Хүний хөгжил сангийн энэ оны төсөвт өмнө нь иргэд бэлэн мөнгөөр олгосон 500 мянган төгрөг буюу сар бүр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдлийг нөхөж олгоход зориулан нийт 32 тэрбум төгрөг батлагджээ.
Тус сангийн орлогын урсгал нь улирлын чанартай байдаг ба тав, зургадугаар сараас тус сангийн орлого төвлөрөлт сайжирдаг.
“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д заасны дагуу 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс 2012 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох 1,0 сая төгрөгийг авахаар хүсэлтээ сумын нийгмийн ажилтанд бичгээр гаргасан иргэдэдхишиг, хувийн 1,0 сая төгрөгийг олгоод дууссан юм.
Энэ хугацаанд амжиж 1,0 сая төгрөгөө аваагүй иргэдэд мөнгийг одоо олгох боломжгүй юм.Харин эдгээр иргэд 1072 ш хувьцаа эзэмших эрхтэй. Хүний хөгжил сангаас 2010-2012 онд сар бүр олгосон 21000 төгрөгийг авч амжаагүй иргэдэд энэ сард нөхөн олгохоор болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zOCHIN (June 06, 2013 7:54:03 pm )
Songuuli ch huchtei yumaa. ard tumniihee yaduu amidralaar togloom hiij ulstoriin ashig honjoo hai****diin jujig uneheer duusahguimaa. dund ni huurhii egel jiriin ard irged heseghen hugatsaand bayrlaad ongorohiin. denduu orovdoltei. yagaad zaaval songuulitai zeregtseed gj. uuniig songuuliin surtchilgaa gj oilgogdohoor bna. orovdoltei jijighen tarhitai AN-aa gj
-
212184 (June 06, 2013 10:05:46 pm )
yerunhiilu****in songuuliin bas neg amlalt uu ard tumenee denduu basamjilj doosh hiih yum daa turuu songuulid bie bieneesee ursulduud l amlaad l b.san biz dee
өгөх хугацаандаа өгөөгүй байж одоо дахин сонгуулийн сурталчилгаа болгож байгаа юм уу ерөнхийлөгч өө
2 Comments