Говь-Алтай аймгийн Прокурорын газар удаа дараа “Алтайн хүдэр” ХХК-ийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч
“Шинэ Эрин Хөгжил сан” төрийн бус байгууллагаас хандив авсан баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд илчиллээ. Говь-Алтай аймгийн Цээл сумд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ийн сайн, муу мэдээлэл хэвлэл мэдээллээр ээлжлэн гарах болсон. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны шалгалтын баг өнгөрсөн гуравдугаар сард Цээл сумд ажилласан. Ажлын хэсэг “Алтайн хүдэр” ХХК-ийн Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168,3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Мөн “Алтайн хүдэр” ХХК-д хугацаатай үүрэг даалгавар өгснөөр намжсан юм.
Говь-Алтай аймгийн Прокурорын газар 2010 оны долоодугаар сарын 6-нд 70 жилийн ойд зориулан хандиваар гурван сая төгрөг, 2012 оны наймдугаар сарын 6-нд засвар үйлчилгээ, тохижилтдоо зургаан сая төгрөг, мөн 2012 оны арваннэгдүгээр сарын 12-нд дөрвөн сая төгрөг хандивласан байдаг. Гэтэл “Алтайн хүдэр” ХХК-аас үүдэлтэй зарим гэмт хэргүүд өдий хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Тиймээс энэ мэт хандив тусламж нь прокурорын байгууллагын бие даасан, хараат бус ажиллах байдалд нөлөөлж буй эсэхэд анхаарахыг хүссэн байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд гардуулсан энэхүү хандив тусламжийн жагсаалтад 2011 оны наймдугаар сарын 30-нд Бургастайн боомтын хороонд 15,5 сая төгрөгийн хандив, 2010 оны 12 дугаар сарын 16-нд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын шинэ жилийн сүлд модны наадамд 4 сая 685 мянган төгрөг хандивласан гэх баримтууд тодорхой байгаа юм. Тиймээс хэн нь ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хамаагүй энэ аймгийн засаг, захиргааны байгууллагуудад хяналт шалгалт хийхийг нэр дэвшигчдээс хүслээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эзэмшилтэй “Алтайн Эрин” ТББ нь “Алтайн хүдэр” ХХК-ийн “Шинэ эрин хөгжил сан” ТББ-аас 450 сая төгрөгийн хандив авсныг иргэд нэр дэвшигчдэд уламжилсан байна.
Алтайн хүдэр ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Шинэ эрин хөгжил сан” ТББ-аар дамжуулан, нэг тэрбум 116 сая төгрөгийг хандивлажээ. Үүний 450 сая төгрөг УИХ-ын Ж.Энхбаярын “Алтайн Эрин” ТТБ-д өгсөн байх жишээтэй.
Монгол Улсын Үндсэн хуулиар Засаг захиргаа болон Прокурорын байгууллагууд улсын нэгдсэн төсвөөс санхүүждэг. Эдгээр байгууллага иргэн, хуулийн этгээд, байгууллагаас хандив тусламж авахыг хориглосон байдаг. Мөн 2012 оны тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдсөн Сонирхлын зөрчлийн хуулийг ноцтойгоор зөрчсөн юм. Сонирхлын зөрчлийн хуулийн 17 буюу Хандив авахтай холбоотой хязгаарлалт гэсэн зүйлийн 1-д “Албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргаа нь иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг нийтийн хэрэгцээнд зориулан авах, хүсэхийг хориглоно” гэж тусгасан бий.
Ийнхүү Алтай нутгийн Прокурорын байгууллага санхүүжилтээр дутаж, ТББ-аар засвар үйлчилгээ хийлгэж яваа асуудалд хууль хяналт болон холбогдох байгууллагууд нь анхаарах биз ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
АН анхаарах ёстой (June 07, 2013 8:58:57 am )
Хаана л МАН – байна тэнд хууль зөрчиж байх юм. МАН аас нэр дэвшигчийн суганд явдаг копани байна. Энэ дорлигжав гэгчийн хариуцах ёстой прокурорын байгууллагуудад янз бүрийн хууль бус зүйл их гарах боллоо. Элбэгдоржийг байхад прокурорт өөрчлөлт орохгүй
-
Anonymous (June 07, 2013 2:17:46 pm )
“бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр хөдөө “аймгийн прокурорууд” гэж их эрх дархтай.өөрсдөө дандаа хууль зөрчдөг, албан тушалаараа бусдыг айлгадаг дарамталдаг, албан ту******лаа баяжих хэрэгсэл болгосон,сүүлд аж ахуйтай хүртэл **********лдаж ченж болсон хүмүүс ч байна.
-
1937 (June 07, 2013 2:19:38 pm )
хөдөө аймгийн прокурор гэж бүхнийг мэдээг, хэнд ч захирагдаггүй, ямар ч хяналтгүй болсон байгаа
-
алтай (June 14, 2013 5:20:44 pm )
За за ёстой үнэн юм үнэнээрээ гарчээ энэ прокурор чинь аймгийн дарга Амгаланбаяртыг дэмжиж аймгийн дарга болго гээд АН ынханыг дарамталсаан гэсэн бас Амгаланбаярын авгайн дүүтэй нийлж Сэлэнгэ аймгаас ирж ажиллаж нэг ****** залуугаас 3 Сая тѳгрѳг аваад дээр нь хѳдѳлмѳрийн хѳлсниий доод хэмжээг 24 Сараар үржиж торууль тавьсан гээсэн шүү дээ прокурорын газар гэж жирийн хүнн орох аргагүй шорон шиг камержсан газар байдаг юм билээ энэ залуу хѳѳрхий болжээ
-
алтайн иргэн (June 14, 2013 5:23:30 pm )
За за ёстой үнэн юм үнэнээрээ гарчээ энэ прокурор чинь аймгийн дарга Амгаланбаяртыг дэмжиж аймгийн дарга болго гээд АН ынханыг дарамталсаан гэсэн бас Амгаланбаярын авгайн дүүтэй нийлж Сэлэнгэ аймгаас ирж ажиллаж нэг ****** залуугаас 3 Сая тѳгрѳг аваад дээр нь хѳдѳлмѳрийн хѳлсниий доод хэмжээг 24 Сараар үржиж торууль тавьсан гээсэн шүү дээ прокурорын газар гэж жирийн хүнн орох аргагүй шорон шиг камержсан газар байдаг юм билээ энэ залуу хѳѳрхий болжээ
-
over here (September 11, 2013 4:56:25 am )
834021 860914Housing a different movement in a genuine case or re-dialed model. 806129
7 Comments