antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 2 comments

“Мөрөөдлийн театр” улаан хивсний ёслолоор нээлтээ хийнэ

нийтлэсэн Admin

Нэгэн үе УДЭТ-ын бүлд багтаж явсан жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар хүсэл тэмүүлэлийнхээ  “Мөрөөдлийн театр”-ыг байгуулж буй тухай хэн хүнгүй мэдэх болсон. Уг театрыг байгуулах болсон шалтгаан нь залуус өөрсдийн уран бүтээлийг хязгаагүй орон зайд туурвихад оршжээ.  Мөн Монголд драмын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойдоо барьж буй бэлэг гэнэ.  Харин тэд театрынхаа  нээлтэд зориулан Оросын алдарт зохиолч Ванпиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тайзнаа тавихаар болжээ. Жүжгийн гол дүрд  АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Баатархүү, Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай, залуу жүжигчин С.Дөлгөөн нар тоглож байгаа юм. Аливаа юмны  эхлэл гэдэг тухайн  зүйлийнхээ цаашдын өнгө төрхийг тод томруун илэрхийлж өгдөг . Тиймдээ ч, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид жүжгийнхээ нээлтийг улаан хивсний ёслолоор эхлэх аж. Мэдээж мөрөөдлийн улаан хивсний ёслол гайхамшигтай байх нь дамжиггүй. Жүжиг  энэ сарын 17-ноос СТӨ-нд өдөр бүр 22:00 цагаас тавигдах бөгөөд 20 хоног тоглогдоно. Дашрамд дурьдахад, тэд  “Мөрөөдлийн театр”-аа нээснээр Монголын драмын урлагт уран бүтээлийн цагаан өрсөлдөөн бий болж, тэр хэрээрээ уран бүтээл хийгээд уран бүтээлчийн чанар чансаа нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • best essay (September 06, 2013 8:17:06 pm )

    757206 438172I feel other internet site owners really should take this internet site as an model, quite clean and superb user genial style and style . 161332

  • click (September 06, 2013 9:09:44 pm )

    458497 586184Cause that

antalya rent a car