antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2013 26 comments

Н.Энхбаярыг эмчлэх эмч Монголд байхгүй гэж үү

нийтлэсэн Admin

enhbayaraaaЕрөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ сарын 26-ны өдөр Улсын ерөн­хий прокурорын газар, Эрүүл мэндийн яам, ШШГЕГ-ын газрын удирдлагуудад хүсэлт илгээсэн.

Н.Энхбаяр уг хүсэлтдээ “Мэргэжлийн эмч нар гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт  гаргасныг харгалзан үзэхийг хүсч байна” гэсэн байна. Тэр­бээр мөн Мэргэжлийн эмч нарын комисс удаа дараагийн дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Үүнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуу­лийн дагуу ялаас чөлөөлөх асууд­лыг яаралтай шийдэж өгнө үү гэсэн байна.

Н.Энхбаярын уг хүсэлтээс гадна өнгөрсөн бямба гарагт Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Баясгалан ШШГЕГ-ын харъяа хорих 401 дүгээр ангийн дарга , дэд хурандаа Б.Түвшинтөгсийн нэр дээр албан бичиг хүргүүлж Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгааг дурьдсан байсан. Түүнчлэн гавьяат эмч Г.Жамбалжав, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн их эмч М.Тунгалаг нарын олон эмч Н.Энхбаярыг Монголд эмчлэх боломжгүй, гадаадад шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэдэг. Тухайлбал доктор, профессор Г.Жамбалжав “Н.Энхбаяр даргын биеийн байдал маш муу байгаа. Өлсгөлөн зарласнаас болж дотор эрхтнүүд нь хэвийн ажиллахаа больсон. Онош нь тодорхойгүй байна. Тиймээс яаралтай гадаадад гарч эмчлүүлэх хэрэгтэй” хэмээн өнгөрсөн хугацаанд олон удаа хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байлаа.

Н.Энхбаярын биед үзлэг хийсэн эмч нар түүний өвчнийг “Бодисын солилцооны түгээмэл хүнд хямралын хам шинж болон олон эрхтний архаг дутмагшил дээр үндэслэсэн захын мэдрэлийн алдагдал, нуруу тархины суурь хэсгийг хамарсан цусан хангамжийн хямрал” гэж оношилсон. Манай улсад зарим шинжилгээ, болон эмчилгээг хийх боломжгүй учраас түүнийг яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж байгаа юм.

Энэ мэтчилэн Н.Энхбаяртай холбоотой асуудал үүсэх бүрт эмч нар түүний биеийн байдлын талаар мэдээлэл хийж байсан. Энэ удаа ч мөн давтагдлаа. Эмч хүний хувьд өвчтний эрүүл мэндэд анхаарал хандуулж санаа тавих нь зүйн хэрэг биз. Гэхдээ түүний тухай үргэлж ярьж зөвхөн түүнийг чухалчилж байгаа нь олон нийтэд хардлага төрүүлж байгаа бололтой. Энэ нь ч аргагүй биз. Тухайлбал дээр нэр дурьдсан эмч нар Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад шагнал, одон медаль авч байв. Тиймээс одоо түүнд хариу барьж байна гэх хүн ч байгаа юм. Мөн Клиникийн нэгдсэн II эмнэлгийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Баясгалан уг албан тушаалдаа үлдэхийн тулд Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай тохиролцож уг бичгийг үйлдсэн байж магадгүй хэмээн зарим хэвлэлээр мэдээлж байсан. Өмнө нь Н.Энхбаярыг 401 дүгээр ангиас Клиникийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх тухай  яригдаж байхад Г.Баясгалан “Хоригдол сайд хоёрыг нэг дор эмчлэх нь зохимжгүй” гэж байсан юм.

Улсдаа нэр хүндтэй олон эмч Н.Энхбаярыг Монголд эмчлэх боломж байхгүй. Гадаадад шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж байгаа боловч хуульд хорих ял шийтгүүлсэн хүнийг гадаадад эмчлэх тухай заалт байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг гадаадад эмчлэх боломж байхгүй. Харин өршөөлийн хууль гарч эсвэл Ерөнхийлөгч уучлал үзүүлэн ялтан ялаас чөлөөлөгдвөл гадны оронд очиж эмчилгээ хийлгэх эрхтэй болох гэнэ.

