antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2013 Comments are off

“Ромео, Жульетта” мюзикл өнөөдөр тайзнаа амилна

нийтлэсэн Admin

мюзикл У.Шекспирийн “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжиг мюзикл хэлбэрээр Монголын тайзнаа өнөөдөр тавигдана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор албан ёсны эрхтэйгээр тоглох гэж буй “Ромео, Жульетта”-г “Сонгодог мюзикл” продакшны найруулагч Б.Лхагвадорж найруулж байгаа аж. Уг жүжгийг мюзикл хэлбэрээр Азид анх удаа тоглох гэж буйгаараа онцлог.

Францын нэрт хөгжмийн зохиолч Жерард Пресгурвичийн найруулсан аялгуугаар толилуулах мюзиклийн гол дүр Ромеод “A-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од тоглох бол Жульеттагийн дүрийг “Classic gem” хамтлагийн дуучин Б.Отгончимэг бүтээх гэнэ. Мөн өрлөг эхийн дүрд гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, хатагтай Капулетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр дуулахаас гадна 300 орчим уран бүтээлч уг мюзиклийг амилуулна.

“Ромео, Жульетта” жүжгийг А.Аюурзана монгол хэлнийхээ онцлогт тохируулан мюзикл хэлбэрт оруулж орчуулжээ. “Ромео, Жульетта” мюзикл “UB Palace”-т ганцхан удаа тоглох бөгөөд тасалбарын үнэ хосоороо 100 ам.доллар юм байна.

Эх сурвалж: shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car