antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2013 8 comments

Улстөрийн өвгөчүүл

нийтлэсэн Admin
527-1367285524middleОн жилүүд хийсч ирээд нисэн одох юм. Олон учрал дэргэж ирээд, замх­рах юм. Өчигдөр байсан гэгээн хүмүүн өнөөдөр үгүй. Үзтэл  нүд­­ний  өмнө амьдрал  ху­­­вир­саар. Бүхий л биеэ­рээ гэгээн сайхныг хү­сэмж­лэвч нэгэн насны амьдрал алдаа, онооны дэнсэн дунд эргэлдсээр л.
Өглөөдөө баян, оройдоо хоосон амьдрал минь эргэж тэ­рүүхэн зуур өөрийгөө ч танихгүй бол­­­тол бужигналдсаар. Са­­­рын талд нь амьдрал залгуулах цөөн хэдэн төг­рөг шиг зугуухан амьд­рал минь  хөвөрсөөр л.
Саяхан даа. 20 жилийн өмнө Р.Гончигдорж, Б.Лам­жав, П.Улаанхүү, А.Ганбаатар нарын яриаг сонсож  социал демократ үзэл гээч нь хаашаа ч хазайж хэлбийдэггүй, алтан дундаж онол юм байна хэмээн яг таг дагаж мөрдөхөөр андгай тангараг тавих шахуу юм болж  байж билээ.
Нэхээсгүй эдлэлийн үйлд­вэрт  норм­чин  ажил­­тай  хэдэн нөхөд минь бүгдээ­рээ  шахуу МСДН-ын  гишүүн  болж Б.Баабарын гар бич­мэлийг дамжуулан ун­шиж  явсансан. Тэг­тэл өнөө­дөр аядуу  зөө­лөн, учир ухаантан социал де­мократ ах нар урваж шар­вах, худал хуур­магийн хамгийн шилдэг жи­шээг үзүүлэх болов.
Гадаадын нууц данс нь илэрч мон­голын улстөрд байх эсэх нь яриг­даж байгаа нэгнийг  гэзэг их үст Р.Гончигдорж гишүүн өмгөөлөн хам­гаалж, учир нь үл ойлгогдох баахан нур­шуу нялуун үгээр хаа­цайлах нь монголын  улстөрийн өнөөдрийн нүүр царайг илэрхийлж, урам хугална.
Ер нь буурал суусан гэзэг үсээ сур сүлжин гөрөөлсөн Р.Гончигдорж тэр­гүүтэн монголын улс­төрд зайгаа тавьж өгөх цаг хэдийнэ болсон санагдана. Одоо түүнээс шинэ соргог санаа, улс­төрчийн зоригтой шийдэл гарахгүй. Тэр олон жил хууль батлалцсан турш­лага, дэндүү их уншсан цаасныхаа хэрээр баахан  нуршиж л чадна.
Харин өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа ХХI зууны монголын  амьд­ралд хэ­рэг болох хууль батлах, улстөрийг со­­нир­холтой, амьд болгон  хөл нийлэн алхах зэрэгт үнэхээр хоцрогджээ.
Улстөрчийн хувьд  өвгөрч, шинэ сор­гог са­­наа гаргах талд ма­руу­­­хан болжээ. Ганц Р.Гончиг­дорж ч биш. Ц.Ням­дорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан гээд нас­тай­чууд “за би болъё доо” гээд тэт­гэвэртээ гар­­вал түмэн олны хүндэт­­­гэлийг хүлээх нь дам­­­жиггүй.
Монголын ул­с­төр яг одоо уйтгартай бай­на. Нэгэн хэвийн хөг­шин сэтгэхүй хаашаа ч гарах газаргүй болтол нь хүлчихжээ. Улстөрчид нь хөгширчээ.   Өнгөрсөн, одоо   ирээ­дүйг  бүүр түүр­хэн бод­моглоход  иймэрхүү  нь л санаг­дана. Алдаж асгар­сан, мартаж саар­магжсан нь  илүү олон л байгаа.
Гээд саяв­тархан харван орж ирсэн санаа бодлоо тантай хуваалцалгүй бо­лох­гүй нь. Монголын улс­төрд залуу сэтгэхүй, цус  сэл­бэлт давын өмнө хэрэгтэй бол­жээ.  Улстөрч  өвгө­чүүл тэтгэвэртээ гарах цаг нь болж.
Д.Түвшин
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 30, 2013 10:40:05 am )

    Uneh yg helsen baina

  • Anonymous (April 30, 2013 10:57:27 am )

    Tuvshingiin aav kheden nastai ve.Khvniig khogshnoor ni ikh duuddag khvn ter nasiig vzdeggvi yum bilee dee diilenkhdee.yum bichdeg khvn gej ooriigoo vzej baigaa bol ter khemjeendee setgej avirladag baikh kheregtei dee

  • Anonymous (April 30, 2013 1:42:35 pm )

    YAG GOY HELLEE. nEEREE TUVSHINGYN AAV HEDTEI VE?

  • Anonymous (April 30, 2013 2:58:17 pm )

    gonchigdorj ahaa naad gezeg ysee ynzlaj boldogyi ym uu daa toriin alband baij zaahan soeltoi bail daa muuhai gej ene oir dotniihon hymyys helj yridagyi ym uu daa

  • Anonymous (April 30, 2013 5:59:27 pm )

    gonchigdorjtonguut zaigaa tavi. tany heriin nastai ch shudarga, daichin humuusiig heleegui um shu. tan shig moliichihson humuus hereggui! ta shodon gezgee imreed, hamryn tamhia tataad, huuhduuded surgaal ugee heleed yavbal deer.

  • Anonymous (April 30, 2013 8:15:12 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (May 01, 2013 2:48:36 pm )

    УИХ-д байгаа 50-аас дээш насныхан зайлаачээ

  • Anonymous (May 02, 2013 11:36:49 am )

    Яалаа гэж дээ,наадуул чинь болж өгвөл гавъяагаа яриад л суугаад байх бодолтой.Гэхдээ хууль тогтоогч гэж мэргэжил албан бусаар байдаг,ихэнх оронд олон жил парламентад сууснаар нь үнэлдэг явдал бий.Хаирн манай хууль тогтоогчид жинхнээрээ мэргэшихгүй,улс төрийн тоглоом болоод байгаа нь тэднийг тэтгэвэрт нь гараасай гэж хэлэхэд хүргэж байна.Үүнд энэ хоёр эрхэм зүй ёсоор орно.

antalya rent a car