Энэ онд Өвөрхангай аймагт ийм харамсалтай гэхэд багадахаар үйл тохиолдоод байна. Тус аймагт өнгөрсөн онд төрөхөөс үүдэж эх эндээгүй атал сүүлийн аравхан сарын хугацаанд хорвоогийн үржих жамаас үүдэн гурван эх эндсэнээс гадна тав хүртэлх насны 63 хүүхэд, 0-1 настай 51 нялхас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ийм үзүүлэлтийг улсын болон бусад аймгийн эндэгдэлтэй харьцуулахад өндөр байгаа аж.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байгууллагад зориулж төр, засаг, нутгийн удирдлагаас гаргасан бодлогын баримт бичиг, төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ, сургалт, хурал, зөвлөгөөн олширсон юм байна. Гэсэн ч хариуцлагагүй явдал гарсаар байгаа нь орон нутгийн энэ салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, сэтгэл дутаж байгаад дүгнэлт хийх цаг болсныг харуулж байна гэж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас үзсэн байна.
Энэ байдалд дүгнэлт хийж зарим мэргэжилтнүүдэд хариуцлага тооцжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.