antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 Comments are off

Н.ЭНХБАЯР: БИ АЖЛАА ӨГЧИХСӨН. НЯМДОРЖ БАС ӨГЧИХ, ХАМТДАА ШАЛГУУЛЪЯ

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хоорондын зөрчил хурцдаж, бие биеийнхээ “идсэн уусан”- ыг хэвлэлээр дэлгэх болсон. Өөрийнхөө болон ах дүүсийнхээ нэрээр хувьчилж авсан хөрөнгөтэй нь холбогдуулж, УМБГ-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт сэжигт нээр шалган, тайлбар ава хаар зарлан дуудах хуудас өгсөн гэх мэдээлэл байна. Зарлан дуудах хуудсанд дурд санаар түүний тайлбар өгөх сүүлчийн өдөр өчигдөр байлаа. Гэвч өчигдөр Н.Энхбаяр УМБГ-т ирсэнгүй. Харин 15.00 цагт намынхаа нөхдийн хамт Монголын хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн хурал хийлгэлээ. Товлосон хуга цаанаасаа цаг гаруй хоцорч ирсэн Н.Энхбаярын сэтгүүлчдийн асуултад хариулс ныг товчлон хүргэе.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд хуулиар хамгаалагдсан эрх гэж байдаг юм уу. Та очиж мэдүүлэг өгөхгүй байгаа, цагдаагийнхан таныг шахаж байгааг таны эрхийг хамгаалсан ямар заалт гэж ойлгож болох вэ?

-Сүүлийн долоо хоногт Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын асуу дал олны анхаарлыг татах боллоо. Энэ бол дөнгөж эхлэл. Цаа шид үйл явдал үргэлжилнэ. Албан тушаалтан эрх мэдлээрээ далайлгаж, шударга зүйлийг нухчин дарж, шударга бусыг ноёлуулдаг тогтолцоо бий болсон эсэхийн шалгуур нь энэ гэж би бодож байна. Энэ асуудал яригдаж эхэлсэнд би маш их баяртай байгаа. Үнэ хээр алдаж, эндсэн байвал би хариуцлагаа хүлээе. Харин алдаагүй байхад улс төрийн зо рилгоор хүнийг, намыг дарах гэж хууль зөрчиж байгаа бол энэ үйлдлийг таслан зогсооё. Миний бие рүү халдвал хуу лийн дагуу хам гаалах үү рэгтэй Төрийн тус гай хамгаа лалтын газрын хү мүүс бий. УИХ-ын гишүүд шиг халдашгүй дархан байдал надад байхгүй. Буруу, зөрүү зүйл хийсэн бол шалгуулахад бэлэн. Харин буруу зүйл хийгээгүй бол яах юм бэ. Буруу зүйл хийгээгүй гэдэгтээ би итгэлтэй байгаа. Харин эрх мэдлээ ашиглаад буруу зүйл хийсэн хүн нь албан ту шаалынхаа шүхэр дор нууг даад байгаа юм биш биз. Тухайлбал, Ц.Нямдорж. Тэрбээр өөрийгөө түрээсийн байранд амьдарч байгаа гэж хэлж байгаа. Үүнд итгэл төрөхгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн шилдэг онигоо бол Ц.Нямдорж түрээсийн байранд амьдарч байгаа гэх яриа. Хоёр дахь том онигоо бол Ц.Нямдоржийн хүүхдүүд барьцааг үй зээл авч тус бүр нэг сая долларын үнэтэй байр барьж байгаа нь. Энэ онигоонуудыг сонсоод инээлдээд өнгөрөх биш, харин тусгайлан шалгая.

-Танай намынхан Ц.Нямдорж сайдын хууль зассан асуудлыг сөхөж шалгуулъя гэж байна. Тухайн үед та Ерөн хийлөгч байсан. Энэ тухай өөртэй нь ярилцаж байгаагүй юм уу?

-Манай хүн сайн хуульч гэж харагдаж, албан тушаалдаа эрдэх дуртай. Би тухайн үед нь зохисгүй зүйл хийж. Янз бү- рийн давхар санаа агуулаагүй, засварууд хийж гэж л бодож бай лаа. Гэтэл мань хүн улс төр, эдийн засгийн тодорхой ашиг сонирхлоор энэ засваруудыг хийсэн нь харагдаж байна. Тухайлбал, Татварын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, ба талсан томъёоллоос шал өөрөөр буюу хэлэлцэгдээгүй асуудлыг хуульд оруулж, татвараас чөлөөлөхөөр болгосон байгаа. Үүнийг Үндсэн хуулийн цэц нэмэлт оруулж ирж зассан байна гэдгийг тогтоосон. Би нарийн томъёоллыг санахгүй нь. Бохирын хоолойн шугамын үйл ажиллагаатай хол богдуулан за рим тоног төхөө рөмжийг гадаадаас оруулж ирдэг юм бай на. Түүнийг нь УИХ-аар хэ лэлцээгүй байтал тат вараас чө лөөлөхөөр заалт оруул сан байгаа юм. Ц.Нямдорж яа гаад бохирын хоолойн тоног төхөөрөмжийг татвараас чөлөө лөхөөр бодов, үүний цаана ямар ашиг сонирхол байв гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Авлигатай тэмцэх газрын тухай хуулийг баталж байх үед АТГ хэний ч хараат бус, шударга ажиллана, тайланг нь УИХ сонсоно гэж заасан. Авлигад хамгийн их өртөмтгий хүмүүс УИХ-д байдаг гэж үздэг учраас тус газрыг УИХ-аас хараат бус байхаар тусгасан юм. Сонсоно гэсэн томъёоллоор санал ху раасаар байтал Ц.Нямдорж тай ланг хэ лэлцэнэ гэж зассан бай гаа юм. Сонсоно, хэлэлцэнэ гэ дэг чинь шал өөр ойлголт. Хэлэлцэнэ гэж зассан нь тус газарт тойруу замаар нөлөөлнө гэсэн утгатай. Өөрийнхөө нөлөөнд оруулахыг оролдсон гэж хэлж болно. Сонгуулийн хуульд томсгосон тойргоор 76 гишүүнийг сонгоно гэж байснаас томс госон гэдэг үгийг нь авч хаясан.

