antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2013 Comments are off

Ихэнх нутгаар бороотой

нийтлэсэн Admin

01xc2013 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгаар 34-39 градус, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 7 дугаар сарын 07-ноос 7 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-10-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө19-24 градус дулаан байна.

Малчид ард иргэдийн анхааралд:

9,10-нд нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Ус, цаг уур орны хүрээлэнгээс мэдээлэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car