antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 Comments are off

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ даатгалын “Альяанс” компаниас гэрээгээ яагаад цуцалсан бэ

нийтлэсэн Admin

davaadorj_0603Манай сонин өмнөх дугаарууддаа ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржтой холбоотой асуудлыг нийтэлсэн билээ. Б.Даваадорж нь 2009 онд ГХЯ-ны сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын танилцуулснаар тухайн үеийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдын даргалсан хуралдаанаар орж элчин сайдаар томилогдсон байдаг.

Тухайн үед тус хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Даваадоржоос алдагдсан гэх автомашины даатгалтай холбоотой асуудлаар асуулт тавьж байж.

Тухайлбал “Б.Даваадорж нь Германд ажиллаж байхдаа ажлын бус цагаар албаны машин унаж яваад хулгайд алдсан. Яг одоо миний асуусан асуултад тайлбар өгөхийг хүсч байна” гэжээ.

Харин гишүүний асуултад одоогийн УИХ-ын гишүүн Сү. Батболд дараах хариултыг өгсөн байдаг. Тэрбээр “Бид энэ асуудлыг сайтар нягталж үзсэн. Автомашины асуудал Б.Даваадоржид огт хамаагүй юм билээ. Тэгээд ч даатгалаас автомашины нөхөн төлбөрийг гаргуулж чадсан” гэсэн хариулт өгч байж.

Үүний дараа тус ху­рал­даанд оролцсон Б.Даваадорж “Алдагд­сан автомашины ту­хай сайд хэллээ. Хулгайд машинаа алдах­даа би өөрөө унаж явсан. Намайг нэг газар руу ороод гараад иртэл машин алга болсон байсан. Гэхдээ машинаа буцааж олсон шүү дээ. Даатгалын ком­паниас нөхөн төлбөр авахдаа алдсан машинаа улам сайжруулсан.

Харин үүний дараа танай машиныг оллоо, авах уу гэж тус газраас асуусан. Бид уг машиныг буцааж аваагүй” гэж хариулсан байдаг. Дээрх үйл явдал нь 2009 оны УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан асууд­лууд билээ.

Харин эндээс хэд хэ­дэн зүй­лийг онцлоход ал­дагд­сан авто­машиныг Гер­маны “Альяанс” нэр­тэй даат­га­лын компанид даат­гуулж байжээ. Тухайн үе­дээ уг авто­машиныг маш өндөр үнээр худалдаж авсан байдаг.

Харин уг автомашиныг хул­гайд алдсан гэдэг үндэс­лэлээр дээрх даатгалын ком­паниас нөхөн төлбөр авсан нь сүүлд илэрсэн.

Хамгийн хачирхалтай нь хулгайд алдагдсан авто­машин нь тун удалгүй бүрэн бүтнээрээ олдсон явдал. Эн­дээс нэгэн хачирхалтай зүйл ажиглагдаж байгаа юм.

2009 онд хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, га­­даад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр алдагдсан машин эргээд олд­сон гэж ярьсан мөртлөө “Ма­шин яагаад олдов, ямар учраас алга болов, “Альяанс” даатгалын компаниас яагаад татгалзах болов” гэдэг олон асуудлыг шалгаагүй нь асуудалтай.

Тухайлбал ЭСЯ дээрх даат­­галын компаниас тат­гал­­заж гэ­рээгээ цуцалсан мөрт­лөө ху­вийн даатгалын компанитай гэрээ хийснийг нь олж тодруулах шаард­лагатай байсан юм.

Хэрвээ одоогийн даат­гуулсан компанид ЭСЯ-ны ажилчид хуурамчаар бүрт­гүүлсэн бол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Нэг ёсондоо хэн нэг нь азгүй­тэн автомашины осолд орох юм бол албан тушаалаа хуурамчаар бүртгүүлсэн ажилт­нууд нь илэрч бас л Монгол Улсын нэр хүнд сэвтэхийг үгүйсгэх аргагүй.

Товчхондоо манай улсын ЭСЯ даатгалын компанийн өмнө шившигтэй байдалд орно гэсэн үг. Тэгэхээр анх­наасаа будлиантай байсан томилгоо нь аль эрт 2009 онд болсон үйл явдлыг эр­гээд сөхөж байна гэдэг нь өөрөө маш том асуудал гэж ярих хүн ч олон байгаа юм.

Хэрвээ тухайн үед алдагдсан машины талаар нухацтай авч хэлэлцсэн бол өнөөдөр ийм асуу­дал дэг­дэхгүй байхыг үгүйс­­гэх­гүй. Хамгийн гол нь яагаад даатгалын компаниас гэрээгээ цуцлав гэдэг нь ихээхэн сонирхолтойгоос гад­на түүний ард ямар нэгэн булхай нуугдаж байж ч болзошгүй юм.

Ямартай ч 2009 онд ХБНГУ-д амьдарч байсан Монгол иргэд автомашины тухай мэдээллийг цахим хуудастаа тавьж байж.

Энэ удаа ч мөн тус улсад амьдарч буй олон иргэн МУ-ын нэр хүнд Герман улсад навс унах хандлагатай байна хэмээн мэдэгдэж байгаа нь анхаарвал зохих асуудал мөн.

Монгол Улсын нэ­рийн өмнөөс ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваа­дорж гээч эрхмийн тарьсан хэрэг төвөг, гай балаг дуусах яагаа ч үгүй бололтой дог оо.

Үргэлжлэл бий..

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car