antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2013 22 comments

“Хурд” компани “Суруга Монгол”-ын эзэмшил газрыг дээрэмдэж иргэдийн тав тухыг алдагдуулж байна

нийтлэсэн Admin
527-1367198735middleХотын “А” зэрэглэлийн буюу ний­тийн эзэмшлийн талбайд барилга барьж мөнгөө арвижуулдаг нөхөд УИХ-д бий. Тухайлбал “Хурд” компани бидний сайн мэдэх “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн ха­шааны зүүн хэсгийг луй­вар­дан авч нэлээд хэрүүл шуугиан тарьж байсан.
Тиймээс нийслэлд   өд­гөө  “Хурд”  ком­панийн барилга  хаа сайгүй л сүндэрлэх болсон нь олон хүний анхаарлыг татсаар байгаа юм. Өнгөрсөн жил “Суруга Монгол” ком­панийн Япон захирлыг манай нөлөө бүхий улстөрчид хар тамхины хилс хэрэгт гүтгэж түүнийг “аавынд” илгээх дөхсөн.
Тэгвэл энэ удаа “Суруга монгол” компанийн эзэмш­лийн газрыг  “Хурд” компани өөрийн болгож олон давхар барилга барихаар иргэдтэй багагүй тэмцэл өрнүүлээд байна.
Хамгийн гол нь эл газрыг ямар арга замаар авсныг оршин суугчид болон иргэд гайхаж  байна. Уг нь хэл ам таталж буй Япон хорооллын газар нь хоёр улсын хооорондох хэлэлцээрээр  хийгдсэн гэсэн.
Гэтэл  чухам яагаад тус компанийн  мэдэлд орчихсон нь ийнхүү хүмүүсийн гайх­ширлыг төрүүлж олны анхаарлыг татаад байна. Эл газрын асуудлаар Хан-Уул дүүргийн XV хороо­ны нутаг дэвсгэрт орших “Дөрвөн улирлын цэцэрлэг”  хорооллын оршин суугчид  өнгөрсөн баасан гарагт “Хурд” ХХК-тай багагүй мар­гаан дэгдээжээ.
Тодруулбал “Хурд” ХХК  тус  хорооллын  замын урд талд байдаг бусдын эзэмш­лийн талбайд 22 давхар бүхий 10 мянган айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр нүсэр том тех­никүүдийг  хэдийнээ оруулж оршин суугчдын тав тухыг алдаг­дуулж эхэлжээ.
Дээрх хорооллыг барьсан “Суруга Монгол” компани  анх оршин суугчдад байраа зарахдаа “Зураг төлөвлөлтөд байгаагаар байрны эргэн тойронд   ямар ч  өндөр ба­рилга байгууламж барих­гүй. Ха­рин газар  хөд­лөлтөөс урьдчилан  сэргийлж тал­байд зөвхөн намхан байр буюу хауснууд барина” гэсэн зураг төсөлтэй байжээ.
Гэтэл өдгөө дээрх  зураг төлөвлөлт өөрчлөгдөж 22 давхар орон сууц  сүндэр­лэхээр болжээ. Оршин суугчид тус хо­рооллын  байрыг  худалдаж авахдаа орчин нь чөлөөтэй, агаар нь харьцангуй цэвэр, байгалийн үзэсгэлэнт дүр зургийг  л чөлөөтэй харж  байх гэж худалдаж авсан юм гэж хэлж байсан юм.
Гэтэл одоо “Хурд” компанийн 22 давхар байр ашиглалтад орвол  оршин суугчдад юу ч хараг­дахгүй болох аж.  Иймд оршин суугчид эсэргүүцэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд албан тоот илгээж тус барилгын ажлыг зог­соож өгөхийг хүссэн байна.
“Хурд”-ыг чухам ямар замаар энэ их хэмжээний газрыг гартаа оруулав гэдэг нь хачирхалтай. Уг асуудлын талаар тус хорооллын оршин суугчдтай уулзахад “Манай хотхон жижигхэн гурван байртай. Та бүхний харж байгаа уг газарт зөвхөн хаусууд босох төлөвлөгөөтэй байсан юм.
Гэтэл манай хорооллыг барьсан “Суруга Монгол” компанийн захирал “Хурд” компанид ийм том хэм­жээний газар зарсан байна. Анх бид уг хорооллын бай­рыг  худалдаж авахдаа ор­чин, үзэгдэх харагдах бай­дал гээд олон талаас нь судалж байж сонгож  авсан.
Бид  өнгөрсөн   долоо хоногт Хотын дарга Э.Бат-Үүлд   албан  бичиг  явуу­лахдаа нэг л зүйлийг анхаа­рахыг хүссэн. Түүндээ “Бидний амьдарч буй хо­­­рооллын анхны төлөв­лөлтийг өөрчлөхгүй хэвээр хадгалан, оршин суугчдын амьдарч буй орчны чанарт сөргөөр  нөлөөлөх ямарваа нэгэн үйл ажиллагаа  явуу­лахыг хориглож, улмаар тус хорооллын анхны тө­лөв­­лөлтөөс өөр барилга бай­гууламж барихыг таслан зог­соож өгөөч”  гэж хүссэн.
