлбөрт дөрвөн сая шахам ам.доллар авсан нь тогтоогджээ. Тэрээр 2005 оны гуравдугаар сарын 25-нд H-L-240305, 2006 оны зургадугаар сарын 27-нд H-L-230606 тоот гэрээ, 2007 оны аравдугаар сарын 24-нд 1.6 сая ам.долларын өртөг бүхий 4000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан ч бултжээ. Энэ гэрээнээс л гэхэд нийтдээ 3.4 сая ам.долларын ган бөмбөлөг нийлүүлнэ” гэж бусдыг залилсан байна. Энэ хэрэг л гэхэд улсад их хэмжээний хохирол учруулсан байна. Ж.Мягмаржаргал “Зууны мэдээ” сонины ТУЗ-ийн дарга гэсэн сэтэр цаасан дээр зүүдэг гэнэ. Гэвч тус сониныхон энэ хүнийг огт мэддэггүй, хараач үгүй гэдэг аж. Тэрбээр мөрийтэй тоглоом их тоглодог бөгөөд хэдэн саяар нь цацдаг тул тоглоомчид түүнийг “саятан” гэж хочлох болжээ.

Г.ЯЛГУУН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 16, 2011 1:16:09 am )

    jinhen togloomchin baigaa yum daa naad zaluu chin yaaj iim mungtei bolson n odool tailagdaj bna huul busaar olson munguu togloomond vrdeg yum bna shvv dee

  • Anonymous (November 16, 2011 1:46:11 pm )

    т1 новш.

antalya rent a car