МАХН-аас гэсэн мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэлээс салахаа болилоо. Өнөөдөр үдээс өмнө Монгол ньюс мэдээллийн төвд МАХН-аас мэдээлэл хийсэн бол 15.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн биеэр мэдээлэл хийхээр яаралтай гэсэн зар ирлээ.
Хэвлэлийн хурал 15.00 цагт удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй эхэлсэн. Тодруулбал МАХН-ын Ерөнхий нарийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л. Цог нар гишүүдийн хамт ирж эхлүүлсэн. Хэвлэлийн хурлын эхэнд тус намаас Сонгуулийн хуулийн төсөл шинээр боловсруулж УИХ-д З. Алтай гишүүнээр дамжуулан өргөн барьж байгаагаа дуулгалаа. Хэрэв энэ хуулиар явбал 2012 оны сонгууль шудрага явагдах гэнэ.
Харин МАХН-ын дарга Н. Энхбаяр бүтэн нэг цаг хоцорч ирлээ.
Тус намаас өөрсдийн байр сууриа илэрхийлж, монголд болж бүтэхгүй, хууль хэрэгжихгүй бүхий л асуудал сайдтай нь холбоотой гэдгээ ч тэд өмнөхийн адил мэдээллээ.
Н. Энхбаярын Ц. Элбэгдорж, МАН болон МАХН гэсэн нэр томьёо хэвлэлээс салаагүй сүүлийн долоо хоног тэдний хоорондох “дайн ”-ын эхлэл хэмээн МАХН-ын дарга Н. Энхбаяр мэдэгдлээ
Тэрбээр Ц. Нямдоржийг хууль бусаар хөрөнгөжсөн, төрөөс гарсан тэрбумтны нэг хэмээн өмнө нь мэдээлж байсан бол энэ удаад хуулийг будлиантуулагч хэмээн нэрлэлээ.
Авилгатай тэмцэх тухай хууль, Ашигт малтмалын хууль, Татварын тухай хууль, цаашлаад сонгуулийн тухай хуулиудыг ч “орон” дотроо зассан хэмээсэн. Өөрөөр хэлбэл дээрх хуулиудыг зассанаар Ц. Нямдорж сайдын хувьд улс төр, бизнесийн хувийн асар их сонирхол байсан гэнэ.
Тодруулбал Ц. Нямдорж сайд Сонгуулийн хуулийг засахдаа “Томсгосон 76 тойргоор 76 гишүүнийг сонгох ёстой байсан бол томсгосон гэдэг үгийг хасаад олон мандаттай” болгон өөрчилсөн гэнэ
Түүнчлэн Ц. Нямдоржийг ажлаа өгөөд шалгуулах үед нь хамтдаа шалгуулна гэдгээ МАХН –ын дарга мэдэгдлээ.
Учир нь Хууль зүйн сайдын дэглэж байгаа одоогийн жүжигт оролцохгүй гэнэ. Энэ нь сайдын тушаалаар хөдөлж байгаа цагдаа прокурорын үйл ажиллагаанд итгэхгүй байгаад оршиж байгаа аж.
Хэрэв Хууль зүйн сайд УИХ –ын гэдгээр бус иргэн хүн гэдгээр шалгуулбал адилхан шалгуулаад адилхан хариуцлагаа хүлээнэ гэдгээ тэрбээр хэллээ.
Өөрийнх нь хэлж байгаагаар Н. Энхбаяр гэж хүн ямар ч буруу зүйл хийгээгүй. Хэрвээ хийсэн байвал хэзээд хариуцлагаа хүлээнэ хэмээн ам гарлаа.
Онц байдал зарласан үед ч цагдаа галт зэвсэг хэрэглэх ёсгүй
Долдугаар сарын 1ний асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Энэ асуудал ч өнөөдөр Н. Энхбаяр, болон Ц. Нямдорж гэсэн нэртэй холбоотой. Тэгвэл Н. Энхбаяр даргын хувьд энэ асуудалд ямар ч буруугүй хэмээн өнөөдрийн хийсэн хэвлэлийн хурлаараа дахин дахин хэлсэн. Учир нь энэ асуудал гарах үндэс нь сонгууль будлиантаснаас болсон. Сонгуулийн будлиантуулах шалтгаан нь Сонгуулийн хуулиас болсон. Тиймээс энэ бүх хариуцлагыг Ц. Нямдорж үүрэх ёстой гэнэ.
Түүнчлэн Долдугаар сарын 1-ний үймээн болох үеэр таван хүний эрдэнэт хүний амь нас хохирсон байдал цагдаа нарын буруутай үйлдэл аж.
Н. Энхбаяр даргын тайлбарлаж байгаагаар галт зэвсэг хэрэглэнэ гэсэн заалт байдаггүй. Онц байдал зарласан үед ч галт зэвсэг хэрэглэхийг хуулиндаа хориглосон байдаг аж.
Харин одоо УИХ дээр яригдаж байгаа Цагдаагийн хуулинд өөрчлөлт оруулж Галт зэвсэг хэрэглэдэг болгох гэж байна энэ нь МАНАН засаглал ард түмнээ нухчин дарах гэсэн оролдлого болж байна хэмээн МАХН –ынхан дүгнэлээ.
1цаг 30 минут үргэлжилсэн энэхүү хурлын төгсгөлд сэтгүүлчдээс асууж байсан чухал асуулт бол Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр төрийн тэргүүн байхдаа Ц. Нямдорж гэх хүний дээр яригдсан хууль бус үйлдлүүдийг яагаад ярьж байгаагүй юм бэ гэхэд Н. Энхбаяр “Тухайн үед би хэлж байсан. Өөрт нь яагаад хууль зассан бэ. Хууль зассан гэх асуудал маш их шүүмжлэл дагуулж байна. Мөн танай байшинг барьж байсан хоригдол үхсэн гэх мэдээл байна үүнийгээ шалгуулж гэж хүртэл хэлж байсан.
Гэтэл сайхан сэтгэл гаргаж өөрт нь итгэсэн надад Ц. Нямдорж хууль засаагүй, би хуулийн хүн учраас хэмээн нуун дарагдуулсан байна. Одоо л түүнийг нь мэдлээ” гэсэн утга бүхий үгийг хэллээ.
Ямар ч байсан энэ хоёр хүний улс төр дахь “тулаан ” 2012 оны сонгууль дуустал үргэлжлэх нь тодорхой боллоо.
Г. Туяа
Холбоотой мэдээ
Comments are closed.