antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

Сөрж хурдлах бодлогын сөрөг үзэгдлийн золиос нь борчууд

нийтлэсэн Admin

Бартаатай шороон замаар өөд өөдөөсөө  хурдлах “тормосгүй” хоёр машин хаана вэ гэхээс хэзээ нэгэн цагт мөргөлдөх нь зайлшгүй. Тэднийг ямархуу эмгэнэлт хувь тавилан хүлээж байгааг ч хэлүүлэлтгүй ойлгомжтой байх.

Л.Пүрэвдорж: Төсвийн зарлагаа танах хэрэгтэй байна

Н.Алтанхуяг: Сонгуулийн өмнөх жилийн төсөв ийм л байдаг. Гэхдээ сөрөг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй / Ардын эрх сонин. 2011.10.27/

Дэлхийн банк: Монгол Улс Засгийн газар төсвийг тэлэх бодлого ба­римталж, ард иргэдэд бэлэн тарааж байгаа нь эдийн засаг дахь үнийн дарамтыг өсгөнө.

Монгол Улсын мөнгөний бодлого хийгээд төсвийн бодлого  өөд өөдөөсөө сөрж давхилдсаар цөөнгүй жилийг үджээ.  Саадтай замаар өөд өөдөөсөө хурдлах  хоёр бодлого хаана, хэзээ хэдийд мөргөлдөж, хэн түүнд өртөх вэ гэдэг л өнөөдрийн хувьд хамгийн гол асуудал болоод байгаа юм.  Монгол Улсын Засгийн газар ирэх 2012 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.  Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 53 хувиар нэмэгдүүлж, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая сая төгрөгийн өглөг хишиг өгөх “шигтгээ”-тэй долоон их наядаар тоологдож буй төсвийн тэлэлтийн эсрэг харвасан Монголбанкны сум нь мөнгөний бодлогоо чангатгасан явдал байв. Ийм арга хэмжээ авахгүй бол ирэх онд инфляци 23 хувьд хүрч болзошгүй гэдэг урьдчилсан оношийг ч төв банк тавьчихсан байгаа.  Үнэндээ инфляцийн инерцийг саармагжуулахын тулд ийм арга хэмжээ авах нь төв банкны буруу биш. Тиймдээ ч Монголбанкны зүгээс төсвийн тэлэлт хэтийдсэнийг сануулж, олсон орлогоо макро бодлоготой уялдуулан зарцуулахыг хууль батлагчдаас хүсч байгаа юм. Өгсөн амлалтаа өрсдөө батлах уу, болих уу та нарын хэрэг хэмээн шахаанд оруулсан Засгийн газраас өргөн барьсан 2012 оны улсын төсвийг хийтэй, хийрхүү гэдгийг нь мэдсэн ч гэлээ УИХ-ынхан Монголбанкнаас өгсөн анхааруулга, тавьсан хүсэлтийг нь хүлээж авах нь юу л бол. Яг үнэндээ  “барагтайхан байгаарай” гэж ирээд л Монголбанкны гуйлтыг юман чинээ үл тоон ирэх сонгуулийн ирмэг дээр наашаа харж инээж, цаашаа харж ярвайж байгаад л ядарсан ард түмний сэтгэлгээн дээр хөөрхөн тоглолт хийхээ тэд мэдэхтэйгээ байгаа биз. Тиймдээ ч УИХ  тэлсэн, халсан төсвийг сүүлчийн бүрэн эрхийнхээ хугацаанд хэл амгүйхэн батлах нь  тун ч ойлгомжтой. Тэдний үлээсэн нурмыг гал болгон авалцуулахгүйн тулд Монголбанк ирэх жил бодлогын хүүгээ дахиад нэмж болзошгүй гэдгээ анхааруулаад байгаа юм. Монголбанкны захирлуудын зөвлөл өнгөрсөн сард хуралдаж бодлогын хүүгээ 0,5 пунктаар нэмэгдүүлж 12,25 хувьд хүргэснээ зарласан  агаад нь энэ нь ердөө энэ жилийн инфляцийн инерцийг саармагжуулах эцсийн арга хэмжээ. Он гарсаар Монголбанк бодлогын хүүгээ гурван ч удаа нэмсэн хэдий ч инфляцийн хувь тасралтгүй өөдөө өгссөөр л байна.

Мал олонтой Монголын эдийн засаг  махны үнэндээ сульдсаар л…

Монгол Улс  өнгөрсөн онд 31828.9 мянган толгой мал тоолуулжээ.  Хүн амынхаа тооноос  даруй арав дахин их гэсэн үг. Гэтэл инфляцийн өсөлт бууралтад нь махны үнэ голчлон нөлөөлж, өнөөдөр инфляци 10,5 хувьтай байгаагийн гурав хувийг нь махны үнэ дангаараа бүрдүүлж байгаа гэдгийг ч Монголбанкны Ерөнхийлөгч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд тайлбарлав.  УИХ төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа махны хангамжийн асуудалд анхаарлаа жаахан хандуулчих л юм бол хазааргүйгээр хязгааргүйд тэмүүлж байгаа инфляцийн инерцийг саармагжуулж болно гэдгийг эдийн засагчид зөвлөдөг.  Сая сая тараах бэлэн мөнгөнийхөө тал хэсгийг нь махны нөөц бүрдүүлэлтэд зарцуулчихвал, хүнээсээ 10 дахин илүү толгой малтай Монгол Улсын эдийн засаг инфляцийн өсөлтдөө дөрлүүлэхгүй байх боломжтой юм.