Харин бидний явуулсан санал  гомдлыг хотын дарга хүлээж аваад “Хурд” ком­­­­панийн барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс / өчиг­дөр/ эхлэн түр хугацаа­гаар зогсоох шийдвэр гаргасанд оршин суугчид бид баяртай байна. Манай хороолол газар хөдлөх хам­гийн  ма­гад­лалтай,  аюултай бүс гэгддэг.
Гэтэл “Хурд” компани иргэдийн аюулгүй байдлыг хангах биш зөв­хөн өөрсдийн халаасанд орох гэж буй өндөр үнийг иргэдээс дээ­гүүрт тавьж болохгүй бай­маар юм.
Мөн Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар сонгогдсон тойргийн иргэдэд нь ийм хүнд асуудал тулгараад бай­хад өдий болтол мэдээгүй байна гэж баймааргүй юм.
Анх бидний саналыг авахдаа иргэдтэйгээ ойр ажил­лаж санаа бодлыг нь сонсож хамтарч ажиллана гэж байсан. Гэтэл  өнөөдөр харагдах ч үгүй байгаад ха­рамсч байна. Нөлөө бүхий улс­төрч хүний барилга гэ­хээр хэнд ч захирагдахгүй байдаг нь харагдаж байна.
Тухайлбал хотын даргын захирамж нь гараад төрийн цагдаа ирж барилгын ажлыг зогсоох гэхэд “Бидэнд тэр хууль,  хотын   даргын шийд­вэр ха­маагүй” гэж хэлээд ажлаа үргэлжлүүлээд байх юм билээ. Нэмэлт цагдаа нар дуудсаны хүчинд ажлаа зогсоолоо шүү дээ.
 Тэгээд ч эл газрыг Япон захирлаас бараг л дээрэмдэж авсан тухай олон хүмүүс ярих юм билээ. Бид уг газартай хол­боотой баримтыг заавал илрүүлэх болно. Үүнд бидний үр хүүхэд болон амьдрах таатай орчин гээд олон зүйл нөлөөлж байгаа учир  бид тэмцэж байгаа юм.
Ер нь “Суруга Монгол” ком­панийн захирал “Хурд” компанид урд газрыг зарсан ч юм уу дээрэмдүүлсэн  үгүйг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.   Тиймээс л тус ком­панийн ажилчид “Бид өөрсдийн худалдаж авсан газраа юу хийх нь бидний дур”  гэж аашилж байгаа нь хуульд хэр нийцтэй юм бол доо.
Бид ямартай ч эцсээ хүртэл энэ газрын төлөө тэмцэнэ. Анх бидэнд үзүүлж байсан төлөвлөлтөөрөө л байх ёстой гэдгийг дахин хэлмээр бай­на” гэлээ.  Ер нь “Хурд” компани барилгын  ажлыг  эхлүүлэх­дээ ямар ч зөвшөөрөлгүй эх­лүүлдэг  олон  баримт  бий.
  Яг энэ жишгээр тус хо­рооллын урд талбайд сүндэр­лэх гэж буй барилга нь ямар ч зөв­шөөрөлгүй  байсан гэд­гийг оршин суугчид хэлж байсан юм. Энэ мэтчилэн  “Хурд”-ын барил­гатай хол­боотой олон таагүй  явдлуудын  нэг  нь  барь­сан барилга нь тогтоосон метр квадратдаа  хүрдэггүй, байнга 2-5 метр квадрат дутуу байдгаас болж худалдан авсан иргэд хохирсоор бай­­­­гаа.
Төв цэнгэлдэхийн ойрол­цоох “Рапид харш” гэ­сэн гоё нэртэй барилгууд ашиг­лалтад ороод удаагүй байхдаа тааз, булан тохой нь мөөгөнцөрдөж, дээврээс нь дусаал гоожих зэргээр оршин суугчдын тав тухыг алдагдуулж байсан нь саяхан.
Зарим эх сурвалжийн мэ­дээлж буйгаар “Суруга Монгол”-ын их хэмжээний  газрыг эртнээс манай нөлөө бүхий улстөрчид авахыг санаархаж  Япон захирлыг нь янз бүрээр дарамтлаж байсан аж. Тиймээс энэхүү  газрыг өнгөрсөн жил өөрс­дийн болгож авсан тухай мэдээлж байсан.
Тэгэхээр   томоохон ар талтай гэгдэх “Хурд” компанийн даварсан үйлдлийг  зогсоох эрх дарх­тан Шинэч­лэлийн Зас­гийн газарт бай­на уу.  Бид дараагийн дугаартаа  “Хурд” компани  ямар нэр бүхий улс­төрчидтэй нийлж тус газрыг хэрхэн авсныг эрэн сурвалжилж  да­раагийн дугаартаа  баримт­тайгаар дурдах болно.
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (April 30, 2013 10:55:51 am )

