antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2013 1 comment

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ

нийтлэсэн Admin

527-1353985362Элбэгдорж-zindaa.mnНийт сэтгүүлчид, цахим сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэгч иргэн-сэтгүүлчдэд

Монголчууд ямар нэгэн айдас хүйдэсгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж эхэлснээс хойш хорь гаруйхан жилийн нүүрийг үзэж байна. Гэхдээ энэ хугацаа хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрх юутай чухлыг ухаарч мэдрэх, гүн бат ойлгож ухамсарлахын тулд хүн төрөлхтний зарцуулсан зуу зуун жилтэй тэнцэхүйц үнэ цэнэтэй байлаа.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажсан хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчиллыг дархлаажуулах, нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, хүний эрхийг эрхэмлэн дээдлэх үйлсийн гол хөшүүрэг, амин сүнс юм.   Тийм ч учраас НҮБ тавдугаар сарын 3-ыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгохоор шийдвэрлэж, хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг эрхэмлэгч бүхэн энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Монголчууд бид ч бас энэ үйлсэд анхнаас нь оролцож дуу хоолойгоо нэгтгэсээр ирлээ.

Дэлхий дахин энэ жил “Үгээ хэлэхээс үл эмээх нь: Хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь” сэдвийн дор хэвлэлийн эрх чөлөөний өдрөө тэмдэглэж байна. Өдгөө мэдээллийн харилцааны технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх боломж харьцангуй өргөн дэлгэр болсон ч гэлээ үгээ хэлэхээс эмээх үзэгдэл байсаар, мөн хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд элдэв хэлбэрийн хаалт босго оршсоор байна. Үүнийг засч залруулах арга зам, гарцын талаар энэ өдөр дэлхий даяараа хэлэлцэж, монголчууд бид бүхэн ч өөрийн дуу хоолойгоо сонсгож байна.

Сэтгүүлзүй улам бүр иргэний шинжтэй болж, мэдээллийн шинэ хэрэгслүүдэд иргэдийн дуу хоолой хүчтэй байр суурь эзлэх боллоо. Аливаа мэдээ мэдээлэл, үзэл бодлоо түгээхийг хүссэн хэн боловч фэйсбүүк, твиттер, блогоор дамжуулан цахим ертөнцөд чөлөөтэй нэвтэрч байна. Энэ нь нэг талаас гайхамшигтай боломж, нөгөө талаасаа ёсзүй, хүнлэг байдал, өөрийгөө илэрхийлэх соёлын нарийн шалгуур гэдгийг ч бид өнөөдөр бас онцгойлон ярих ёстой.

Зөв мэдээлэл бол үнэт баялаг, бас шударга ёсны төлөө тэмцэлд дэм өгөх ер бусын хүч. Нийтлэг эрх ашгийг зөрчсөн, амин хувиа бодсон, хууль бус үйлдэл хийсэн, авлигад автсан, шударга үнэнээс айсан этгээдүүд л олон нийтээс бодит үнэнийг, зөв мэдээллийг нууцлахыг хүсдэг. Зөв мэдээлэл иргэдэд нээлттэй тэгш очих тусам нийгэм эрүүлжиж, хүчирхэгждэг. Монголын ардчилал үүний төлөө тэмцсээр ирсэн. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд бид энэ чиглэлээр чамлахааргүй хол алхжээ. Гэхдээ тайвшрах эрх бидэнд байхгүй. Өнөөдөр бид хэвлэлийн эрх чөлөөг илүү өргөн утгаар харж, үнэнийг ямар нэгэн айдасгүйгээр хэлэх эр зориг, иргэн хүн хэн байхаасаа үл хамааран үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх боломж, зөв шударга мэдээлэл нийгэм олон нийтэд ямар ч хаалт саадгүйгээр хүрэх нөхцөлийг төлөвшүүлэхийн төлөө хаа хаанаа хичээх хэрэгтэй байна.

Сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсад, иргэн-сэтгүүлчид, мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалан тэмцэгч бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2013 оны 5 дугаар сарын 3


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 03, 2013 5:50:28 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

antalya rent a car