Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаадаг. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоодог бөгөөд энэ жил 3 сая 400 мянга 750 төгрөг улсад төлөөд хааж болох аж. Энэ мөнгийг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, хоол хүнс, сум, галт хэрэгсэлд зарцуулдаг байна. Жилээс жилд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь дүйцүүлэн хаах мөнгөн дүнг нэмэгдэхэд хүргэж байгааг албаны хүн мэдээлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.