antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2013 Comments are off

Наадмын тасалбар маргаашнаас худалдаанд гарна

нийтлэсэн Admin

1212Үндэсний Их баяр наадмын тасалбарыг 7 сарын 7-оос эхлэн худалдаанд гаргах болсон тухай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Ажлын хэсгээс мэдэгдэж байна.  Наадмын өдрүүдээр автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулж, баяр наадмын тасалбар худалдаалах өдрийг нэг өдрөөр хойшлуулжээ.  Автомашинд олгох тусгай зөвшөөрөл дээр тухайн автомашины улсын дугаарын сүүлийн 4 оронг бичиж баталгаажуулах саналыг Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг баталсны дараа автомашины зөвшөөрөл болон наадмын тасалбарыг зэрэг худалдаалахаар болжээ.
Энэ дашрамд дуулгахад зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар нь 12 000 төгрөг байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм. Харин наадам үзэх багц тасалбар буюу 7 сарын 11,12-ний өдрүүдэд наадмын нээлт болон, бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамааран 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байна. Наадмын тасалбарыг  Бөхийн өргөө, Соёлын Төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car