antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 1 comment

32-ын тойргийн уулзварыг өргөтгөнө

нийтлэсэн Admin

32Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зуслангийн чиглэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор “Авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/645 тоот захирамж гаргасан байна. Захирамжаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “32-ын тойрог”-оос“ Хайлаастын уулзвар” хүртэлх автозамын дагуу байрладаг худалдаа үйлчилгээний төвүүдийн орц, гарцыг шинээр төлөвлөх, 32-ын тойргийн уулзварыг өргөтгөх, 7 буудлын эцсийн зогсоолын талбайн зохион байгуулалтыг өөрчлөх, Чингэлтэйн автобусны буудлыг урагш шилжүүлэхээр болжээ.

Уулзварын өргөтгөлийн үеэр аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл өгч,орц гарцыг хаах, улсын байцаагч ажиллуулах, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон аж. Ингэснээр тус автозамын хэсэг дэх автомашины түгжрэл багасна гэж тооцоолж байгаа юм байна.

Эх сурвалж: Шууурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • tene fpjujigjuirgen mongol ulsiin (July 09, 2013 11:28:58 pm )

    zeb hee

antalya rent a car