Монгол мал аж ахуйн орон гэгддэг. Гэхдээ жилээс жилд мах магнаг болсоор л. Энэ нь эргээд эдийн засгийн суурьт эсрэгээрээ үйлчилж, хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлсөөр л. Орон сууц, цахилгаан дулаан, талх тариа, гуриал будаа төмс, ногооны үнэ  өссөөр л байна.  Хэдийгээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж, тодорхой хэмжээний нөөц бүрдүүлдэг ч энэ нь инфляцийн өсөлтийг буруулах арга хэмжээ болж чаддаггүй. Харин ч нөөцийн мах худалдаанд гарангуут  махны үнэ бүр ч өсдөг нь худлаа биш. Засгийн газраас сая, сая төгрөгийн өглөг тараах нь үнэндээ инфляцид нөлөөлөхгүйгээр байлгая гэвэл махны хангамжийг сайжруулах Инфляцийн хувийн гуравны нэгийг эзэлж байгаа махны үнийн өсөлтийг хязгаарлаж чадвал, мөнгөний бодлого нь төсвөө сөрж давхихгүй болно гэсэн үг.

Хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэж…

Хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэсэн дуу байдаг байх аа.  Монголбанк яг ийм зовлонд уначихаад байгаа бололтой. Инфляци өсөөд л, зээлийн хүү буурахгүй. Зээлийн хүү буурахгүй болохоор жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй. Ажилгүйдэл ядуурал буурахгүй. Авсан арга хэмжээ нь эргээд иргэдэд эсрэгээгээ үйлчилдэг. Уг нь төв банк мөнгөний бодлогоо чангатгаж, инфляцийн өсөлтийг саармагжуулах гээд байдаг. Нөгөө талд нь бодлогын хүүтэй уялдаж зээлийн хүү нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрүүд сүйрчих гээд болдоггүй. Ёстой л хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг зовлон Монголбанкинд байна. Махны нийлүүлэлт сайжирч, үнэ нь тогтворжчих юм бол зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэнэ лээ. Аль хахир хавраар зарласан Ерөнхий сайдын зургаан хувийн хүүтэй зээлийг  ч гаргах боломжтой болчих гэсэн. Даанч мал нь өсөөд л махны үнэ нь нэмэгдээд л, инфляцийн инерци хурдлаад л иргэдийн амьдрал доройтоод л. Хэдийгээр ажилгүйдэл, ядуурал, ард иргэдийнхээ сэтгэлгээг зөөллөхийн тулд Засгийн газраас иргэддээ эх орны хишиг тарааж байгаа ч энэ нь загас барьж өгөх арга гэхээсээ илүү загасыг нь бариад өгч байгаатай л агаар нэгэн болоод буй юм. Арилжааны банкууд  нийт хуримтлуулсан хөрөнгөнийхөө 35 хувийг  зээлд гаргаж чадахгүй байгаа. Хэрвээ зээл сайн гаргавал хүү нь буурах боломжтойг  банкирууд ярьдаг. Гэтэл зээл гаргах гэхээр төв банк нь бодлогын хүүгээ чангатгах арга хэмжээ аьдаг нь асуудал үүсгэдэг бололтой.  Ямар ч байсан инфляци өслөө, ээ халаг гэж хэмээн иргэд уулга алдаж буй бол ирэх оны төсвийг инфляцийн өсөлтөөс болж танах нь утгагүй хэмээн эрхэм гишүүд үзэж байгаа юм байна лээ. Бодлогын хүүг чангатгах нь үнэндээ борчуудад халтай болохоос баячуудад огтхон ч нөлөөлгүй. Учир нь инфляцийн өсөлт, бодлогын хүүгийн чангаралт борчуудын идэх хоолыг баячуудад хуваарилах “ бактерлогийн зэвсэг” болдог гэнэ лээ. Амталтаа биелүүлсэн нэртэй өгсөн сая төгрөг нь сарын дараа өвөрт хэдээр үрчигдэж орж ирэхийн магадгүй аль хэдийн тооцчихсон, тоогоо бодчихсон яваа байлгүй. Бодлогын хүү чангатгах нь үнэндээ борчуудын төлөө гэх нь бас хаашаа юм. Биш гэх нь хаашаа юм. Хадны дунд хавчуулдагдсан халиуны зулзага шиг Монгол Улсын мөнгөний бодлогоо гэж.

Ж.Нямсүрэн

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car