    Сонин юмаа..Хэлэх ч үг олдохгүй сда..

  • Anonymous (April 30, 2013 11:41:44 am )

    Ene choijilsuren gej harahad maanagduu,zongorduu yum shig hodoonii gar mongo taraaj 2 udaa ih hurald garlaa,dahiad hunii gazar deeremdej barilga baridag ni notlogdloo.Yasan towogtei hun be.

  • Anonymous (April 30, 2013 11:41:44 am )

    Ene choijilsuren gej harahad maanagduu,zongorduu yum shig hodoonii gar mongo taraaj 2 udaa ih hurald garlaa,dahiad hunii gazar deeremdej barilga baridag ni notlogdloo.Yasan towogtei hun be.

  • Anonymous (April 30, 2013 1:34:15 pm )

    Hurd zvgeer l dawhar dawhar ambaar baridag .teriig hudaldan awch bgaa teneg hvmvvs shv. Hairan mungu.Hurd bol uwul barilgaa baridag ider 9 iin hvitend barisan barilga chanariin huwid yamar bh ni oilgomjtoi .

  • Anonymous (April 30, 2013 1:41:07 pm )

    Hurd bol hurdan l barina uur yu ch hiij chadahgvi baahan hvn vheed svns ni horogdson svnstei baishin baridag compani

  • Anonymous (April 30, 2013 1:46:03 pm )

    Hurd sunu sunu japanuudaar bariul chanartsi gants horoolol bosog l de yagaad dandaa neg hewiun bugs ergeh zaigvishambaarsan yumand amidrah estoi yum bee

  • Anonymous (April 30, 2013 1:47:20 pm )

    Yanaa hurd horoolold bair awsan deed ailiin zodoon sex sonsogdood lai bolj bnaa

  • Anonymous (April 30, 2013 1:48:04 pm )

    Sex hiij bgaa ni bas sonsogdood bhiimaa vnen muu barilga bnaa haramsaj bna

  • Anonymous (April 30, 2013 1:48:58 pm )

    Hurd chin ugaasaa chanargvi bohir yum hiidegeeree aldartai shv de

  • Anonymous (April 30, 2013 1:50:33 pm )

    Hurdad bair awuul svns ihtei gedgiig anhaar udur tutam barilga deerees ni hvn unaj vhdeg svns vvrelsen gazar

  • Anonymous (April 30, 2013 3:21:26 pm )

    Surugaagiin bairnii m2 uniig khumuus ta nar medekhuu, barilgiin une khoorogdoj baigaa tus companyas gazraa avtsgaaya, yamar yuniikh ni zasgiin gazar khoorondiin gereegeer avsan baigag yum, khutsvaa, khogiin Khurdad ch gazar buu ogo, ymar ch khariutslaga baikhgui, yostoi l barilgiig khurdan l barikhaas tssashgui

