antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2013 2 comments

Тулгуур төмрийг есөн давхраас унагааж хүний аминд хүрчээ

нийтлэсэн Admin

barilga_jpg1Барилгын компа­ниу­дын балаг эхэллээ. Нийс­лэлчүүд барилгын осол гэвэл хэн, хаана эр­сд­эв хэмээн би­түүхэндээ эмээ­дэг болж. Арга ч үгүй юм. Өнгөрсөн жил най­ман настай охин, 25-тай залуу гээд энгийн иргэд барил­гын гэнэтийн ослоор хор­воог орхисон. Тэд бүгд бусдын буруугаас болж цуг бусаар одсон юм.

Гэтэл энэ жилийн анхны харамсалтай мэдээг дуулгав. Баянгол дүүргийн III хороо Нарны гүүр, Энх­тайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-ын ба­рилгын ажлын үеэр уржиг­дар хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Ослын талаар сурвалжлахаар барилгын талбайг зорилоо.

 

1000 ОРЧИМ АЖИЛЧИН АЖИЛЛАЖ БАЙВ

 

Биднийг очиход барилга орчимд эл хуль, хүмүүсийн хөл хөдөлгөөн нам гүм байв. Ослоос үүдэж барилгын ажлыг зогсоосон бололтой. Харин харуул хам­гаа­лалтыг чан­гаруулжээ. “Хө­дөлгөөнт бай” хам­гаалалтын албаны­хан энд тэндгүй зогсч, хүн ойр­тохгүй байхыг анхаа­руулна. Барилгын дэргэд бетон зуурмагийн үйлдвэр ажилладаг юм байна. Тиймээс зуурмаг зөөгч хүнд даацын машин л хааяа орж харагдана.

 

“Нарны хороолол”-ын суу­рийг өн­гөрсөн жил тавь­­сан. Барилгад 1000 орчим ажилчин ажиллаж байсан томоохон хороолол юм. Энэ газарт 11 байр зэрэг босч байгаа. Он дамжин өрнөж буй ба­рилгын ажил энэ жилийн гуравдугаар сарын сүүл­чээс эхэлжээ. Нэг дор 11 байр боссон хэдий ч дахиад нэг байрны суурийг цут­га­сан бай­далтай байлаа. Ажилчдын хэлж байгаа­гаар барилгын гүйцэтгэл 40 орчим хувьтай, эхний ба­рилгууд оноос өмнө ашиглалтад орох бололтой. Барилгын ажил ч ид өрнөж байсан байна.

 

Хохирогч зургадугаар байрны барилга дээр ажилладаг байжээ. Тэрээр “Шинэ их холдолт” компа­нийн харьяат ажил­чин бөгөөд уг компаниас 100 орчим хүн байж. Осол уржигдар өглөө 9.30 цагийн үед болж, байрны дэргэд цемент зөөж явсан талий­гаачийн дээрээс гэнэтхэн л тулгуур төмөр унажээ. Барилгын есөн давхарт нь “Минимакс” компанийн ажилчид кранаар сапуд өргөж байснаа алдсан байна. Тулгуур төмөр 20 орчим кг жинтэйг ажилчид нь хэлж байна. Есөн давхрын өн­дөрөөс 20 кг жинтэй хатуу биет хүний тархин дээр унахыг тө­сөөлөхөд бэрх юм. “Хурд” компа­нийн барилгад орон нут­гийнхан голдуу ажил­ладаг. Талийгаач хө­дөөний иргэн байсан гэх. Тэрээр Сэлхэд амьдардаг. Да­руухан, бусдын үгээр бай­даг, янз бүрийн ааш гар­гадаггүй 40 гаруй насны эрэгтэй байж. Хамт ажил­лагсад нь хэргийн талаар “Өнгөрсөн намар Тэнгис кино театрын өмнөх ба­рилгын дэргэдүүр өнгөрч явсан залуу ха­рам­салтай­гаар амиа алдсан. Энэ хэрэг тэр явдлыг са­нууллаа. Хамгийн гол нь бусдын буруутай үйл ажил­ла­гаанаас болж дахиад л хүний амь эрсэдлээ” хэ­мээн харуусч байв. “Хурд” компанийн барилгын ажлын явцад харам­салтайгаар амиа алдсан энэ хохирогч анхных биш юм. Өнгөрсөн онд Хан-Уул дүүрэгт байр­лах “Хурд”-ийн “Рапид харш”-ийн барилгад ажил­­лаж байсан 26-хан настай залуугийн ажил­луулж байсан өргөгч кран хугарч амиа алдсан юм.

 

ХЭРГИЙГ НУУХЫГ ОРОЛДОВ УУ

Компанийн зүгээс ажилчдаа гурван хоног ам­раажээ. Гэвч хоёр­дугаар байранд нь 20 ор­чим хүн ажиллаж байлаа. Хам­гаа­лалтын албаныхан тэдэнд хатуу хяналт тавьж байна. Орж гарсан нэгнийг нь шалгаж, дотогш хэ­дэнтээ ярьсны дараа нэвтрүүлж байв. Ажилчдыг мэдээлэл өгөхийг хориг­лосон гэнэ. Хохирогчийг хариуцаж бай­сан “Шинэ их хол­долт” компанийн захир­лаас лав­лахад бас л таг. Гадагш мэдээлэл алдахгүй байхыг дээрээс чангаар үүрэгдсэн бололтой.

 

Ийнхүү барилгын компа­нийн балаг эхэлж байна. Өнгөрсөн жил барилгын ослоор олон хүн амиа алдсан нь нийс­лэл­чүүдийг айдаст автуулсан. Чанар, стандартын шаард­лага хангадаггүй барилгын компаниудыг хатуу дон­годлоо хэмээн нийслэлийн удирдлагууд энэ зунжин “пи-ар”-дсан. Гэтэл “Хурд”-ийнхан нэг биш нэлээн олон хүний эрдэнэт амийнх нь төлөө­сөнд ямар хариуцлага хүлээдэг нь одоо ч тодорхойгүй юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 01, 2013 1:31:06 pm )

    anhaarah topr alban baiguullaga alban tushaaltan gej bn uuuu

  • Anonymous (May 01, 2013 1:34:29 pm )

    durak gej

antalya rent a car