antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 Comments are off

Дээлтэй Монгол наадмын бүртгэлийг сунгалаа

нийтлэсэн Admin

дээлМонголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/, Нийтийн бүжгийн шилдэг хос-1, Хамгийн сайхан дээлтэй хос-1, Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1-ийг шалгаруулж,өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна шилдэг зохион байгуулалтай, дүүргээидэвхитэй оролцуулсан дүүргийн зохион байгуулагчийг Япон улсад аялах эрхээр урамшуулах юм. Дээлтэй Монгол Наадмын бүртгэл 2013 оны 07 сарын 01-ны өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэлийн хугацааг 07-сарын 10-ны өдөр хүртэл сунгахаар боллоо. Оролцохыг хүссэн иргэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төв дээр 2 хувь зураг, бичиг баримттай / иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ/ ирж бүртгүүлээрэй гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car