“Ялаас чөлөөлөх өвчний жаг­саалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын  6.1-т “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн, төв орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэсэн ч Н.Энхбаярыг клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлсэн. Цаашилбал  тэрбээр ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. Хуулийн дагуу ял эдлэхэд саад болохуйц сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилбөл шүүх гурваас доошгүй эмчийн бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтийг үндэслэн, хорих ял эдлүүлэх байгууллагын тодорхойлолтоор хэрэгтнийг ялаас чөлөөлөх боломжтой байдаг аж. Өвчтнийг ялаас чөлөөлөх 17 өвчний нэрсийн жагсаалт байдаг юм байна.  Тиймээс шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тухайн хүний өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарч байвал прокурор шүүхэд шилжүүлдэг гэнэ. Ер нь Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх тухай яриа сүүлийн үед газар авч байна. Тухайлбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнтэй уулзаж цагаатгах боломжийн талаар ярилцсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан юм. Н.Энхбаяр энэ мэтчилэн ялаас чөлөөлөгдөх цаашлаад гадаадад эмчлүүлэх талаар боломжтой бүхнийг хийж байгаа бололтой.

 

Н.Санжаасүрэн

Эх сурвалж: ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (April 30, 2013 12:55:45 pm )

    UHEECH SDAKA!!!

  • Anonymous (April 30, 2013 1:53:59 pm )

    tegeed l vhej dald orood ene mongolchuudig neg amraagaad uguusei muu avilgachin yaltan shunaltan chini

  • Anonymous (April 30, 2013 1:59:44 pm )

    gadaadad yavuulahad yu n bolohgui gej dandaa bugs uhaj baihaa bolioch

  • Anonymous (April 30, 2013 2:21:41 pm )

    Yasahn gej horij bgaa bilee dee tuunees iluu idsen ni uldej Ih huraldaa bgaa biz dee

  • Anonymous (April 30, 2013 2:23:12 pm )

    Manai Ard tumen neg yumand het alairah yum.Yagaad 7 sarin negen –busad hunii erhtei holbootoi asuudald Ardchilal gedeg humuus yarihgui nam darav?Jiriin neg irgen bodohod l iim bna

  • Anonymous (April 30, 2013 2:44:30 pm )

    IIM ER BUSIIN UZEGDEJ SONSOGDOOGUI SOLIOTOI HUN MONGOLD BAIHGUI UCHIR ENIIG EMCHLEH EMCH AFRIKIIN SHIRENGED NEG BAIJ MAGAD.

  • Anonymous (April 30, 2013 3:45:30 pm )

    Монголын ард түмэн ерөөс хүнээ сонгож чадахгүй байна Тун нарийн судал. Ухаантай хүнээс асуу.Яриаг нь сайн сонсож дүгнэлт хий.Төгссөн сургуулиас илүү монгол хэл сэтгэхүй, амьдралын хар ухааныг нь харжбай

  • Anonymous (April 30, 2013 4:17:44 pm )

    Хоригдол хүнийг гадаад эмчлэх хориотой гэж хүний эрх зөрчиж болохгүй. Манай ангаах ухаан маш их хоцрогдсон. Оросууд хүртэл Солонгост ирж эмнэлэгт үзүүлдэг болсон байна шүү дээ. Гэтэл манай анагаах чинь оросын онолтой байдаг.

  • Anonymous (April 30, 2013 5:18:13 pm )

    манай дарга мандтугуай кккккккк

  • Anonymous (April 30, 2013 6:57:41 pm )

    yahara gadad ybdiin tegbel bvh yltanuud emchilgee hiilgej gadad ybna shvv elbegforjoo medej bga biz de

  • Anonymous (April 30, 2013 6:58:48 pm )

    Тэгээд гадаад явж зугтах гэж байга мю байна л даа. Жаргасан ялтан бэ. яасан. Дуугүй л ялаа үүрээд үйлээ эдэл.

  • Anonymous (April 30, 2013 6:59:39 pm )

    mongolin bvh aldartai emch nart vzvvled garin vsge zuruulahgbi yi ene emch nar chadal muutaiga uls dayara hvleen zobshoorno biz

  • Anonymous (April 30, 2013 8:14:31 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (April 30, 2013 8:35:55 pm )

    pingaa daahgui baij yumdaa hulgai hiideg bainaa
    Mgl turiin erunhiilugch hurtel hiij baisan baij
    yu dutlaa gej ard tumneesee hulgai hiideg baina
    hulgaigaa uls turiin helmegduulelt gej tenegteed
    enhbayar setgetsiin uwchtei baihaa huurhii

  • Anonymous (April 30, 2013 9:02:40 pm )

    Udval guai gej uls turiin soliorold orson avgai yu hiigeed bnaaa

  • Anonymous (April 30, 2013 9:55:36 pm )

    Muruuruu ylaa edleed garch ireed hariugaa avaachee malaa naana chine bayrtsogtoos avhuulaad hariugaa avah hymyys chine Belen bolood bga yum bishyy bygdiig ni zuryyleed shorond hataa yun ulsuh teriig chine hen ch toohgyi idsen eryy huvhairnaa gej teheer idsen l yum chine adilhan idsen hymyysee chirvel hiisen nygel chine baga ch bolov nimegreh busuu muu amidarhaar sain yh!!!!

