antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2013 Comments are off

Таваас дээш хүүхэд харж буй хүн цэцэрлэгийн нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын мөнгийг цалин болгож авна

нийтлэсэн Admin

Pa201306012424Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Шархадны эцэс, Дарь эхийн гэр хорооллын иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ ГАЗАР ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВЬСАН САЙН МЭДЭЭГЭЭР УГТЛАА
Гэр хорооллын иргэдтэй задгай талбайд уулзалт хийсэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, БХИС-ийн орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт хийх газарт Ерөнхий сайд өчигдөр 10 мянган айлын орон сууцны хорооллын шав тавьсан тухай сайн мэдээгээр угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой хамт Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд болох Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Арвин, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга нар уулзалтад оролцсон юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөгийн ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонгох дөрвөн шалтгаан байгааг онцоллоо. Нэгд, авлигатай шийдэмгий тэмцэж байгаад нь, хоёрт, архидалттай тэмцэж, архигүй Монголын төлөө явж байгаа. Тамхины хяналтын хууль гаргасан, удахгүй Архины хяналтын хууль гаргах гэж байгаад нь, гуравт, ашигт малтмалын салбарт замбараагүй байдал ноёлж, лицензийг хяналтгүй тарааж байсныг зогсоож 7000 гаруй лицензийн тал хувийг цуцалсны төлөө, дөрөвт хориггүй, эрх чөлөөтэй оронд аж төрөх эрхийнхээ төлөө нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих ёстой гэж байлаа. Мөн Дарь эхийн оршин суугчидтай уулзахдаа хуучин Ганц худагийг нурааж шоронгүй хороо болж, оронд нь иргэддээ зориулсан байгууламж барих ёстой гэж байлаа.
Монголын хамгийн том засаг захиргааны нэгж болох энэ дүүрэгт 190 мянган иргэн аж төрдөг. Энэ том дүүрэг УИХ-ын 2012 оны сонгууль, орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг дэмжсэн юм. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ч Ардчилсан намаас нэр дэвшигчийг сонгоно гэдэгт итгэж байгаагаа тус дүүргээс сонгогдсон эрхэм гишүүд илэрхийллээ. Ардчилал ялсан1990 оноос хойш 2012 онд Ардчилсан нам орон нутгийн сонгуулиар анх удаа нийслэлд ялалт байгуулсан. Үүнд баянзүрхчүүд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга хэлж талархал илэрхийлж байв.
“Монгол Улсын Ерөнхийлөгч бол улсын аав байдаг. Дахин аав минь болооч” гэсэн үгийг сонгогчид хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж иргэдэд хандаж хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт ирэх бүрт дандаа сайхан байдаг. Хавар би Улиастайн эцэст хорооны хуралд оролцож байсан. Цэргийн салбарт ажиллаж байхдаа олон удаа ирж байлаа. Баянзүрх дүүрэгт орон нутагт шилжиж ирсэн иргэд олон. Социализмын үед нэг сумаас нөгөө суманд очоод ирэхэд “Зам явах” гэдэг зөвшөөрөл авдаг байсан. Одоо ямар ч зөвшөөрөлгүй хөдөөнөөс нийслэлд нүүгээд ирэх эрхтэй болсон.
