antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 Comments are off

Инноваци+нано технологи+Ерөнхий сайд

нийтлэсэн Admin

Саяхан  Ерөнхий  сайд С.Батболд УИХ-д Инновацийн талаар авч хэрэгжүүлэх бодлогоо танилцуулав. Түүний үгэнд энэ чухал бодлогыг хэрэгжүүлэхэд хөнгөмсөг биш боловч хүнд сурталгүй хандахыг хүссэн аяс цухалзана. Сүүлийн ултөрчдийн тархины “имиж” болоод байгаа инноваци гэдэг үгний учрыг олохоор зарим мэдээллийн хэрэгслийг ухав. Ерөнхий сайд инновацийг “мэдлэгт суурилсан эдийн засаг” гэж нэрлэж байна. Тэрээр манай эдийн засаг мэдлэгт суурилаагүй хуучны түүхий эдийн бааз хэлбэртэй байгааг төвөггүйхэн ойлгуулж чадав.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Өрсөлдөх чадварын судалгаагаар манай улс 142 орноос 96-д жагсчээ. Үндсэн шалтгаан нь бизнес, технологи, сургалт судалгаа, өмч, боловсрол,     инновацийн хэрэгжилт дэлхийн орнуудтай харьцуулахад ардын хувьсгалын жилүүдээс дээрдэх юм алга гэнэ. Үүнийгээ тэр ганц тоогоор баталсан. Манай улсын экспортын 83 хувийг ямар ч боловсруулалт хийгээгүй бүтээгдэхүүн эзэлдэг аж. Харин 0.02 хувь нь орчин цагийн хүн хэрэглэх хэмжээнд боловсруулагдсан байдаг юм байна. Энэ байдал нь инноваци гэдэг юмыг аж ахуйн нэгжүүдэд яаралтай хэрэгжүүлж  чадвал  бүгдээрээ баяжих боломжтойг олж харсан аж. Сүүлийн гурван жилд инновацийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ.

Үүний үр дүнд 40 технологи, 20 үйлдвэр цехтэй болсон. Төслийн хүрээнд 11 эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэж Польш, Орос зэрэг оронд экспортолж байна. Ерөнхий сайдын мэдээллээс харвал инноваци төсөл хэрэгжсэнээр ноосоор барилгын дулаалгын материал, монголд зохицсон өндөр ашиг өгөх буудай, тарваган тахал, сүрьеэ өвчин үүсгэгчийг төвөггүй оношилдог болно. Мэдээллийн эцэст Инновацийн хууль өргөн барьж, Инновацийн корпороци байгуулахаа зарлав. Инновац гэдэг нь Оросын сайтуудаас харвал саяхан гарч ирсэн үг биш. Өмнө нь манайд олон жил хэрэгжиж байсан ажил. 1987 онд нэг залуу “ХОТАМ” гэдэг хоолны машин зохион бүтээгээд од болж байсан. “Анхны алхам” кинон дээр дадлагын оюутан морин тармуур хийж гавьяа байгуулсан нь ч хоцрогдсон үзэл сурталч агрономичдоо хавчигдсан тухай гардаг.

Коммунизмын үед цайруулсан самар бараг зардаггүй байсан. Өнөөдөр боргоцой зарж байгаа газар алга. Яагаад гэвэл цайруулах илүү ашиг авчирна. Нэг сурагч өвс ачигч зохион бүтээчихэж. Нөгөөдөхийг нэг компани үйлдвэрлээд. Зохион бүтээгч сурагчийг дуртай сургуульд нь явуулахаар тохирч. Инновац гэдэг нь нэг иймэрхүү юм болж таарч байна. Гэхдээ орчин цагийн инноваци гэдэг самар цайруулах, морин тармуур зохион бутээхээс өөр. Ашиг нэмэгдэхийн хэрээр технологи нарийсна. Тэр хэрээр боловсрол шаардана. Тэр хэмжээний боловсролыг мөнгөтэй байхаас гадна тархитай байж олно. Өнөөгийн үсрэнгүй хөгжиж байгаа нийгэмд нано технологи гэж

айхтар зүйл гарч ирсэн. Зарим эрдэмтэд хүн төрөлхтнийг устгах шинэ зэвсэг гэж үзэж байна. Харин кино урлагт аль хэдийнэ дэлхий сүйрсэн мэт үнэмшилтэй кино хийж байна. Гэхдээ нано технологийг кино бизнесийн нүдээр нэг их аюул дагуулсан зүйл гэж харж болохгүй. Ерөнхийдөө алив биетийн нэг метрийг тэрбум хуваасантай дүйцэх хэмжээг нэг нано хэмжүүр гэнэ. Энэ нь аливаа нэг сантиметр урттай биеийг арван сая хувааж судлах боломж олгоно. Нөгөө сургуульд ойлгох нь бүү хэл нэрийг нь тогтоож амжаагүй атом, молекулын хэмжээнд энгийн хүмүүс хэрэглэх боломжтой болж байна. Одоогоор хамгийн өргөн хэрэглээнд байгаа нь будагч бодис болон нийлэг материалын нэмэлт бүтээгдэхүүн гэнэ. Өнгөлгөө, шүдний бүтээгдэхүүнд ихээр хэрэглэж мөн элекроникт өргөнөөр ашиглаж байна. Оросууд нано төсөлд ихээхэн хэмжээгээр анхаарал хандуулж байгаа бөгөөд тэд төслөө хэрэгжүүлж чадвал түүхий эддээ тулгуурласан дэлхийд тэргүүлэх аж үйлдвэржилттэй болно. Ойрын арван жилд хэрэгжих тус төслүүд ДНБ-ийг гурав дахин өсгөх үнэмшихэд бэрх тооцоо байна. Гэхдээ Лениний “Орос орныг цахилгаанжуулах”, Сталины “Атомын зэвсэгтэй болох төлөвлөгөө”, Тупёловын “Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч бүтээх” төсөл тухайн үедээ бас барууныхны элгийг хөшөөж байсан гэдэг.

Х.БАТТӨГС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car