antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 Comments are off

Наадмын өдрүүдэд яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллана

нийтлэсэн Admin

түргэнҮндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр  24 цагаар ажиллах болжээ.

Эмнэлэгийн 1, 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой  гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал,  НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллах аж.  Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв,  дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетууд, яаралтай тусламжийн төвүүд 10-16 цаг хүртэл ажиллах юм байна.

Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр наадмын “Хурдан морь бариа”-ны газарт байрлуулсан эмнэлгийн анхны тусламжийн цэгээр иргэдэд үйлчлэх бол шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд явуулын түргэн тусламжийн цэгүүд ажиллах гэнэ. Мөн баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж, дүүргийн Нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах газрууд 24 цагаар ажиллаж, шаардлагатай тусламж үзүүлэх болсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car