Ерөнхийлөгчийн ажил, төрийн албан хаагчдын ажил хүндээ наалдсан байх хэрэгтэй. Нэг ангид 50-60-аараа чихцэлдээд сууж байгаа сурагчид, залуу ээжүүд, мах худалдаж авч чадахгүй суугаа ахмадуудынхаа төлөө ажиллах ёстой. Энд хүүхдээ тэврээд сууж байгаа ээжүүд байна. Монгол Улсад цэцэрлэгийн насны 240 мянган хүүхэд бий. Тэдний 110 мянга нь цэцэрлэгт хамрагдаж, 130 мянга нь цэцэрлэггүй хоцорч байна. Төрөөс хүүхдийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал гэж нэг хүүхдэд сард 116500 төгрөг өгдөг. Цэцэрлэг хүрэлцээгүй энэ үед хүүхдээ харж байгаа нэг ээж, эсвэл гэртээ ач, зээгээ хардаг нэг сайхан эмээ ойр хавийнхаа айлуудын тав, түүнээс дээш хүүхдийг тохьтой орчинд хамт хараад хувьсах зардлын мөнгийг цалин болгож авч байя. Аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ ажилчдынхаа хүүхдэд бичил цэцэрлэг байгуулж ажиллуулъя. Эцэг эх нь өглөө ажилдаа ирэхдээ хүүхдээ авчирч өгөөд, өдөр хамт цайндаа орж, орой тарахдаа аваад харьдаг байвал сэтгэл амар байх болно. Ингэвэл 10-аад мянган эмэгтэй хүүхэд харж ажилтай болно. Бас 100 гаруй мянган аав ээж ажил эрхлэх боломжтой болно. Би энэ хүнийг сонговол надад юу наалдах вэ гэдгийг бод.
Бид анх хүүхдийн мөнгийг санаачилж, 1998 онд 3000 төгрөгөөр эхлүүлсэн, одоо 20 мянган төгрөг болоод байна. Энэ мөнгө цаашид ч үргэлжилнэ. Хүүхдийг 18 нас хүртэл нь төрөөс харна. Ойрын үед 80 бага сургааль барьж хүүхдүүд гэртээ ойр сургуульд явна. Ахмадууд орон сууцтай болно. Залууст мөн орон сууц хэрэгтэй. Нэг хашаанд 3-4 айл байгаа. Үүнийг зохицуулна. Монголбанктай ярьж 800 тэрбум төгрөгийг орон сууцны зээлийн сан байгуулахаар болж байна. Хэрэв та ажил хийж цалин авч байгаа л бол зээл авах эрх нээлттэй. Зургадугаар сарын 1-нээс энэ ажил эхэлнэ.
Гэр хорооллоо дахин төлөвлөж орчин үеийн болгоё. Энэ ажлаас харин иргэд хохирох ёсгүй. Тохилог сайхан сууцтай болох ёстой. Дундговь аймагт төсвөөс 9,9 тэрбум төгрөг ногдож байхад хэд хэдэн аймгийн хүн амтай тэнцэх оршин суугчтай Баянзүрх дүүрэгт дөрвөн тэрбум төгрөг ногдож байна. Тэгвэл энд 4 биш 40 тэрбум төгөрг ногдох ёстой.
Би залуусаа шоронд явуулах биш, сургуульд явуулж дэмждэг Ерөнхийлөгч байна гэж амлаж байсан. 2010 онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд өөрийнхөө цалинд хориг тавьж оюутнуудад 70 мянган төгрөг өгүүлдэг болсон. Одоо дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд тэнцээд сурахаар болсон оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлэх тухай зарлиг хэдхэн хоногийн өмнө гаргаад байна. ТМС-д элссэн оюутнаас сургалтын төлбөр авдаг байсныг зогсоож оюутнуудад тэтгэлэг өгдөг болсон.
Сонгогчид сонголтоо хийхдээ эхлээд гэр бүл, үр хүүхэд, ээж аавыгаа бод. Дараа нь ажил амьдралаа, дүүргээ бодож сонго. Тэгээд улс орноо бодож саналаа өгөөрэй гэлээ.
Өч төчнөөн сургууль, цэцэрлэг барих мөнгийг авлигаар иддэг, зарим нь сейфтэй мөнгөө хог дээр хаяж, оргож дүрвэсэн гээд бусармаг байдал газар авч байсантай эрс тэмцэж, ашигт малтмалын лицензүүдийг цэгцэлж иргэн бүрээ бодож ажилладаг ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллана гэдгээ иргэд уулзалтуудын үеэр илэрхийлж байлаа.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car