antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2011 Comments are off

Долоон тэрбум дахь иргэн хэзээ төрөхийг тогтоох боломжгүй гэв

нийтлэсэн Admin

НҮБ-ын мэдээлснээр манай дэлхийн долоон тэрбум дахь иргэн өнгөрсөн даваа гаригт буюу өнгөрсөн сарын 31-нд мэндэлсэн гэнэ. Одоогийн байдлаар олон улсын “Plan International” байгууллага Энэтхэгт төрсөн охиныг дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн мэдэгдлээ. Гэтэл Филиппиний Манила, ОХУ-ын Калининград хотод ч төрсөн хүүхдүүдийг энэ “цол”-д дэвшүүлж байна.

НҮБ-ын Хүн ам зүйн агентлагийн мэргэжилтэн Герхард Хейлигийн хэлснээр яг хаана, хэзээ долоон тэрбум дахь иргэн мэндэлснийг одоохондоо тогтоох боломжгүй гэнэ. Дэлхий даяар хүн амын нэгдсэн тооллого явуулж байж дээрх тоог яг таг гаргах боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж буй аж. Түүнээс гадна улс орон бүрт хамгийн сүүлд явуулсан хүн амын тооллого зохион байгуулалт муутай болсноор дүн нь алдаатай гарах, хэлбэлзэх магадлал бий гэнэ. Үүний зэрэгцээ АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэргэжилтнүүд дэлхийн долоон тэрбум дахь иргэн ирэх оны гурав, дөрөвдүгээр сард төрнө гэж мэдэгдлээ.

Долоон тэрбум дахь хүнийг НҮБ-аас тодруулж байгаа нь сүүлийн жилүүдэд хүн ам хэрхэн өссөнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой гэнэ. Сүүлийн 13 жилийн хугацаанд дэлхий даяар нэг тэрбум орчим хүн мэндэлсэн аж.

Х.ОД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car