  • Anonymous (May 01, 2013 4:18:08 am )

    HUGJIBGUI ORNUU\\OOR EMCHLUULEH L HEREGTEI.eNE HUNII AMID YVAH ERHIIG NOTSTOI ZURCHIJ BGAA SJ DEE.aRIA DENDUU YUM.tEGEED ARDCHILSAN ORON GEED YU YRIAD BDGIIN.aJIL AM NI ALD DELEM BAITUGAI ZURUUD BNA.aRD TUMNIIHEE SANAA BODLIIG CH AVCH HELELTSEHGUI.dENDUU YUM

  • Anonymous (May 01, 2013 5:48:26 am )

    Ene nuhur Mongoliin turuur yaj togloh geed bgaa yum boloo!!!!!Hudlaa uvchin yriad tegeed azidaa 5r ordog saytan gesen gesen tegeheer buhniig munguur shiidej bgaa bailgui.ymar hiij suraagui yum bishdee.avilga gedeg aimaar zuil ene huniig turd ajillasan uchnuun jild jinhene utgaaraa heregjseniig odoogii zasgiin gazar tuuniig yaj zasaj,zaluurlah gej mahaa idej bgaag mongolchuud bid harj bna.yostoi neg uuh bish bulchirhai bish tsarailasan hugiin gai yumdaa.

  • Anonymous (May 01, 2013 7:01:04 am )

    odoo bolnoo ehnbayaraa, chi moodnoos garsan, udur bolgon shahuu chinii jujgiig uzseer baigaad humuus zalhsan. Shorond biah yostoi yaltan said narin emnelegt yalaa edelj baigaa ni shudarga es mun uu, busad horigdluud tegvel bas adilhan erhtei biz dee. Hiivel buu ai gedeg idej uuhdaa uhaantai baih ni yasiin hohi ni muu shunalin tulam, tam ruu zailaasai

  • Anonymous (May 01, 2013 9:41:22 am )

    GAIHALTAI shitej Bn enhbayarshig Hun DAHIJ torohgui SHUU TA NAR ENHBAYARIIN chigchii huruundch hurehgui uhaancin Dutan ER HUNII uzeh buhel yumiig uzej YAVAA ER buu ataarah bichij bgaan utag uyaldaa baihgui ongorson ueiin avgai zantanguud gej helnii dee

  • Anonymous (May 01, 2013 12:10:38 pm )

    Энхбаяр гэж ярьж байгаа болохоос үнэн үг шүү дээ. Манай эмч нарын байж байгаа царай, энэ байтугайг оношлож, шинжилж, эмчилж чадахгүй. үүнийг би өөрийн гэр бүлийн хүнээ оношлуулах гэж монголын нэртэй гэх зөвлөх сэдэртэй олон эмч, эмнэлгийг саяын нэг сарын дотор үзлээ. үнэхээр монголын эмч нарт сэтгэл, чадвар, өөртөө итгэх итгэл алга. зөвхөн нүдэнд нь мөнгө харагддаг болчихож.

  • Anonymous (May 01, 2013 12:39:58 pm )

    САМБАРЫН ЭНХБАЯР МӨНГӨ ИХТЭЙ 2009 ОНЫ СОНГУУЛИАР БЭЭЖИН ЯВЖ МӨНГӨӨ АРГАЛААД ИРЭЭ БИЗ ДЭЭ

  • Anonymous (May 01, 2013 3:33:15 pm )

    монгол төрийн хамаг том албан тушаал зөөлөн суудалд заларч явхдаа ганц том эмнэлэг бариулчихгүй дээ тэгсэн бол танд ч бидэнд хэрэг болох байсан даа

  • Anonymous (May 01, 2013 6:57:31 pm )

    UDVAL avgai uuruu emchleechee hairt dargaa darga chini ta nariin hudtei suudliig batalgaazuulah geed ulsuglun zarlaad uheh gez baina UDVAL emchleed BAYNselenge asragch hiigeech tegvel Enhbayr hul deeree bosch irne ha ha ha

  • Anonymous (May 01, 2013 8:02:07 pm )

    olsoh chin huniig eruuljuuldeg sh dee yagaad hudlaa yamblaad bgaa yum boloo

  • Anonymous (May 09, 2013 9:34:40 pm )

    Turiin tolgoid baihdaa sain emneleg baiguulahgyi huvidaa ideed suuj baihaar ingedgiin Jiriin ard tymen gadaadad yavaad emchlyyleed baih bolomjgyi Zygeer l ard tymen shigee baidaa Yaltan bolchihood Erenhiilegch shig zagnah geed Yu hiihev

antalya rent a car