antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2011 6 comments

У.Хүрэлсүх Н.Энхбаярт сэтгэлээ илчлэв

нийтлэсэн Admin

Бөөсөнд тонгорог хэрэггүй гэгчээр Н.Энхбаярын үйлдэлд МАН-аас хариу цохилт хийх­гүй хэмээн МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэлэв.

Түүний хувьд Н.Энхбаяр бол мөхөж буй зул гэнэ. Зул мөхөхийнхөө өмнө дүрэлзэн асдаг шиг Нам­ба­рын хүү мохохынхоо өмнө таа­ваа­раа тарвалзаж буй нь энэ аж. Ууган улс төрийн хүчин ав­дар­таа байгаа бүхий л алтаа Н.Энхбаярт харамгүй өгсөн гэд­гийг ч олны өмнө генсек зарласан юм.

Эксийг улс төрд эргэн ирснээс хойш МАН-ынхан тэр дундаа генсек ийн сэтгэлээ илчилж байсан удаагүй. Ууган нэрээ сэргээж, шинэ зорилт тавьснаар зүүрмэглэж байсан Намбарын хүүг сэрээж, улс төрд улам хурцалж өгсөн гэлцдэг.

МАН-аас МАХН руу явуулж буй үйлдэл бүхэнд Н.Энхбаяр хурцлагдаж, цоо шинэ хүн болсон талаар ярьдаг. Уг нь нэгэн үе МАХН гэх малгайн дор хамтдаа алхаж байсан тэд ирээдүйд албан тушаал, аль мөнгөний төлөө нэгнээ шог­лож, улаан хамгаалагч бол­но гэж зүүдлээ ч үгүй биз. Ха­рин өдгөө тэд дайснууд. Хэ­зээ ч гар барилцаж, мөр зэ­рэг­цэхээр­гүй өстнүүд болсон билээ.

Аргаа барахдаа У.Хүрэлсүх дэргэ­дэ­хээсээ жишээ авч чадах­гүй байгаа бол дэлхий ний­тээс су­ралцаж амьдраач хэ­мээн экст сур­гамж хайрлав. Дэлхийн нийтэд улс орны тэргүүн байсан хүн нам байгуулж тоглож байсан түүх бий бил үү. Ингэхдээ тоглоомын зорилгоо ах, дүү нар руугаа чиглүүлж байсан гутамшиг бүр ч байх­гүй хэмээн тэрбээр хэдэнтээ давтах нь сонсдов.

Дэлхий нийт хамаагүй гэвэл П.Очирбат, Н.Бага­банди нар өнөөдөр титэм үг тэрлээд, намба зааж суугаа бо­ло­хоос биш нам байгуулж мөн л тоглоогүй шүү хэмээн тодотгов. Харин насны намба алдаж, титэм үгнээс тэрслүү үг тээх болсон Нам­барын хүүд тун ч их тунирхаж бай­гаа бололтой. Түүний эксийн ту­хай ярих бүртээ уртаар амьсгаа авч байгаа нь ахдаа гоморхсон дүү­гийн сэтгэл шиг аж.

Соёлын сайдаас эхлээд төрийн тэргүүн болтлоо өсөн дэвшсэн Н.Энхбаярт өнөө­гийн дүүс нь чамгүй тус дэм болсон. Харин хариу нь тэдний ар, өврөөр идэж, уусан алт эр­дэ­нэсийг олонд зар­лаж, хуу­лийн байгууллагаар шалгуулж, төмөр торны цаана суулгахаар зэхэж байх юм хэмээн хэн санах билээ. Иймдээ ч өнөөдөр Н.Энхбаяр ч, түүнийг тойрон хүрээлж, нэгэн үе бүжиж бай­сан бүхэн айж, сандарч сууна. Хэзээ, хэний ээлж ирэх бол…

Эхнийх нь хал үзэж, хашир суусан “хатуу самар” байсан. Н.Энх­­баярыг  намын  дарга  байхаас л гэрээр нь орж, гарч, хамтдаа ун­тахаас наагуур нөхөр­лөж явсан найзынхаа ар нуруу руу хутга дүрнэ гэж Ц.Нямдорж зүүдэл­сэн­гүй. Ёстой л хормойд нь салхи орсон хүүхнийг хориглож чаддаггүйтэй адил сэтгэлд нь сэв суусан хүнийг хязгаарлаж чадахгүй бололтой гэх У.Хүрэл­сүхийн үг аргагүй үнэн аж.

Нам бол хөл бөмбөгийн баг хэмээн У.Хүрэлсүх тодор­хой­­лов. Иймээс хамгаалагч, довт­­логч гээд олон тооны хүн шаардлагатай. Зарим нэг нь заминд сууж, да­раагийн ээлжээ хүлээдэг боло­хоос биш хүн бүрийн урдуур гүйж, сар­­ва­­га­­наад бай­­даг­гүй юм хэмээн Н.Энх­баярт сургамжийн үг дайв.

Мөн ганц хүн­тэй баг гэж хэзээ ч бай­даг­­гүй­­тэй адил боловсон хүчний нөөц бололцоогүй МАХН шиг намыг улс төрийн на­мын жаг­­саал­тад оруулж тоо­цох шаард­­ла­га­гүйг ч онцол­сон юм. Иймээс иргэд сонгол­тоо хийх­дээ бо­ловсон хүч­нээс нь эхлээд ба­гийн зо­хион бай­гуу­лал­тыг сай­тар харж байх хэ­рэ­г­тэйг У.Хү­рэл­­сүх ард иргэдэд хандан хэлэв.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 15, 2011 2:54:17 am )

    zuv zuv, dergedeheesee baig gehed denjiin myangiin gombo uvgunuus jishee avbal taarna

  • Anonymous (November 15, 2011 3:06:54 am )

    Õ¿ðýëñ¿õèéí çºâ. Á¿õ àëáàí òóøààëä ººðèéíõºº õ¿ì¿¿ñèéã òàâèàä Ñàóäûí Àðàáûí õààíû ãýð á¿ë øèã õýäýí ¿åýðýý ìîíãîëûí áàÿëãèéã öºëìºõ ýçýí ñóóæ àðä îëíûã áîîë÷ëîõ ãýæ áîäîõ íü àðãàã¿é.Õàðèí á¿õ ìîíãîë÷óóä òà íàðûã õèð óäààí òýñâýðëýõ íü ñîíèí áàéíà.

  • Anonymous (November 15, 2011 3:11:35 am )

    zov l helsen baina haramsaltai ni tsaad enhbayar ni shizo ovchtei bolson yum bishuu hen ch yu ch heleed medrehgui baih shig baina shuudee. ene hun uhen uhtlee mongoliin tolgoi deer suuh alban tushaal l baival and nohod avgai huuhed estoi hereggui yum bishuu

  • Anonymous (November 15, 2011 3:13:37 am )

    tiim shu. hurelsuh g demjie.

  • Anonymous (November 15, 2011 3:29:36 am )

    энхбаяртан айлын эрх хүүхэд шиг зан гаргах хэрэгүүл байсан юм одоо удахгүй хань хамсаатангүй болохын хооронд юун ч их сүржигнэх юм хор найруулж сурсан гээд толгойгоо юун ч их өндөрт өргөх юм унавал наад бордсон гахайн толгойноос чинь юу ч үлдэхгүй шүү дээ

  • Anonymous (November 15, 2011 10:20:58 am )

    zailtsgaa novshuuda

antalya rent a car