-УМБГ-аас сэжигтнээр татсан гэх тогтоолыг танд танилцуулсан уу. Та яагаад УМБГ-ын байцаагчид мэдүүлэг өгөхгүй байгаа юм бэ?

-Тийм зүйл огт танилцуулаагүй. Буруу зүйл хийгээгүй гэдэгтээ би итгэлтэй байна. Би ажлаа өгчихсөн. Нямдорж бас ажлаа өгчих. Хоёулаа хамт шалгуулъя. Ц.Нямдорж цагдаагийн байгууллагын дээр байгаа цагт түүнийг цагдаа нар шалгахгүй. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд учраас худлаа шалгана. Түүнээс айна, эсвэл ямар нэгэн нөлөөлөлд нь автана. Намайг, МАХН-ыг буруутгах гэсэн Ц.Нямдоржийн дэглэсэн жүжигт гол болон туслах дүрд би тоглохгүй. Өнөөдөр Ц.Нямдоржийн захиалгаар цагдаагийн байгууллага хууль зөр чиж байна. Энэ нь сүүлийн үеийн үйл явдлаас харагдаж байгаа. Хэргийн нууцыг задлах ёсгүй. Гэтэл цагдаагийн байгууллага түүний захиалгаар задалж байна. Би үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй, энэ бусармаг хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох болно.

-Та бүхэн Ц.Нямдоржийн байшинг барьж байсан хоригдол нас барсан асуудлыг сөхөж тавиад байгаа. Гэтэл манай барилга биш гэж тэр ярьж байна. Тийм зүйл болсон гэдгийг батлах баримт бий юү?

-Манай хүн хоригдол нас барааг үй гэж яриад байгаа. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Ц.Нямдорж орж ирээд “Хоригдол нас барж, золгүй явдал боллоо” гэж хэлсэн шүү дээ. Би тэр үед түүнийг буруутгах гэж бодоогүй, ямар үйл явдал болсныг тогтоогоорой гэсэн. Гэтэл одоо төрөл арилжсан юм шиг, “Ш.Сайхансамбуугийн захын дэргэд барилга барьж байсан хоригдол нас барсан” гэж улайм цайм ярьж байна. Би байгаагүй бол хүн бүрийг хуураад өнгөрөх нь. Би байгаа цагтаа Ц.Нямдоржийн мартсан болгоныг сануулах болно. Түүнээс гадна Ц.Нямдорж Хятадын тагнуул мөн үү биш үү гэдгийг тогтоох хэрэгтэй. Дуу лиан дэгдээчихээд байх үед Баатар генерал улсын нууц задруулсан хэргээр ял шийтг үүлсэн.

-Танай намынхан бас “Мөрийтэй тоглоомын газарт зөвшөөрөл олгосныг шал гах ёстой” гэж байна. Хэзээ, хэнд, ямар зөвшөөрөл олгосон юм бол?

-Монгол Улсын хуулиар мөрийтэй тоглохыг хориглосон. Түүгээр зогсохгүй Казиногийн тухай хуулийг ч хүчингүй болгосон шүү дээ. Гэтэл Ц.Нямдорж хэнд ч мэдэгдэлгүй зөвшөөрөл олгосон байдаг. Би УИХ-ын дарга байхдаа, дараа нь Ерөнхийл өгч болчихоод ч үүнийг нь мэдээгүй байсан. Автомат тоглоомын газар олноор байгуулах зөвшөөрөл олгочихсон байдаг. Би Ерөнхийлөгч байхдаа Ерөнхий сайд М.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нарт хэлж байж хаасан. Гэтэл дараа нь Ц.Нямдорж спорт покер гэж юм гаргаж ирсэн. Ямар юмных нь спорт байх вэ дээ. Адилхан л мөрийтэй тоглоом шүү дээ. Ямар ашиг сонирхлоор энэ хүн зөвшөөрөл олгосон байна вэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Шударга царай гаргаж, өөрийнхөө шударга бус зүйлийг хаацайлуулахын тулд намын дарга, Ерөнхий сай дын нөмөрт хоргоддог үе чинь өн гөрчихжээ, Нямдорж минь. Одоо наад багаа хуулж аж лаа өг, надтай хамт, бусад хү мүүстэй хамт шалгуулчих. Ажлаа өгч шалгуулахгүй бол дээр ярьсан зүй лүүдийг хий сэн байна гэдгээ ба талж байна гэсэн үг. Цаашдаа ийм Хууль зүй, дотоод хэргийн сайдаас салах болно.

-Та цагдаагийн байгууллагад итгэхгүй байна гэсэн. Харин прокурорын байгууллагыг хэрхэн дүгнэж буй бол?

-Би тус байгууллагад эргэлзэж байгаа.

Г.ЦОЛМОН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car