Өнөөдөр 22 цагаас эхлэн Энхтайваны гүүрний баруун талын Петровис шатахуун түгээх станцийн уулзвараас Энгельсийн гудамж хүртэлх 1.4 км авто замыг бүхэлд нь хаах болжээ. Энэ замын зүүн хэсэгт 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам хаалттай байгаа юм. Нарны гүүрээс уруудах замыг Энгельсийн гудамж гэж нэрлэдэг. 1.4 км авто замын цементээр бэхжүүлсэн суурийг хийсний дараа суурь асфальтбетон хучилтыг хийснээр 7 сарын 10-ны өглөө зам нээхээр төлөвлөсөн байна. Иймд 19-р хорооллын арын замыг 5 хоногийн турш хааж, зам барилгын ажил гүйцэтгэх ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.