antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

Бурхны шашинтны тэргүүн залрах, бас ”огцрох” мөчид

нийтлэсэн Admin

Гандантэгчинлэн хийдийн зүүн­тэй орших хоёр давхар сүмийн гадна талбайд чамгүй их хүн цуг­ларчээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хүзүүндээ шар хадаг зангидсан байх агаад хязгаарлалтын бүс тог­тоосон даавуун туузны наана зог­соно. Харин цаад талд нь цагдаа нар хамгаалалтанд гарчээ. Даавууны цаа­на, цагдаагийнхнын талд гарах гэсэн 60 эргэм насны хөгшнийг хоёр цагдаа загнана. Яагаад даавууны цаана гарах болсон шалтгаанаа хэл­тэл цагдаа нар ойлгосонгүй бололтой даавууны цаана чирэх шахам гар­гав. Настангуудаас залуу нэгэн нь цаг­даа нартай хэрэлдэх боловч тэд­нийг үл дийлнэ. Гэхдээ үүнийг Гандантэгчинлэн хийдийн гадна жагсаал болж байна гэж эндүүрэв.

Тэд зүгээр л өчигдөр Монголын бурхан шашинтны тэргүүнээр за­лар­сан IX Богд Жавзундамбын гэ­гээн дүрийг харах гэж цагдаа нарт загнуулан, зэвэргэн намрын нэ­гэн өдөр зогсч байгаа нь энэ. Хэ­дийгээр цагдаа нар тэднийг хашин оруулахгүй байгаа ч алга хавс­ран залбирч амандаа нэг юм бувтнах. Чих тавибал маани уншиж байгаа бололтой. Аавыгаа хүлээх мэт тэд шинээр тодорсон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн IX Богд Жавзундамбыг л хүлээх ажээ. Хүлээлтэнд хамрагдахгүй хэсэг хүмүүс бас байх ажээ. Тэд бол том хар жийптэнгүүд. Улсын дугаар нь азын, унасан машин нь үнэтэй байх тэд дугаар, дараалалын сүүлийн эгнээнд байсан ч цагдаа нар тосон ирж, сүмийн босгоор алхуулна. Гагцхүү энэ байдлаас болж хэсэг хугацаанд ширүүн “уур амьсгал” ноёлсон юм. “Яагаад хөгшин настай биднийг хөөж туугаад байгааг ойлгохгүй байна. Сая яаж хөгшин хүнийг түлхэж байгааг харсан биз дээ. Уг нь IX Богдынхоо царайг нэг харчихмаар л байна” гэж өндөр настан Д.Жав ярьж байсан юм.

Хоёр давхар сүмийн урд чанга яригч зоожээ. Сүм дотор багтаагүй хүмүүст дотор болж буй бат оршил өргөх ёслолыг сонсгох үүрэгтэйгээр чанга яригч зоосон нь энэ аж. Хэдийгээр тэд дотор багтаж чадаагүй ч “араажаваар” сонсдох лам нарын дуу, Бурхан шашинтны тэргүүнээр залрахад хэлэх айлтгал зэргийг сонсон эрх эргүүлж, алга хавсарна.


Өчигдөр өглөөний 10 цагаас бат оршил өргөх ёслол эхэлсэн ч минут бүр цуврах хүмүүсийн их хөлийг хоёр давхар жижиг сүм “даасангүй”. Зарим нь гадаа үлдсэн ажээ. Хүмүүс гадаанаа багталцаж ядан, цагдаа нарт хөөгдөж байхад жижиг сүмийн дотор талд ч гадаахтай адил дүр зураг ажиглагдаж байлаа. Ямар ч суудал, сул зай үлдээгүй ч дотор орсон хүмүүс IX Богдтой ойрхон суудалд суухыг хичээнэ. Гэхдээ тэдэнд боломж байхгүй. Учир нь Богдтой ойрхон суудал УИХ-ын гишүүнийх болж, Гандантэгчинлэн хийдийн мяндагтангууд урд талын суудалд суусан болохоор тэр. Ядаж байхад, Б.Бат-Эрдэнэ аварга хоёр хүний зай эзлээд суучихжээ. Гэсэн ч их хүн ирсэнд зарим лам нар дургүй байх ажээ. Ямар сайндаа “Яасан их хүн ирээ вэ. Зүгээр хаалттай хийдэг байсан юм” гэж нэр нь үл мэдэгдэх нэгэн лам ярих.  Жижиг сүмийн хойморт тусгайлан зассан бадамлянхуан түшлэгтэй, шар өнгийн сандалд Монголын бурхан шашинтны төвийн шинэ тэргүүн IX Богд заларна. Богдын хажууд байнга дагалдаж явах нэгэн лам суусан байх бөгөөд Монголоор ярьсан бүх зүйлсийг тайлбарлан орчуулах аж. Бие нь чилээрхүү ч бат оршил өргөх ёслолын үеэр тэр сандалнаасаа огтхон ч хөндийрөөгүй юм. Учир нь дагалдаж явах лам нар нь түүнийг дээд зэргээр асрамжилж байснаас тэр. Сүмийн төв хэсэгт Гандантэгчинлэн хийдийн лам, хуварга суун шинэ тэргүүнээ шүншиглэн, аравнайлна. Лам, хуваргын ард энгийн иргэд алга хавсран сууна. Залуу ламхай нар цай, цагаан будаа сэлт барин гүйлдэх бөгөөд сүмийн төв хэсэгт суусан лам нарт хүртээх зорилготой ажээ. Бат оршил өргөх ёслолын тэргүүнд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц Монголын бурхан шашинтны төвийн шинэ тэргүүнд зориулсан айлтгалыг уншин толи­луулж гурван алд урттай торгон даавуун дээр тусгайлан бичсэн зүй­лийг шинэ тэргүүн IX Богдод өгч байв. Ингэснээр улстөрчдийн хэлд­гээр бол Бурханы шашинтны тэргүүн Д.Чойжамц сайн дураараа огцорч байна. Бат оршил өргөх ёслол өндөрлөх мөчид Гандан хийдийн лам нар Түвдээр ном хаялцаж эрдэм чадлаа шинэ тэргүүнд “гайхуулж” байсан юм.

Ийм үйл явдал сүмийн хоймор хэсэгт болж байхад сүмийн захаар суусан зарим нь утгыг нь ойлгох шинжгүй хоорондоо ярилцаж, утсаараа оролдоно. Учир юу гэвэл урд нь хэтэрхий олон хүмүүс овоорч нүдийг нь тагласнаас тэр. Тэнд байгаа бүх хүмүүс алга хавсран, эрхи эргүүлэх ч ямар ёслолд ирсэнээ ухамсарлах хүмүүс хэд байгаа нь эргэлзээтэй. “IX Богд нь аль юм бэ. Ямар ч байсан хойморт сууж байгаа нь биш байх аа” гэж хүзүүндээ шар хадаг зангидсан хоёр залуу хоорондоо ярилцана.

Ийнхүү зарим нэгэнд нь хаалт­тай, басхүү нээлттэй байх Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн IX Богдыг залах, бат оршил өргөх ёслол болж өндөрлөлөө. Ингэж залс­наараа чухам юу өөрчлөгдөж, мон­голчуудад ямар өөрчлөлт ирэх нь асуулт хэвээр. Хариулт нь олдож байгаа ганц зүйл гэвэл Түвдээс Богд тодруулдаг болсон явдал. Ямар ч байсан ардуудад хаалттай бат оршил өргөх ёслол ийн болж өндөрлөсөн юм.

Б.Болорсүх

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car