  • Anonymous (April 30, 2013 5:37:48 pm )

    Хурд амжилт, самурай нараас газраа дарамтлаад ч болтугай авсан нь дээр

  • Anonymous (April 30, 2013 6:14:37 pm )

    ene japan town garuud yasan ch ih mongotoi n zahialgaar bichuulsen ene niitlelee yamarch olon site deer taviuldagiin,ta nariin tav tuh iig aldagduulna gej yu baidgiin zamiin urd nileen hol zaitai gazar barih gej bgaa,oor olon hun bairtai bolno biz zov sh de,tegehgyi bol naad suruga chin hichneen jil bolhod 3 han l baishin barisan,getel yamar aimshgiin tom gazartai bilee

  • Anonymous (April 30, 2013 8:10:39 pm )

    Энэ үнэхээрийн бузар хуйвалдаан дээрэм болсон.Өнгөрсөн хавар ардчилсан нам засгаас гарангуут олон бузар зүйл хийсний нэг. Энэжлыг гардсан хулгайч бол Сү.Батболд, Нямдорж, Чойжилсүрэн нар. Нямка японыг шоронд хийж сү шийдвэр гаргаж луйварчин Чойжилсүрэнд өгсөн байна. Энэ байрнууд дээд зэргийн чанартай байр болсон. Анхны төлөвлөлтийг өөрчлөх л юм бол Хурдын өмчийг устгана гэдгийг заналтайгаар мэдэгдэж зохион байгуулалтанд орсноо мэдэгдэж байна. 4 улиралын цэцэрлэг хотхоныхон

  • Anonymous (April 30, 2013 10:34:37 pm )

    ysn aihtar luvarchin be, gaihmaariiin

  • Anonymous (April 30, 2013 10:59:47 pm )

    ene choijilsuren gej luivarchind huuli uilchildeggui um baihdaa hotiinhon ene hudoonii hulduud arai malluulj gazraa bulaalgahgui bizdee. bathishig gej nsp giin zahiral bas neg uvsiin luivarchin bolimoor umaa

  • Anonymous (May 01, 2013 1:02:26 am )

    chadaj baigaa yumand arga alga chi haanhiin archaagui novsh be he he

  • Anonymous (May 01, 2013 1:15:01 am )

    Japan towniihan bayaan bayan . Lunzgar garuud garsj ni nil lexus 570 ehnervvd ni svvliin veiin lx rx 350 . Benz bmw geed aimaar aimaar bayakuud tend l bn

  • Anonymous (May 01, 2013 8:39:11 am )

    Манайхан та бид хэзээ энэ тамын тогооны үлгэрээс салах юм бэ? Хэн нэг нь юм хийх гэхлээр нь тал талаас нь боргоогоод барьж идчих гээд байх юм. Байр орон сууц баригдвал ард түмэнд хэрэгтэй юм бишүү? би хурдын байранд 2 жил амьдарч байна сайхан байр шүү.

  • Anonymous (May 01, 2013 10:00:54 am )

    Нямка+ чойжилсүрэн+ хотын газрууд+ хурдын байрууд+ нүүрс+ ачааны 300 аад машинууд энэ бүхэн үнийн дүнгээр тэрбум доллар давах байхооооо

  • Anonymous (May 01, 2013 12:04:08 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАН, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (May 01, 2013 5:07:21 pm )

    Enkhtaivnii guurnii zuun hajuud dongoj ashiglaltand orson Apartment Kh geh hurdiin neriin huudas bolno gesen bairand gomdoltoi bn.
    1/ Ariun tsevriin oroonoos bainga omhii unertene
    2/ shal hondiirson, muu shahsan
    3/ vann, jorlon muutai, boglordog, amarhan hir boldog
    4/ 1 davhariin ailuud ni shineer ni tsonhoo evdej bugd haalga gargasan, zambaraagui, hynaltgui
    5/ orchindoo nogoon zuleggui, shoroo toosondoo barigdsan
    6/ Management muutai, 1 yum asuuhaar manaih bish tedniih hiisen geed olon tiishee butsaadag
    7/ hugatsaanaas hagas jil ongorch baihad buren duusaagui, tolovlolt management muutai company bn!

antalya rent a car