Биднийг л сонговол амиа өгсөн ч яахав гэхдээ тулж ядарсан хэдэн ард түмнээ худалдаж авах шахам байж саналыг нь авсан.
Төрийн эрх баригч хоёр нам ээлжит жүжиг аль хэдийн эхэлсэн. Үүрээ эвдүүлсэн шоргоолж орох байх газраа олж яддаг шиг эрхэм 76 маань ч хэлэх хийх үгээ олж ядан тэртээ 4 жилийн өмнө найруулан тавьсан жүжгийнхээ 2 дахь ангийг яаж тавихаа бодохын зуур өмнөх жүжгийнхээ төгсгөлийг яаж дуусгахаа мэдэхгүй нойр хоолгүй шаналж байна. Хаашаа л харна хаана л очино амлалт нэхсэн ард түмэн угтаж байна. Аргагүй шүү дээ эцэг эх нь хүүхдээ гэртээ аргалж орхиод гарахдаа чихэр авч ирж өгье гээд хоосон орж ирвэл яах билээ. Яг л энэ жишгээр тэртээ 4 жилийн өмнө бэлэн мөнгө амлаж аманд угж үмхүүлээд гарч одсон бидний элч харин одоо улайн цайм худал хэлсэндээ бантаж сууна. Эх орноосоо хишиг хувиа хүртэж хэсэг хугацаанд ч болов бөөн мөнгө ороод ирвэл өр ширээ дарья амьдрал ахуйдаа нэмэрлэе гэж саналаа өгсөн иргэдэд энэ энэ мөнгө одоогоор ямар хэлбэрээр очоод байна вэ. Сар бүр 21000 мянган төгрөг өгч байна. За яахав бөөн авч байснаас сар сардаа аваад амьдралдаа нэмэрлэж байна. Оюутнуудад сургалтын төлбөр 500 мянга өглөө нэг талаар нас намбаар нь гадуурхаад орой, эчнээ ангийнхныг ялгаж орхисон.
Энэ тал дээр ам дуугарах хүсэлтэй олон байсан ч үүнээс урьтаж алдаагаа засаад энэ жилээс эхлэн өгнө гэж амласан. Харин он гараад өгөхөөр төсөвт тусгагдсан нь гэвэл 55-аас дээш настай эмэгтэй, эрэгтэй өндөр настануудад 1 сая төгрөгийг бэлнээр өгөх, хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдэд эхний ээлжинд сая төгрөгөө бэлнээр өгөх, шинээр ороон сууц худалдан авах 100 мянган иргэнд тус бүр 1 сая олгоно гэнэ. Энэ бол ерөнхийдөө баталгаатай гэж хэлж болох амлалт гэхдээ юмыг яаж мэдхэв бас л эргэлзээтэй яаж ч өөрчилж, хольж, сольж мэднэ. Эдгээр нь үнэн болоод өглөө гэхэд харин цаана нь үлдэж буй 2 сая гаруй иргэний авах ёстой 1 сая төгрөгийг ямар хэлбэрээр хэзээ хэрхэн авах нь тодорхоогүй байна. Хэрэв энэ энэ парламентийн хугацаанд авч чадахгүй бол цаашдаа авна гэдэг юу л бол. Гэтэл сонсоод байхнээ үүнээс цаашлаад зүүдлээд ч биелэхгүй хөөрөгдлөөр бодсон амлалт зөндөө байна. Жишээ нь дунд сургуулийн багш нарийг компьютержуулах газар тариалангийн салбарыг дэмжих 12 мянган трактор, бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох, алдарт эхийн нэг хоёрдугаар одонтой эхчүүдэд 1,5 сая төгрөг олгох зэрэг асуудлуудыг бүлгийн хуралдаан дээр гишүүд дэвшүүлсэн гэнэ. Харамсалтай нь бүтэхгүй л дээ. Сүүлд амaлсанаа бүү хэл өмнөхөө өгч чадахгүй 2 сая гаруй иргэнээ хулхидаад сууж байгаа төрийн түшээд минь нэгийг бодох цаг ирсэн юм шигээ. Ард түмэн нүдтэй шүү.
луйвармн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2011 10:21:39 pm )
МАН-ны амлалт ийм шүү дэ хүмүүсээ мартсан юм у 4 жил 1500000 төгрөг бүгд 6000000 төгрөг шүү дээ юу н 1500000 вэ тэр өгсөн батламж гэж юмыг нь нарцгаа сэрцгээ тэмц
1 Comment