antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 Comments are off

Урианхай сурын харваанд дээд амжилт тогтоов

нийтлэсэн Admin

b77e60c96f3a0f00bigИх Монгол улс байгуулагдсны 807,  Ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Энэ жил урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон байна. Үүнд Ховд, Хэнтий, Эрдэнэт, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ,  Улаанбаатарын харваачид оролцсон бөгөөд харваачдын 50 гаруй хувь нь спортын зэрэг цолтой  тамирчид байгаа нь энэ удаагийн урианхай харвааны нэг онцлог  байжээ. Урианхай сурыг сурын өвөг дээдэс гэж үздэг. Тиймдээ ч ёс заншил, уламжлалаа дээдлэн наадмын харвааг урианхай сураар эхлүүлдэг болоод хорь гаруй жил болж байгаа.  Энэ удаагийн харваанаас 15 спортын мастер, 6 дэд мастер төрсөн байна.
Харин энэ жилийн Урианхай сурын харвааны наадамд Ховд аймгийн Мөнххаан сумын уугуул, “Хурд мөнхтүшиг” компанийн харваач, спортын мастер Цэвээндоржийн Батзориг түрүүлжээ. Тэрбээр урианхайн сур харваанд дээд амжилтыг 30 сумнаас 30 онож тогтоосон байна.  Үүнээс өмнө дөрвөн удаа дээд амжилтыг тогтоосон байдаг юм. Үүнд: 1994 онд 30 сумнаас модон хавчаахай нумаар 24 онож Давааням, 2004 онд 26 онож улсын мэргэн Хонгор , 27 онож Батгэрэл, өнгөрсөн жил 28 онож дээд амжилтыг тогтоогоод байсан юм.

  1. 30 оноогоор  Ховд аймгийн Мөнххаан сумын уугуул, “Ховд Мөнхтүшиг” компанийн харваач Цэвээндоржийн Батзориг
  2. 28 оноогоор Зэвсэгт хүчний 330-р анги, “Алдар” спорт хороо, “Монгол ус” төрийн өмчит улсын үйлдвэрийн харваач Батаагийн Баярсайхан
  3. 27 оноогоор “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” компанийн харваач Дамбын Мөнхгэрэл
  4. 27 оноогоор товх харваж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Монбэт” компанийн харваач Баастын Мөнхтөр
  5. 26 оноогоор товх харваж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Батчулууны Баярхүү нар эзэлсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car