antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 3 comments

Төрийн өмчид дураараа халдсан “Сод монгол”-ыг төрийн албаныхан ч барьж дийлдэггүй ээ

нийтлэсэн Admin

Сод монгол” компани Мэдээлэл технологийн үндэсний төвийн барилгын хойд жигүүрийг тус компанийнхан дур зоргоороо буулган барилгын ажил эхлүүлжээ. Тус барилга нь төрийн өмч бөгөөд МТҮП-тай 2010 онд түрээсийн гэрээ байгуулсан байна. Түрээсийн гэрээ байгуулсны дараа хэдэн сар дараалан түрээсийн төлбөрөө төлөлгүй луу унжжээ. Иймд МТҮП-ийн захиргаа түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлт тавьсан боловч үл хайхарсан тул Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан аж. Түрээсийн гэрээг “Сод монгол” компанийн охин компани болох “Дархан Өэлүн эх” компантай байгуулжээ. Түрээслэгч компанийхан МТҮП-ийн захиргаа болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг үл хайхран үйл ажиллагаагаа явуулсаар байсан тул дахин Нийслэлийн шүүхэд давж заалджээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр өнгөрөгч 6 дугаар сарын 22-нд МТҮП өөрийн байраа буцаан авч, түрээсийн гэрээг цуцлах ёстой гэсэн шийдвэр гарсан боловч мөн л өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Шүүхийн шийдвэрийг ч үл тоон “Сод монгол” компанийхан төрийн өмчийг нураан, барилгын хийцийг өөрчилж, барилгын ажил дуусах шатандаа явж байна. Түүгээр ч үл барам МТҮП-ийн дарга, удирдлагууд, ажил хариуцсан хүмүүсийг хамгаалалтын албаар саатуулан засвар хийж байгаа хэсэгтээ ойртуулах ч үгүй байгаа ажээ.Ёстой л нөгөө даварсаар даварсаар Дагвын орон дээр нь гараад суучихжээ гэдэг шиг эзнийг нь хүртэл хөөж, туун барилга байшинг нь нураагаад эхэлчихсэн байна. Аргаа барсан МТҮП-ийнхан мэргэжлийн хяналтын газар, цагдаа гээд эрх мэдэл бүхий төрийн албаныхныг дуудсан боловч бахь байдгаараа. Тэднийг шалгалт хийгээд явангуут л “Сод монгол”-ынхон ажилдаа ордог. Одоо ч төрийн өмчид халдсан үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү нийслэлийн өмчийн 1500 м.кв байрыг “Сод монгол” компани анх кинотеатрын зориулалтаар түрээсэлжээ. Тэд кинотеатрын үйл ажиллагаа явуулахын тулд байрыг зориулалтын дагуу засах ёстой хэмээн тайлбарлаж байгаа юм. Хэдий тийм байлаа ч төрийн өмчид зөвшөөрөлгүй, дур зоргоороо халдана гэдэг гэмт хэрэг юм. Зохих хууль, журмын дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулах эрх хэнд ч нээлттэй.

www.uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 12, 2011 10:06:20 am )

    usan tolgoit suhbaatar gj nohor haans irsen yum be mailee internet ashiglaad unshij chadku nohor yaaj park hogjuuldiin zuger hog uhaj bhdaa taaarsan golog shte suhee

  • Anonymous (November 12, 2011 10:06:59 am )

    hunii adag boloson hun bna le suhbaatar

  • Anonymous (November 15, 2011 11:28:11 am )

    ANANDBAZAR LALARBAZAR SHD

antalya rent a car